А.Баасансүрэн: Энэ өдөр буян хураавал цаглашгүй их арвиждаг
2013-11-28

Дашчойлин хийдийн Зүүнхүрээ коллежийн багш А.Баасансүрэнтэй уулзаж ярилцлаа.

5

Дашчойлин хийдээс өнөөдөр зул өргөх ёслолын ажиллагааг зохион байгуулах гэж байгаа юм байна. Сүсэгтэн түмэнтэйгээ хамтран буян хураасны ашиг тус гэж юу вэ?

- Богд ламын дүйчэн өдрийг тохиолдуулан Дашчойлин хийдээс сүсэгтэн олон түмэнтэйгээ хамтран буяныг хураах ёслолын ажиллагааг  санаачлан, зохион байгуулах гэж байна. Олноороо хураасан буян хэзээ ч шамшигдан алга болдоггүй гэж ярьдаг.

5

Энэ өдрийг чухалчлан авч үздэгийн онцлог юу вэ, чухам ямар өдөр юм бэ?

- Буддын дөрөв дэх том урсгал болох шарын шашин буюу гэлэгва ёсыг үндэслэгч Богд Зонхавагийн мэндэлсэн болон нирваан дүрийг үзүүлсэн өдөр.  Өөрөөр хэлбэл бид зулын 25 хэмээн нэрлэж заншжээ.  Богд Зонхава нь Түвдийн Амду мужийн Зонхава буюу Сонгины ам гэдэг газар төрж, төрсөн газрынхаа нэрээр ийнхүү алдаршжээ. Одоогийн Гүмбүм хийдийн ойролцоо мэндлээд, Түвдийн хэд хэдэн газраар яван  гэгээрэлд хүрч, тэндээ таалал барьсан эрдэмтэй хүн юм. Буддын шашны гол хууль, дэг жаяг болох “ Бодьмөрийн зэрэг” бол түүний зохиосон алдартай бүтээл. Лам хүний сахих ёс жаяг, эрдэнэт хүний төрлийг олж төрөх нь хичнээн чухал гэдгээс авахуулаад бурхан багшийн суурь сургаал үйлийн үрийн номлол, оюун ухаанаа хэрхэн хөгжүүлэх төгс гэгээрэлд хүрэх арга замыг энэ номондоо дэлгэрэнгүйгээр айлдсан байдаг.  Хоёр дахь бурхан багш заларсан мэт ач тусаа үзүүлсэн багштан хэмээн нэрлэдэг нь ч бий. Түүнийг жанч халах үеэр тэнгэрт их гэрэл цацарч,  Гүмбүм хийдэд их ерөөл хурж байх үе таарсан учир тасралтгүй зул өргөж, хүж асаадаг болсон байна. Энэ үеэс хойш Богд ламын дүйчэн өдрөөр зул өргөдөг ёслол нь дэлхийн буддын шашинт улсуудад дэлгэрсэн гэдэг.

5

Зул өргөдгийн ашиг тус гэж юу  байдаг юм бэ?

- Харанхуй газар гэрэл гарахад ямар байдгийг таньж мэддэгтэй адилхан гэж товчоор тайлбарлаж болох юм.  Өөрийн сэтгэлийн харанхуйг арилгахын тулд зул өргөж буян хураадаг. Өөрөөр хэлбэл зул өргөхдөө сайн сайхныг бодож, санасан бүхэн  сэтгэлчлэн бүтэхийн ерөөлийг тавих хэрэгтэй юм.  Нөгөө талаараа бурханыг тахиж буй тахил юм. Зулыг өргөж байгаа энэ үйлдэл нь үйл учраас үйлээрээ бас буян хурааж байгаа гэсэн үг. Бие, сэтгэлийн үүднээс буян хурааж байна ч гэж хэлж  болох юм.

5

Дашчойлин хийд энэ жил энэ арга хэмжээг бие дааж зохион байгуулж байгаагийн онцлог нь юу вэ?

- Таны асуусанчлан манай хийд энэ арга хэмжээг бие даан зохион байгуулж байна гэдэг нь нэг онцлог.   Урьд нь бид урлагийн тоглолт ихтэй зохион байгуулдаг байсан бол энэ удаа  номын үйл ажиллагааг голчилно. Манай монголчууд нэг үеэ бодвол бурхан шашныг учир  шалтгааны үүднээс, утга учрыг нь судалж эхэлж байна. Үүн дээрээ тулгуурлан шүтэх, эс шүтэх нь хамааралтай болж эхэлж байна. Сүсэгтэн түмэн лам нартайгаа нийлээд, мэгзэм унших, зул өргөх  буяны үйл ажиллагаа хийж, түүнийг тайлбарлуулж  байгаа нь нэг талаар тэдэнд бурхан шашны тухай ойлголтыг өгч байгаа явдал. Энэ шинжлэх ухааныг  судалж байгаа лам нараас авахуулаад, шүтэж байгаа сүсэгтэн түмэнд ойлголт өгч тэдний сүсгийг бататгаж байгаа хэлбэр ч гэж хэлж болох юм.

Өнөөдөр  Соёлын төв өргөөнд  цугласан түмэнтэйгээ хамтран мэгзэм уншина. Мэгзэм уншсанаар ямар тустай вэ, зул өргөснөөр ямар ариусал бий болдог тухай тайлбарлан таниулахаас гадна мэгзэмээ монголоор унших юм. Өөрөө хэлбэл манай хийдийнхэн энэ өдөр сүсэгтэй түмэнтэйгээ хамтран шашны цэнгүүн хийж, буян номын үйл хийнэ.

5

Тайландын лам нар хамтран оролцож байгаа  гэсэн үү?

- Тийм ээ. Тайландын Дармакаяа шашны байгууллагынхан хамтран энэ арга хэмжээнд оролцож байгаа.  Дэлхийн аль ч улсад бурханы үзэл санаа цаад утгандаа нэг л мөн чанартай.

6

Энэ өдөр сүсэгтэн түмэн ямар үйл  хийхийг хичээх ёстой вэ, тэдэнд  та зөвлөгөө хэлнэ үү?

- Энэ өдөр буяныг хураавал цаглашгүй их арвиждаг хэмээн үздэг. Хоорондоо эвтэй сайхан байж, сайн сайхан үг хэлэлцэж ерөөл тавих нь хамгийн сайн хэрэг.  Нэг өдөр ч гэсэн буяны үйлд шамдаад, зул хүжээ өргөөрэй. Манай хийдээс зохион байгуулж байгаа энэ арга хэмжээнд идэвхтэй сайхан оролцоод, нийтээрээ даган баясч буян хураагаарай.

6

Хэдэн цагт хаана болох билээ?

- Өнөөдөр  Соёлын төв өргөөнөө 15 цагт болно. Олон хувраг ном уншиж, түүнийг сүсэгтэн түмэн даган баяссанаар сэтгэлийн их баяр баяслыг авах болно. Богд ламын зүрхнээс цацарсан тэр тарнийг унших нь тэр сайхан энерги хуран цугласан та бүхэнд шингээд, аливаа муу зүйл арилж ариуслаа хэмээн сэтгэл дотроо бодож чадвал их буян хурааж байгаа нь тэр юм шүү гэж хэлье дээ.

5

О.Билэгт  

Shuud.mn
Сонин хачин
зочин:
энэ лам нар хүмүүсийг мунхруулах гэж ядах юмаа. уг нь бүх л өдөр бу*д чадлаараа туслаж буян хурааж сайн сайхныг бодож, үйлдэж явмаар юм. эд нарынхаар бол жилд ганц хоёр өдөр буян хураагаад бусад үед нь яасан яахав юм байна л даа. шашныг бизнес болгосон эд нарын балгаар ихэнхи хүмүүс бурхныг сэтгэл зүрхнээсээ шүтэж бие, сэтгэлээ ариун байлгахаас илүү баахан нүгэл үйлдчихээд болохоо байхаар лам руу мөнгө барин гүйж эдний бизнесыг тэтгэж байгаа нь харамсалтай.
2013-11-28
зочин:
монголчуудын маань буян аривжиж хийморь лундаа нь бадарч байх болтугай
2013-11-28
зочин:
монголчуудын маань буян аривжиж хийморь лундаа нь бадарч байх болтугай
2013-11-28
зочин:
монголчуудын маань буян аривжиж хийморь лундаа нь бадарч байх болтугай
2013-11-28
narangerel:
ene saihan udurniit mongol itgediin maani buyan hishig arwijij az hiimori ni deeshleh boltugai
2013-11-28
гансүх:
энэ сайхан өдөр манай гэр бүлийн буян арвижиж ажил үйл бүтэх болтугай.
2013-11-28
сайхнаа:
энэ сайхан өдөр манай гэр бүлийн буня арвижиж ажил үйл бүтэх болтугай.
2013-11-28
burhanii shabi:
ariun um aa hum
2013-11-28