Германы намууд тохиролцоонд хүрлээ
2013-11-28

Германы парламентын сонгуулиас хойш хоёр сарын дараа Христийг үнэн алдартны холбоо, Социал демократ намууд тохиролцоонд хүрчээ. Ингэснээр Канцлер Ангела Меркель бүрэн эрхийн хугацаагаа албан ёсоор эхлүүлэхээр болсон байна. Өнгөрсөн есдүгээс сард болсон сонгуулиар Ангела Меркелийн Христийн холбоо түүхэндээ хамгийн өндөр дэмжлэгийг авсан ч дангаараа Засгийн газар байгуулах хэмжээнд хүрч чадаагүй юм.

Меркелийн Христийн үнэн алдартны холбоо сөрөг хүчний Социал демократ намтай зөвшилцөлд хүрч, “Германы ирээдүйг тодорхойлох нь” нэртэй 185 хуудас хэлэлцээрт гарын үсэг зуржээ. Энэ талаар Ангела Меркель “Олон талын итгэлцэл дээр тогтсон хэлэлцээр боллоо” гэсэн бол Социал демократ намын удирдагч Зигмар Габриэль “Шударга тохиролцоо болсон” гэжээ. Ангела Меркель ирэх сарын 22-нд гурав дахь удаагаа тангараг өргөх аж.

Б.Дэлгэрцэцэг
Shuud.mn
Сонин хачин