Уул уурхайг уйлуулах хэрэггүй
2013-11-28

Өнгөрөгч долоо хоногт уул уурхайн салбарт баримтлах төрийн бодлогыг байнгын хороон дээр хэлэлцжээ. Энд төрийн оролцоог уул уурхайд хязгаарлая. Төр зөвхөн бүртгэл хяналтаа хийж оролцьё, аж ахуйн ажилтай нь хутгалдахаа больё гэсэн санал гарч. Товчхондоо, төр бизнес рүү тэр дундаа уул уурхайн салбар луу хэт хутгалдахаа больё, хийх ёстой ёстой зүйлээ л хийе гэж. Гэвч энэ санал гишүүдийн олонхийн байтугай тал хувийнх нь дэмжлэгийг ч аваагүй байна. Энэ нь гишүүд төрийн оролцоотой хутгалдан гараа дүрсэн хэвээр байхыг илүүд үзэж байгааг харуулсан хэрэг юм. Ухаалаг төр лүү шилжих Ерөнхийлөгчийн санаачилгыг ар хударгаар нь хойш чангаах лоббичид их байгаа бололтой байна. Манай улсын уул уурхай экспортын зэрэгцээ гадаадын импортын царай харсан эдийн засагтай болоод байгаа нь үнэн. Гэтэл төрийн уул уурхай гэх энэ том салбарт явуулж ирсэн бодлого шийдвэр нь тийм ч зөв байж чадаагүй.

5

Оройгүй жаргалд хүргэх нэртэй ч дуусдаггүй хэлэлцээрт ээрэгдэж, хөнгөлөлт давуу байдал нэхэн бойкотлох Оюутолгой, нүүрсээ зөөгөөд ч үл дундрах өрийн хүүдий болсон Эрдэнэс Тавантолгой энэ бүхэн төрийн хийсэн хутгуур. 2008-2012 оны хооронд Монгол Улсын Засгийн газар 2008 оны улстөрчдийн амлалтыг биелүүлэхийн төлөө “Эрдэнэс Тавантолгой”-н нэрээр 350 сая ам.доллар, “Оюутолгой”-н нэрээр 250 сая ам.доллар, “Эрдэнэт”-ээс 200 тэрбум төгрөг гээд нийтдээ 800 сая ам.долларыг зээлж халамж нэрээр тараачихсан. Ядаж л нүүрсээ экспортлох дэд бүтцийг нь шийдээгүй байхдаа хэдэн зуун тонныг гаргаад өрөө төлчихнө гээд амалчихсан байдаг. Одоо шөнө өдөргүй нүүрсээ зөөгөөд өргүй болчихьё гэхээр тээвэрлэлт нь дийлдэггүй саатаад байгаа гэж өр дарагч болчихоод байгаа төрийн өмчит Эрдэнэс Тавантолгой компанийн удирдлагууд зовлон тоочиж сууна. Сүүлдээ юмаа хурдхан салгаж авах гэсэн Хятадын тал өөрсдөө хөдөлж 500 хятад жолоочийг Тавантолгойд ажиллуулж байгаа гэж байгаа. Тэгээд ч нэмэр болсонгүй тээвэрлэлт удаашран 160 сая долларын өр он дамжин гарах нь тодорхой болоод байна.

5

Ийм урьдын балагт оролцооны дуулиан нь арилаагүй байхад уул уурхайд хутгалдаж атгаж байх сонирхолоо гишүүд ил далд хамгаалсаар байгаа учир нигураа өөрсдөө л тайлбарлаж чадах байх. Бидний л мэдэх уул уурхай дахь төрийн оролцоо арай л хэтэрхий байсан. Наад зах нь төр уул уурхайн асуудлууд дээр бие даан шийдвэр гаргахдаа хажуудаа иргэн, компани, эдийн засагчдын санаа бодлыг нэгтгэх бодлогын зөвлөлтэй байгаагүй. Цаашид ашигт малтмалын нөөцийн эзэн орны төр уул уурхайн олборлолтын төсөлд хэрхэн оролцох талаараа сайн нягтлан хэлэлцэж нэгдсэн ойлголт зарчимтай болох ёстой байх.

6

Төрийн өмчит компани ашиггүй ажилладаг гэдгийг бид мэднэ. Хэлхээрээ ярихаараа нэг болсон. Уул уурхайд төрийн оролцоог нэмэгдүүлвэл ийм асуудал тасрахгүйн хэлхээ болох юм. Харин хувийн хэвшлийн оролцоо илүү байснаар нь бизнесийн орчин цэвэр, үр ашиг их, зардал бага байдгийг эдийн засагчид дуу нэгтэй хэлээд байхад нь төр төвхнүүлэгчдийн чихний хажуугаар өнгөрөөд байгаа нь сонин. Уул уурхай хувийн хөрөнгө оруулалт дээр тогтож буй салбар гэдэг. Тиймээс бизнесийн орчин таатай байх нь чухлаас чухал биз.

6

Төрийн оролцоо бага байхад л өнгөрсөн арван жилд уул уурхай манай эдийн засгийг шинэ шатанд гаргаж ирж өөрчилсөн. Төрийн оролцоо өндөр байлаа гээд давуу тал гараагүй. Үүнийг ойлгож мэдэж цөхөх юмгүй. Хувийн хэвшилд байгаа Ухаа худаг, улсын мэдэлд байгаа Тавантолгойг харьцуулж харахад л болох юм. Өдөр шөнө шиг зөрүүтэй төрийн, хувийн гэх хоёр компани Тавантолгойн бэлд байж байна. Нэг нь өдөр өдрөөр хөгжин цэцэглэж, нөгөө нь өрийн тоос босгон хямарч сууна. Төр уул уурхайг уйлуулах гээгүй л бол бага оролцох нь зөв байх.

5

П.Баярхүү /тоймч/

Shuud.mn
Сонин хачин
хуйсагнуур:
тэр нацагдоржгэдэг өвөрмонголыг буудчихий л даа хэ хэ юу байсийн калашников бараг хүн болгонд байхад :)
2013-11-29
хуйсагнуур:
энэ зөв санаа гэхдээ эзэд нь хүрэх үү????
2013-11-29
марзан монгол:
марзан монголчуудаа гэж уул уурхайгаа үзэн ядна зогсоо хаа боо гэнэ тэгээд уул уурхайгаас орсон мөнгөөр тэгнэ ингэнэ гээд төсөвлөөд байна
2013-11-29
wertyiop:
лицензний наймаачин хятад нөхд v vдийн гар хөл болсон, хөшөөтийг хууль бусаар авсан “монэко” компаний захирлаар ажиллаж байсан, одоо төв аймгийн баянжаргалан сумын нутагт орших хөмөөлт, баянжаргалангийн шатдаг занарын- 4.0 тэрбум тонны, х vрэн н v vрсний 2.0 тэрбум тонны нөөцтэй ордуудын лицензийг хууль бусаар эзэмшиж байгаа “коммонмакс” компаний захирал өвөр монгол нацагдорж гэгч этгээдийг шалгах хэрэгтэй. оргон зайлдаг авьяастай гар даа
2013-11-28
zochin:
.ah n xuvid gol orgil jil n 2014 on.ene ond ah g uy ch xiilgexgui,mungugui bailgax taktikt ah xan uy ch xiij chadaxgui bna. 2015 on bol guiltiin jil.
2013-11-28
uilaad:
uil shuvuu
2013-11-28
gishuun :
uilah erhgui hair
2013-11-28
kkkkkkkk:
shaltag zovlon hoer ijilhenshde
2013-11-28