Цагаан сараар гурав хоног амарна
2013-11-28

УИХ-ын чуулганы үдээс хойшхи нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.  Үдээс хойшхи хуралдаанаар Нийтээр тэмдэглэх баяр наадмын тухай болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцсэн юм. Нийтээр тэмдэглэх баяр наадмын тухай хуулийн төслөө үндэсний баяр Цагаан сараар гурав хоног амардаг байх саналыг гишүүн Су.Батболд санаачлан боловсруулсан юм. Гишүүд Цагаан сараар гурав хоног амардаг байх хуулийн төслийг дэмжин батлав. Дараагаар нь УИХ-ын гишүүн Ж.Батзандан нарын санаалчилсан, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслүүдийг хэлэлцлээ.  Тодруулбал, энэхүү хуульд төрийн өндөр албан тушаалтан нь уг албыг хаших хугацаандаа өөрийн нэр дээр болон гэр бүлийнхнийхээ нэр дээр оффшор данс нээлгэх, мөнгө хадгалахыг уг албан тушаалаас чөлөөлөгдсөнөөс хойшхи 2 жилийн хугацаанд мөн оффшор данс нээлгэхийг, мөнгө хадгалуулахыг хориглож байгаа.

5

Харин гадаадын хөрөнгө оруулалттай компанийн хувьцаа худалдан авах, гадаадын банкинд данс нээлгэх, харилцах данс нээлгэх, мөнгө хадгалуулах бол тухай бүрт нь Авлигатай тэмцэх газарт мэдэгдэхээр заалт оруулсан юм.  Түүнчлэн төрийн өндөр албан хаагчид гадаад эхнэр, нөхөртэй байх бол ҮАБЗ-д мэдэгдэхээр хуулийн заалт оруулсан байлаа.  Хуулийн энэ төсөл дээр гишүүд тун эмзэг, басхүү няхуур хандаж байна лээ. “Хувь хүний асуудалд хөндлөнгөөс орж болохгүй, хуулийн энэ заалтаа хасчих, хүний эрх зөрчигдөх гээд байна” хэмээн Ж.Батзандан гишүүнд хандан учирлаж, гуйж байгаа ч эрхэм гишүүн үндэсний эрх ашгаа дээгүүрт тавина хэмээн “тэмцэгч” чанараа хадгалаад, эргэж буцаахгүй байгаа. Харин дээрх хуулийн төслийг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар дэмжигдээгүй. Харин УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар дээрх хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив.

5

Ерөнхийлөгчийн санаалчилсан Агаарын бохирдолтой тэмцэх Үндэсний хороог Засгийн газарт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан ЕТГ-ын дарга П.Цагаанаас гишүүд асуулт тавьж тавилаа.

5

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр:

-Агаарын бохирдолтой тэмцээд үр дүн хэр гарсан бэ? Үндэсний гэдэг асуудал томдсон зүйл бус уу. Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах гэж байгаа болохоор нийслэлийн Засаг даргын харъяанд оруулчихгүй юм уу?

-Анх нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх байсан. Гэтэл агаарын бус хөрсний бохирдол болсон. Цаашлаад орон нутагт ч хөрсний бохирдол их гарсан учир үндэсний хэмжээнд уялдуулж зохицуулах зайлшгүй шаардлага гарсан юм.  Хэрэг төвөгт шалгагдаж байгаа асуудлыг хууль хяналтынхан шалгаж байгаа. Ажлын тайланг яривал хугацаа авах байх. Үндэсний хэмжээнд зохион байгуулж чадсан гэж үзэж байна. Түлш, зуух солих асуудлаас гадна дулаан алдалтыг багасгадаг төслийг хэрэгжүүлж байгаа.

6

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

5

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
mend:
amrah saihan l bna, emneleg l hetsuuddeg yum daa
2013-11-29
ipged:
batzandangiin canaachilcan xyyliig 1giig ch bvtgii xac bvgdiig ni batlax xepegtei
2013-11-28