"Тахь" гэрэл зургийн үзэсгэлэн гарна
2013-11-29

Тахь эх нутагтаа хэрхэн нутагшиж байгаа тухай гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр 11.00 цагт Цэнгэг усны нөөц байгаль хамгаалах төвд / Бурхантай хөшөөний урд талд Үндсэн хуулийн цэцийн 3 давхар байшингийн залгаа өргөтгөл / болно. Тахийг 1800-аад оны үед дэлхийн эрдэмтэд устаж үгүй болсонд тооцож байсан юм. Оросын эрдэмтэн, Ази судлаач Николай Михайлович Пржевальский 1876 онд Зүүнгарын говьд Монгол, Хятадын хилийн орчим зэрлэг адуу амьдарч байгааг анх удаа нээсэн тул түүнийг шинжлэх ухаанд “Пржевальскийн адуу” гэж нэрлэх болсон. Тахь 1960-аад оноос уугуул нутагтаа үзэгдэхээ больж устаж үгүй болсон. Тахь устаж үгүй болсон нь байгаль цаг уурын болон хүний хүчин зүйлийн учир шалтгаантай байсныг эрдэмтэд тогтоосон байна.

Одоогоос 21 жилийн тэртээ Монголын ховор унаган амьтан тахийг эх нутагт нь сэргээн нутагшуулах ажил эхэлсэн бөгөөд Төв аймгийн Хустайн нуруунд 15 болон Говь-Алтайн тахийн талд 5 тахь тээвэрлэн авчирсан нь амжилттай өсөн үржиж байна. Сүүлд 2005 онд Завханы хомын талд Франц улсын санхүүжилтээр мөн тахь нутагшуулж эхэлсэн одоо Монголд энэ гурван газарт нийт 430 гаруй тахь амжилттай нутагшиж байгаа юм.

Д.Цэцэг

Shuud.mn
Сонин хачин
enhbat:
negdsen undesnii nariin bichgiin darga mongold ailchlahdaa enhtaivan nertei unaga zuselsen zurag baigaa shuu bur gariin usegteigee
2013-11-29