ТҮЦ машинаас тэрбум төгрөг хэмнэжээ
2013-11-29

Төрийн ТҮЦ машиныг нийслэлийн 17 цэгт ажиллуулж байгаа. Иргэд энэ машинаар Засаг даргын тодорхойлолт авахаас гадна үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, цагдаагийн тодорхойлолт зэрэг олон төрлийн үйлчилгээгээр үйлчлүүлэхэд 500 төгрөг төлдөг. Өнөөдрийн байдлаар 68 мянган иргэн таван сарын хугацаанд үйлчлүүлснээр нэг тэрбум төгрөг хэмнэжээ. Энэ машиныг ажиллуулснаар өнгөрсөн хугацаанд  нийтдээ 600 мянган төгрөгийн хураамж авсан байна.Цаашлаад иргэн  нэг үйлчилгээ авахдаа 9900 төгрөг, 50 минут хэмнэдэг байна.  ТҮЦ машиныг ажиллуулснаар УБЕГ-ын ачаалал 40 хувиар багассан дүнтэй байна. Энэ ТҮЦ машиныг Зүүнхараа, Замын-Үүд зэрэг иргэд олноор зорчдог газруудад байрлуулна гэдгээ Ерөнхий сайд чуулганы нэгдсэн хуралдаанд хийсэн мэдээллийн үеэрээ хэллээ.

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
myanguujin:
shal hudlaa tootsoo, terbum lav bish 1 saya tug l hemnegdsen baiha. gehdee ter tuts-iin amshin deer chin ochih, khoroon deer ochih zardal yag l ijil shuu dee. yah gej ingej hudlaa bulterch baidag baina. ter mashinuudaa terbumaar shahcihaad teriigee zovtgoj baigaam blgu de
2013-11-30
иргэн:
би цалингийн зээл авах гэж оршин суугаа хаягийн тодорхойлолтоо түц машинаас гаргуулж авсан. 500 төг, 1 минут. үнэн амар болсон байна лээ.
2013-11-30
оюунаа:
оройн мэнд хүргэе. түц маш их цаг мөнгө хэмнэснийг үйлчлүүлж үзээд баярлалаа. урьд нь ямар хэцүү байлаа хүн бүр л мэднэ дээ. одоо соёлтой бас хурдан, өндөр бүтээмжтэй болсонд үүнийг санаачилан хэрэгжүүлж буй бүх албан тушаалтанд их баярласанаа илэрхийлэхийн ялдамд эрүүл энх, ажлын өндөр амжилт, эрч хүчийг хүсье. сайхан амраарай
2013-11-30
usgoo:
ulaanbaatart haana b dgiin be
2013-11-29
bold:
hamgiin gol n mash ih hund surtliig hemnej bna
2013-11-29