Зарим компанийн согтууруулах ундаа үйлдвэрлэх зөвшөөрлийг хүчингүй болгов
2013-11-30

Зарим компанийн согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох тухай асуудлыг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд Мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлт, татварын болон аж ахуйн нэгжийн хүсэлт, Үйлдвэр хөдөө аж ахуйн яамны саналыг үндэслэн нэр бүхий таван компанийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохоор шийдвэрлэжээ.

Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Мандал суманд үйл ажиллагаа явуулдаг “Алтан-Өргөө”, тус аймгийн Түнхэл тосгонд байрлах “Царамт-Уул”, Хөвсгөл аймгийн Тариалан суманд үйл ажиллагаа явуулдаг “Сант жаргалант”, Улаанбаатар хотын Баянгол дүүрэг дэх “Морьтон Монгол”, Баянзүрх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг “Морьтон Монгол хурд” компаниудын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга, Мэргэжлийн ерөнхий газар, Татварын ерөнхий газарт тус тус үүрэг болгосон байна.

Д.Цэцэг

Shuud.mn
Сонин хачин
alxuyag:
бидний “мэддэггүй” диоксин хэмээх хорт бодисыг гэр хорооллын айл бүхэн “үйлдвэрлэж” байна -хавдар зэрэг аймшигт өвчин “үйлдвэрлэгчид”- цуврал-1 хотын утааг бууруулах төсөл, хөтөлбөрүүд хэрэгжиж буй хэдий ч манайхны сэтгэл дутсан, хайхрамжгүй, хэт амин хувиа хичээсэн байдлаас болоод элдэв хорт бодисын тархалт урьдын адил байсаар байна. зарим төрлийн хорт бодисыг хэмжих боломжгүй байгаа нь бүр улаанбаатарын агаарын чанарыг шалгадаг 15 харуулын багажууд нь диоксин, фураныг тогтоож чаддаггүй юм байна. ер нь диоксин гэж чухам ямархуу хортой бодис болохыг хүн бүхэн тэр бүр мэдэхгүй байгаа юм. товчоор хэлэхэд энэхүү бодис нь мутаген үйлчилгээтэй бөгөөд хүний үр хөврөлд онцгой нөлөөлдөг, хорт хавдар үүсгэгч ажээ. мөн хүний дархлааны систем, үр тогтох чадварыг сулруулдаг байна. эдгээр нь хамгийн наад захын хөнөөл бөгөөд дутуу шаталттай нүүрснээс уг бодис гойд ялгарч гардаг байна. оросууд үүнийг “химического спида” хэмээсэн нь санаандгүй оноосон нэр биш юм. 1950-иад оны сүүлчээр диоксины тухай мэдээлэл анх дэлхий дахинаа цацагджээ. эхний үед асар хортой уг бодисын талаар жирийн иргэд мэдчихвэл цочирдоод сүйд болно гээд эрдэмтэд нууцалж байсан байна. манай хэдэн эмч, мэргэжилтнүүд ч тухайн үедээ амаа хамхин явсан биз. нөгөөтэйгүүр, диоксин нь хотын хөрс, агаарт хэдий хэмжээтэй тархаж буйг хэмжих багажгүйгээс зүгээр л таамаглаад харайж явсан болов уу. гэтэл америкчууд 1961-1971 онд диоксины төрлийн хольцтой химийн зэвсгийг вьетнамд хэрэглэж байв. удаан задардаг энэхүү органик бодисын балгаар вьетнамын асар их хэмжээний ой мод, хүн амьтан сүйрчээ. удаан задардаг органик бохирдуулагчийн талаар доктор л.жаргалсайханы бичсэн нэгэн нийтлэлд “вьетнамын дайны үед диоксины төрлийн хорт бодисоор 4,8 сая хүн хордож, 400 мянган хүн нас барж, 500 мянган хүүхэд гажигтай төрсөн” гэжээ. түүнчлэн украйны ерөнхийлөгч в.юшинко ч бас яг ийм төрлийн хорт бодисоор хорджээ.  ердийн зууханд шатаасан нүүрснээс диоксин маш ихээр ялгарч буйг японы эрдэмтэн судлаачид хэлж байна. цацраг идэвхт бодисын хэмжээ нь 3-10 ppm болоод байгаа гэнэ. хавдрын өвчлөл өсөн нэмэгдсээр байгаа нь нэг талаар үүнтэй холбоотой юм. ялангуяа хотын гэр хорооллынхон маань ялангуяа багануурын нүүрсийг голдуу хэрэглэдэг. гэтэл еренхий сайдаасаа эхлээд багануурын нvvрсний ченж хийж байгаа нь нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах биш хэний захиалгаар нь мэдэгдэхгуй монголчуудын ирээдуй хойч уеийг хордуулж байна  багануурын нуурсийг гэрийн зууханд тулэхэд маш муухай унэр гардаг гэдгийг гэрт амьдардаг захын хун хэлдэг нь хорт бодисын агууламж бусад нуурснээс асар их байгаа нь ойлгомжтой энэ нүүрс нь шивээ-овоо, налайхын ордуудын нүүрсийг бодвол хамаагүй их диоксин ялгаруулдаг юм байна. үнс нь хотын гэр хорооллын гудамжаар нэг хөглөрч байдаг. иймээс бид хавдрын өвчлөлөөр өвчлөхгүй гээд ч яах билээ.
2013-11-30
mongol:
arxi xiixee bur bolchuul yasiin be. mglchuudaa arxind jibj duuslaaa. yaxuu
2013-11-30