Ц.Элбэгдорж: Та бүхний адил хүүгээ маш их хүлээлээ
2013-11-30

НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн “Бүгд найрамдах Өмнөд Судан улсад тогтвортой байдлыг тогтоох тухай” 2011 оны 1996 дугаар шийдвэрийн дагуу Монгол Улсаас 2012 оны дөрөвдүгээр сараас эхлэн 850 хүний бүрэлдэхүүнтэй цэргийн баг Өмнөд Суданд энхийг сахиулах UNMISS /United Nations Mission in South Sudan/ ажиллагаанд оролцсон юм.

fe

Бүгд найрамдах Өмнөд Судан улсад энхийг сахиулахаар явсан Монгол Улсын 850 хүний бүрэлдэхүүнтэй цэргийн багийн хоёрдугаар ээлж буюу 2013 оны гуравдугаар сарын 4-нөөс арваннэгдүгээр сарын 27-ны өдрийг хүртэл үүрэг гүйцэтгэсэн Мотобуудлагын батальоны 211 энхийг сахиулагч өнөөдөр эх орондоо ирлээ.

das

Тэднийг Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдорж, УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ, ЕТГ-ын дарга П.Цагаан, Батлан хамгаалах яамны удирдах бүрэлдэхүүн, Зэвсэгт хүчний жанжин штабын удирдлагууд, энхийг сахиулагчдын ар гэрийнхэн Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудалд угтан авсан юм.

a

Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдорж баяр хүргэж хэлсэн үгэндээ “Энд хүрэлцэн ирсэн эрхэм Энхийг сахиулагчид, ард иргэд, ар гэрийн төлөөлөл, генерал, офицерууд, нийт хүмүүсийн энэ өдрийн түмэн амгаланг айлтгая. Монгол Улсдаа, газар нутагтаа дөнгөж бууж, ээж, аав, ар гэрийнхэнтэйгээ уулзах гэж байгаа, үүргээ сайн гүйцэтгээд ирсэн энхийг сахиулагчдадаа чин сэтгэлийн халуун баяр хүргэе. Өмнөд Судан улсад энхийг сахиулж,  олон улсын хэмжээнд Монгол Улсын нэрийн өмнөөс онцгой үүрэг гүйцэтгээд ирсэн энэ удаагийн манайэнхийг сахиулагчид үнэхээр сайн ажиллаад ирлээ. НҮБ-ын Тусгай төлөөлөгч, Хүчний командлалаас байнга өндөр үнэлгээ авч Монгол Улсынхаа болон Монгол Улсын Зэвсэгт хүчний албан хаагчийн нэр төрийг байнга өндөрт өргөж ирсэнд би туйлын их баяртай байна. Манай БХЯ, Зэвсэгт хүчний  удирдлагын зүгээс  та бүхний алба хааж байгаа талаар бидэнд байнга мэдээлэл өгч , бид байнга холбоотой байсан. Та бүхэн үнэхээр Монгол Улсын, Монгол УлсынЗэвсэгт хүчний бахархал болж Өмнөд Судан улсад, Африкийн тэр хүнд нөхцөлд  үүргээ нэр төртэй, маш сайн биелүүлж ирлээ. Үүнд нийт ард түмэн, Зэвсэгт хүчний нийт байгууллагууд, бид бүхэн туйлын их баяртай байгаа гэдгийг хэлье.

D

Энэ удаагийн, өнөөдрийн ирж байгаа ээлж бол сүүлийн тэмээний ачаа хүнд гэдэг шиг хамгийн их ачааллыг үүрч, хамгийн удаан хүлээлгэж эх орондоо газардаж байгаа хүмүүс юм. Сая зөрж очсон батальоны шинэ хүмүүсийг хүлээж авч, тэр хүмүүст орон байр, эд хогшил, зэвсэг техник, үүрэг гүйцэтгэх бүх чиглэлийг хүлээлгэж өгөөд Өмнөд Судан улсад алба хаасан 850 албан хаагчийн хамгийн ар талыг хааж өнөөдөр эх орондоо газардаж байгаа юм. Өмнөд Судан улсад үүрэг гүйцэтгээд та бүхний өмнө Монгол Улсдаа ирээд байгаа энхийг сахиулагч нийт албан хаагчдадаа зориулжөнөөдөр Монгол Улсын төрийн зүгээс хүндэтгэл үзүүлж байна. Та бүхний өмнө ирсэн энхийг сахиулагчид Налайхад, дугаар цэргийн анги дээр сая төрийн өндөр одон медалийг хүртэж, та бүхэнтэй хамт төрийнхөө хайр хишгийг хүлээж авлаа.

D

Энэ удаагийн энхийг сахиулагчид ямар нэгэн зөрчил, осол гаргалгүйгээр, үнэхээр 850-иулаа үүргээ гайхамшигтай сайн гүйцэтгэсэнд Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн хувьд, аав хүний хувьд маш их бахархаж байна. Та бүхнийг бид үдэн гаргаснаас хойш яг есөн сар болоод ирж байна. Энэ дотор миний хүү есөн сар та бүхэнтэй цуг алба хаагаад ирж байгаа. Тиймээс энд зогсч байгаа бүх аав, ээжүүд, ар гэрийнхний нэгэн адилаар хүүгээ, та бүхнийг маш их хүлээлээ. Аав хүний хувьд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн хувьд дахин бүх хүүхдүүддээ албаа сайн хаагаад эх орондоо нэр төртэй эргээд ирсэнд чин сэтгэлийн халуун баяр хүргэж, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Та бүхэнд их баярлалаа” гэлээ.

DA

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдорж энхийг сахиулагч дайчдад Монгол Улсын төрийн одон, медаль гардуулсан.

ASD

Цэргийн гавьяаны одонгоор:

Д.Энхжаргал Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн салааны захирагчийн орлогч, Д.Отгонбаяр Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн салааны захирагчийн орлогч, Г.Содбаяр тус ангийн ротын ахлагч, Б.Мөнх-Амгалан Зэвсэгт хүчний 330 дугаар ангийн ротын ахлагч, Я.Оросоо Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн ротын захирагч,

D

Цэргийн хүндэт медалиар:

Б.Бат-Амгалан Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн химийн албаны дарга, Д.Сүхбат Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн батальоны захирагч, Х.Ариунбаатар Зэвсэгт хүчний ХШҮГ-ын санхүүгийн хяналтын Улсын байцаагч, Б.Батболд Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн мэдээллийн аюулгүй байдлын мэргэжилтэн, Б.Олзбаяр Зэвсэгт хүчний мөн ангийн ажиллагааны офицер, Ю.Мөнхбат Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн салааны захирагчийн орлогч, О.Баттулга Зэвсэгт хүчний 016 дугаар  бригад, батарейн захирагч, Л.Туул Зэвсэгт хүчний 011 дүгээр ангийн жолооны дадлагын сургагч багш, Д.Бямбаа Зэвсэгт хүчний 310 дугаар ангийн станцын дарга, жолооч, Д.Баатар Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн эмнэлгийн дарга, З.Мягмархүү Зэвсэгт хүчний 016 дугаар бригад, авто ашиглалтын инженер, Б.Батсайхан Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн офицер, Г.Гансүх Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн бүлгийн дарга, Л.Хүчитбаатар Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн тасгийн захирагч, С.Сүхбат Зэвсэгт хүчний 027 дугаар анги, гэмтэл бичил мэс заслын тасгийн эмч, Л.Мөнх-Эрдэнэ Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн салаан захирагчийн орлогч, Б.Бямбаа Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн  ар талын дарга, Д.Цогтбаатар Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн салаан захирагчийн орлогч, Б.Түвшинжаргал  Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн засварын  салааны захирагчийн орлогч, Ж.Бадраа Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн бүлгийн дарга, Б.Эрдэнэчулуун Зэвсэгт хүчний 011 дүгээр ангийн химийн тасгийн захирагч, С.Норовванжил Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн жолооч буудагч, Б.Ганбаатар Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн өндрөөс буух бэлтгэлийн сургагч, Р.Энхтайван Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийн сургалтын процесс хангах бүлгийн сургагч багш, Ц.Энхболд Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн механик жолооч, Д.Шижирболд Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн ротын жагсаалын дарга, Б.Батмөнх  Зэвсэгт хүчний мөн ангийн  СПХР-ын ЯЦБМ-ын механик жолооч, Л.Батцэнгэл Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн салаан захирагчийн орлогч, Б.Гантулга Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн ротын ахлагч,

AD

Энхийн төлөө медалиар:

Э.Эрдэнэ Зэвсэгт хүчний 027 дугаар ангийн лабораторийн эмч, Ж.Ирэхбаяр Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн буудагч, А.Оюунболд Зэвсэгт хүчний 189 дүгээр ангийн ТХЗКБ-ийн ээлжийн техникч, Д.Манлайбаатар Зэвсэгт хүчний 013 дугаар ангийн хөгжимчин, Д.Шинэбаяр Зэвсэгт хүчний 016 дугаар ангийн механик жолооч, Г.Сэргэлэнбаатар Зэвсэгт хүчний 016 дугаар ангийн танкийн оператор нарын зэрэг мотобуудлагын батальоны хоёрдугаар ээлжийн нийт бие бүрэлдэхүүнийг Энхийн төлөө медалиар тус тус шагналаа.

ASF

Еслолын ажиллагааны дараа Монгол Улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энхийг сахиулагч дайчид нэг бүртэй гар барин мэндчилж, эцгийн ёсоор хацар дээр нь үнссэн. Дайчдын цувааны хамгийн төгсгөлд түүний хүү Э.Эрдэнэ зогсож аавдаа хоёр хацраа ээлжлэн үнсүүлж, багахан хугацаанд санасан сэтгэлээ дэвтээсэн юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хоёр дахь хүү Э.Эрдэнэ НҮБ-ын “UNMISS” энхийг сахиулах ажиллагаанд Монголыг төлөөлсөн 850 цэрэг эрсийн  хамт Мотобуудлагын батальонд есөн сарын хугацаанд алба хаагаад өнөөдөр ийнхүү ирж байгаа юм. Ерөнхийлөгчийн дунд хүүг Судан руу энхийг сахиулахаар явсаныг олон нийтийн мэдээллийн хэрэгслэлээр тодорхой мэдэгдэхгүйг хичээсэн бөгөөд аюулгүй байдал талаасаа ингэх нь зүйтэй гэж үзсэн аж. Тэгвэл эмч мэргэжилтэй Э.Эрдэнэ эх орныхоо нэрийн өмнөөс энхийг сахиулах ажиллагаанд үүргээ амжилттай биелүүлэн эх орондоо ирсэн бөгөөд “Энхийн төлөө” медалийг мөн Ерөнхийлөгч аавынхаа гараас хүртлээ.

FA

Ёслолын ажиллагааны дараа энхийг сахиулагчид ар гэрийнхэнтэйгээ уулзснааар угтан авах ажиллагаа өндөрлөлөө.

FS

П.Наран

Shuud.mn
Сонин хачин
zochin:
edo darga sain b.na sh de huuhduuded er ni hatuu hutuug uzuulj b.val zugeer ym aa manai emegtei duu emnelgiin bataliond yvsan sanaa zovoo l b.na edo er ni ih engiin hun shig sanagddag
2014-08-26
bagiin:
zugeer l unshihad ogshij bn
2013-12-02
бахархаж байна...:
юун түрүүнд эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд мандуулж яваа энэ эрэлхэг залуу*а баяр хүргэе бас талархая. та бүхэн бол бидний бахархал юм шүү. алтан амиа үл хайрлан эх орныхоо төлөө яваад ирж байгаа энэ хөвгүүдэд зарим нэг өчүүхэн хүмүүс чамлалттай хандаж байгаад харамсаж байна. өөрсдөө яваад үздэг болоосой. монгол цэрэг дэлхийд дээгүүрт ордог юм шүү. суданд болсон олон улсын цэргийн тэмцээнд манай залуус яаж оролцсоныг нэг санамаар. консерав, талх манаад суудаг хүмүүс тийм амжилт гаргадаггүй юм. амь амьдралаа үл хайрлан тэмцэж яваа хүмүүсээс одон медальхан харамлаад яахнав. хэнээс юу харамлахаа бас бодмоор. явцгүй бодолтой гарууд бас байх юм даа хөөрхий...
2013-12-02
baharhaj bna shuu zaluusaa:
buh tsereg ersdee amjilt husey.eh oron chin ta naaraar baharhaj bna
2013-12-02
zochin:
ter deer talh konserv bicheed bgaa hun yamar uruwdultei amitan be?chi aygui bol tsergiin alband tentsdeggui archaagui doroi negen bh.tentsdeg blaa ch cham shig yum uureg guitsetgej chadahgui.ajillagaanii umnuh beltgelees l setgel zuin daramtand orood nusaa hatsartaa naah bhdaa
2013-12-02
zochin:
ter deer talh konserv bicheed bgaa hun yamar uruwdultei amitan be?chi aygui bol tsergiin alband tentsdeggui archaagui doroi negen bh.tentsdeg blaa ch cham shig yum uureg guitsetgej chadahgui.ajillagaanii umnuh beltgelees l setgel zuin daramtand orood nusaa hatsartaa naah bhdaa
2013-12-02
zochin:
eronhiilogcn hvvgee tsergiin alba haalgasan harin cn baharshyysntai bn. vavsniig medee cn vgyi sain vawaad irsend ni etseg eh ni bitgii hel ehgiin ard bayarlana shvv dee sain bn bvh daichidaa amjilt hvsie mohgol ersiin hiimori uuduu
2013-12-02
бид ялав :
ээжтэйгэ адилхан юм байна. ямар ч байлаа гэсэн аавын хүү. баяр хүргэж амжилт хүсье.
2013-12-02
0007:
der konseriv talh biched bga archagui er hunii sug bolson ta nar hudala yarij hulgai huhes uur yu ch medehgui mongolin zevsegt huching cham shig golog doromjoldoggui yum za
2013-12-02
shshshs chaawaas...:
hugiin jijig gazarch hvndtei zochin irhed bvh yuma zasaj yanzaldagn bichigdeegvi huuli geltei. yag l shinehen deelee umsuurei shireeniihee bvteelgiig solioroi gdg shg. tiim bhad bvhel bvten ene ulsiin erunhiilugch hvn ochij bhad yanzalj tordoh n oilgomjtoi l bizde sonin yumand gomdollood bh yuma. zvgeerl hvvgee eh oron elgen sadandaa amid irgeed irsend n bayrlaj chadahgvo ilvv yum bichij suudag etseg hvn bdgaa chaawaa*a huurhii...
2013-12-02
850 монгол эр хүн:
эрчүүд минь хааччихав дээ гэж халаглаж байтал 850 сайхан монгол эр хүний ертөнцийг үзэх үзэл өөрчлөгдөөд ирлээ.эмэгтэйчүүд бидний өмөг түшиг батжиж бэхжээд ирлээ.тэрнээс биш элбэгдоржийн хүү гэдэгтээ гол биш,цэрэгт явсан хүн өөр болдгийг мэдээд хүүгийнхээ алсыг бодож зөвхөн өөрийгөө бодож явуулсан юм, юу гэж.энэ атаархаад байгаа хүмүүсийг хамгаалаагүй,юунд нь хорсоод байгаа юм.
2013-12-02
gagaga:
mundug baa erdene sain zaluu baina lee eh ch hol yvna da
2013-12-02
baharhal:
erunhiilugch bolon ekhnert ni bas busad tserguudiin etseg ekhed huu gee eh orondoo heregtei bu*d ulger duurailtai jingene hun, er hun bolgoj usgusund baharhaj, bayarlaj baigaagaa ilerhuulye e. ataarhagchdiin ugiig buu too baij l bdag hognuud shuu dee, gishgeed l ungur.
2013-12-01
хахахааа:
консерв талх манадаг цэрэг байдаггүй юм гэнэ үү? тэгээд америк цэргүүдийг бааж байхад нь жорлон манадаг юм уу? террористууд дэлбэлчихнэ гээд...
2013-12-01
1668:
цэргийн алба хаагаагүй нөхөр энхийг сахиулах ажиллагаанд явж буй олон залуучуудын тэсвэр хатуужил, биеийн эрүүл мэнд, сэтгэл зүйн бэлтгэл тэнд очоод байгаль цаг агаарын онцлогт амьдрах гээд олон зүйлийг мэдэхгүй байж байлдуулах л юм боддог бололтой... арай ч тийм хомс ойлгож болохгүй консерв талх мандаг цэрэг байдаггүй юм
2013-12-01
sudanaas:
erunhiilugchiin khuu gej yalgarsan umgui uurgee tsereg eriin esoor mundag guitsetgesen shuu. chamd amjilt khusie erdene ee, bas mongol huvguud ohiddoo ex orniihoo neriig undurt urguud butssand ni bayrlalaa.
2013-12-01
иргэн:
хїїгээ улсын баатар цолоор шагнаач шоучин минь
2013-12-01
yoko:
goe yumaa iim huuhduudeeree hun volgon baharhalgui yahavde elbeg erunhiilegch uuriinhuu bieyr ulger duurial uzuulj tursun huugee yavuulla odoo busad bayachuud yum bodoh bolson yum bishuu erhiin teneg huuhduudee yadaj eh orondoo tsergiin alband ni yavuulbal yasiin yum be.
2013-12-01
yoko:
goe yumaa iim huuhduudeeree hun volgon baharhalgui yahavde elbeg erunhiilegch uuriinhuu bieyr ulger duurial uzuulj tursun huugee yavuulla odoo busad bayachuud yum bodoh bolson yum bishuu erhiin teneg huuhduudee yadaj eh orondoo tsergiin alband ni yavuulbal yasiin yum be.
2013-12-01
өрөвдөлтэй хүмүүст:
өрөвдөлтэй хүмүүс байх юм. яасан ч атаархуу юм бэ? амьдралаас яагаад дандаа хар буруу талыг харж, юм болгоныг буруутгах шүүмжлэх гэж хичээдэг юм бэ? тийм болохоор л та нарын амьдрал муу муухай байдаг юм.манай эрчүүд үүргээ биелүүлээд ирлээ. сайхан л байна шд. юм үзэж нүд тайлсан жинхэнэ эр хүн-ий тоо 850-р нэмэгдлээ. сайхан баярлахаар хэрэг биш үү? хүүгээ тосож авахад нь гадаа хүлээж авсан гэж гомдоллоод байгаа хүнд хандаж хэлэхэд нэ чинь сүүлийн хүлээн авалт учраас сүүлийн тэмээний ачаа хүнд гэгчээр сүртай хүлээж авч байна. болохгүй юу? тэгвэл чаддаг юм бол өөрөө ерөнхийлөгч болоод хүүгээ тэгж хүлээж авч чадаагүй чинь өөрийн чинь муугийнх бус уу? өөр хэн гэдэг даргын хүү энхийг сахиулахад оролцож байна???? ерөнхийлөгч байтугай архи үйлдвэрлэгчийн, жижиг агентлагын даргын хүү ч явахгүй байгаа биз дээ? мөнгөтэй баяччуул хүүхдүүдээ буруу эрхлүүлээд өнөөдүүл нь нэг бол хар тамхидаад, эсвэл хэрэг төвөгт орооцолдоод, хэдэн пүрэвсүрэн мэтийн хүүхнүүдээ ээлжилж хэрэглээд, эсвэл аль нэг бааранд дагвадорж мэтийн бие нь өсөөд ухаан нь өсдөггүй юмнуудтай хутга шөвөгтөө тулаад явж байхад энэ хүү 9 сар гэрээсээ хол үүрэг гүйцэтгээд ирлээ. бахархаж байна яадаг юм.
2013-12-01
zocin:
bayr hyrgey.er hyn ceregt jbna gedeg teh tysmaa sudan d jbah gedeg ner teriin hereg,bi hyygee jbuulah umsan,jaz jbdag um boloo,amidral gedeg tewszeer tesweriin dens,teheer zaluudaa ceregt cergiin syrgyylid jbsan hymyys arail uur baidagiin
2013-12-01
zocin:
bayr hyrgey.er hyn ceregt jbna gedeg teh tysmaa sudan d jbah gedeg ner teriin hereg,bi hyygee jbuulah umsan,jaz jbdag um boloo,amidral gedeg tewszeer tesweriin dens,teheer zaluudaa ceregt cergiin syrgyylid jbsan hymyys arail uur baidagiin
2013-12-01
ataarhuu nowshnuud :
archaagvi ataarhuu ene *iin zangaasaa bolj mongolchuud bid ert deer tsagaas busdiin hool bolj irsen odoo hvrtel ter zangaaraa yagaad dandaa muu ym bodoj bichij bdagiin be chi nowshoo ywj chadaagvil bol duugvi ehneree manaadl duugvi suuj bai za ene ped vsreed tom dugraad bgaa amisgaanuudiig ter sudan apganruu ywuulah ymsan amitan bolno doo ta nar ai chatsag chin sawirna za shuud helchii zvgeer hvnii hiisen hodolmoriig baga ch gesen hvndelj sur nowshoo
2013-12-01
атаархах????:
атаархах юу байхав элбэгийг очих болохоор бэлдсэн байр сав энэ тэр бүүр нэг өөр онгоцыг ангараас нь хөөж гаргаад шалы нь угааж цэвэрлээд, жирийн үед хэзээ тэгж байлаа гадаа талбайд нь л хүлээж авдаг ш дэ үнэнийг хэлэхэд баазын манаа хамгаалалтын үүрэг гүйцэтгэдэг юм шүү яваад ирсэн хүүгээ тосож авсан хүний үгийг худал гэхүү
2013-12-01
sara:
angliin hat an haanii ger byliig duuriaj baina naad hyzyygyi chin. 2han hyy tsergiin alba haagaad yavdag william and harryg duuriaj baina ta nar yasan yum oilgodoggyi yum?
2013-12-01
d giin ohin d:
eviidee hugee sanasan etsgiin l dur. hunleg bai humusee!
2013-12-01
ataarhuu malnuud:
muu sain novshnuud yasan muuhai ataarhuu yum be.ta nar yavj chadahgui bol duugai l bai l daa.iim hogiin teneg baliar zangaa boliooch
2013-12-01
mr.president d:
baharhaj baina!! goyo bna shdee!!
2013-12-01
tulga:
ter baychuudiin huuhduudiig bugdiig ni yavuulbal taarna. bur afghan, esvel samoulruu ch yum uu..
2013-12-01
olloo:
manai ene darga nar ene neg balai karakuli malgainaasaa tatgalzaasaa...neg l kuduu!!!
2013-12-01
baagii:
tsoglog aaviin huvguud bn
2013-12-01
shitty face:
huu chin targlaad ongo zus orood saihan boljee sudand ochood. manai heden officeruud l uilee uzsen baihdaa elbgeegiin huug harna deereesn alba guitsetgene. bitgii iim hogiin show tavij bai l daa tagjiisan har gahai min,
2013-12-01
baharhaj bn:
uneheer bagarhaj bna! aav shigee uhaan tai bas ihiig buteegeerei! yamar ch bsan teneg darga nariin mangar huuhduudees uluu uhaan tai bna! yag l elbegdorj l bna shdee! u urguj avsan.... good luck!
2013-12-01
зочин:
цэрэгээс явахаас няцагсад байлдаагүй манаач хийсэн ,шагнал өглөө гэж байгаа юм.ягдаа тэнэсэн сум,тэсэрсэн бөмбөгийн хэлтэрхий хэний ч хүүг танихгүй, бас тойрдогүй л байхгүй юу, энэнд бүх цэрэгт ирэхэд тэр медаль өгдөг шүү, тийм л үйл явдал болж. харин эрдэнэ хүү эр хүн гэдгээ үзүүлж эцгийн нэрийг улайлгахгүй ирж сайн бна. дарга нараас хэн нь тийм газар байтугай дотооддоо явуулсан юм .үүнийг үлтоож бичиж байгаа няцмалууд явуулна гэвэл айгаад шууд өмдөндөө чацга алдна
2013-12-01
zochin:
ugaasaa enhiig sahiulagchdad ireh burd.ni uurgee sain bieluulj eh orniihoo neriig gargasan gej shagnadag sh dee
2013-12-01
гайхаад байсан юмаа:
гэнэт л гадуур гэнэт баахан энхийг сахиулагчдад шагнал гардуулаад явциймаа гайхаад батал элбэгээгийн хүү нь явсан болоод л баахан гавьяа шагнал гардуулаад өөрөө тосч аваад л байж л дээ...
2013-12-01
okii:
goyo yumaa aav shigee mundag, eh oron ard tumendee heregtei sain zaluu yumaa. aav huu 2 ch yostoi gyalalzuulaj baina daa ulam ihiig hiij bureegeerei amjilt eruul enhiig husiyee
2013-12-01
cuшшшү:
элбэгдорж хэдэн хүүхдийг үрчилж авсан. тэдний нэг нь байх нь.
2013-11-30
zochin:
manaihan goyoshd ugaasaa
2013-11-30
zochin:
mongol ulsiin tuluu zutgeie‘
2013-11-30
zochin:
mongol ulsiin tuluu zutgeie‘
2013-11-30
зочин:
консёрив тануулаад байгаа нөхөр өөрөө эхнэрээ манахаас өөр манаа хийж үзсэн болов уу
2013-11-30
nsnjsjss:
konserv manaj baigaad irdeguu gui yu gedgiig ooroo ywaad uzehgui yu daa
2013-11-30
zochin:
neg negniigee ygyisgedeg ene mongol zan uu. mongol iin tserguudiig nub unduruur unelj hamgiin chuhal daalgavaraa ugdug yum shuu. mongol tsereg tesver hatuuchilta, dasan zohitsoh chadvartai, unench daichin, sanaachlagatai, sambaatai, busad ornii tserguud delberelt bolohod ihenhdee yumnii dooguur nuugddag, harin mongol tsereg buu ruugaa uhashiideg gej, daalgavariig chin setgeleesee hiideg gedgiig ni nub bolon olon ulsiin tsergiin baiguullaguud uneldeg. bie bienee bitgii muugaar bodjii. harin ch hunii nutagaas esen mend irsend ni bayarlah heregtei. hun medehgyi yumniihaa daisan baidag yum
2013-11-30
zochin:
mundag ymaa bayr hurgie
2013-11-30
zochin:
mundag yumaa.amjilt husei.
2013-11-30
зочин:
энэ их сүр бадруулаад л гадаад яваад байгаа цэргүүд чинь байлддаггүй юм биш үү,зүгээр л америк цэргүүдийн консерв талх,хувцас хэрэгсэлийг нь манаж байгаад ирдэг юм биш үү,нэг их байлдаж алалцаж хядалцаж амь өрссөн тулалдаанд яваад ирсэн юм шиг л сүржигнэх юм,
2013-11-30
baharhal:
baharhaj bna.aav ni mundag huu ni uhaantai
2013-11-30
өөөө:
эцэг шигээ хулх хүн битгий болоорой миний дүү гашуун.мн
2013-11-30
өөөа:
ирээдүйн удирдагч уу
2013-11-30
daash:
nomtoibayar metiin zaluuchuud yum bodooch, suraltsaach.ichij amidraach!!!!! erunhiilugchiin huuhed bolood, enkhiig sahiulagch zaluuchuuddaa bayar hurgiye.ta naraaraa baharhaj bn.eruul enkh az jargaliig eruuye.uuriin erhgui ogshij bn.
2013-11-30
alxuyag:
бидний “мэддэггүй” диоксин хэмээх хорт бодисыг гэр хорооллын айл бүхэн “үйлдвэрлэж” байна -хавдар зэрэг аймшигт өвчин “үйлдвэрлэгчид”- цуврал-1 хотын утааг бууруулах төсөл, хөтөлбөрүүд хэрэгжиж буй хэдий ч манайхны сэтгэл дутсан, хайхрамжгүй, хэт амин хувиа хичээсэн байдлаас болоод элдэв хорт бодисын тархалт урьдын адил байсаар байна. зарим төрлийн хорт бодисыг хэмжих боломжгүй байгаа нь бүр улаанбаатарын агаарын чанарыг шалгадаг 15 харуулын багажууд нь диоксин, фураныг тогтоож чаддаггүй юм байна. ер нь диоксин гэж чухам ямархуу хортой бодис болохыг хүн бүхэн тэр бүр мэдэхгүй байгаа юм. товчоор хэлэхэд энэхүү бодис нь мутаген үйлчилгээтэй бөгөөд хүний үр хөврөлд онцгой нөлөөлдөг, хорт хавдар үүсгэгч ажээ. мөн хүний дархлааны систем, үр тогтох чадварыг сулруулдаг байна. эдгээр нь хамгийн наад захын хөнөөл бөгөөд дутуу шаталттай нүүрснээс уг бодис гойд ялгарч гардаг байна. оросууд үүнийг “химического спида” хэмээсэн нь санаандгүй оноосон нэр биш юм. 1950-иад оны сүүлчээр диоксины тухай мэдээлэл анх дэлхий дахинаа цацагджээ. эхний үед асар хортой уг бодисын талаар жирийн иргэд мэдчихвэл цочирдоод сүйд болно гээд эрдэмтэд нууцалж байсан байна. манай хэдэн эмч, мэргэжилтнүүд ч тухайн үедээ амаа хамхин явсан биз. нөгөөтэйгүүр, диоксин нь хотын хөрс, агаарт хэдий хэмжээтэй тархаж буйг хэмжих багажгүйгээс зүгээр л таамаглаад харайж явсан болов уу. гэтэл америкчууд 1961-1971 онд диоксины төрлийн хольцтой химийн зэвсгийг вьетнамд хэрэглэж байв. удаан задардаг энэхүү органик бодисын балгаар вьетнамын асар их хэмжээний ой мод, хүн амьтан сүйрчээ. удаан задардаг органик бохирдуулагчийн талаар доктор л.жаргалсайханы бичсэн нэгэн нийтлэлд “вьетнамын дайны үед диоксины төрлийн хорт бодисоор 4,8 сая хүн хордож, 400 мянган хүн нас барж, 500 мянган хүүхэд гажигтай төрсөн” гэжээ. түүнчлэн украйны ерөнхийлөгч в.юшинко ч бас яг ийм төрлийн хорт бодисоор хорджээ.  ердийн зууханд шатаасан нүүрснээс диоксин маш ихээр ялгарч буйг японы эрдэмтэн судлаачид хэлж байна. цацраг идэвхт бодисын хэмжээ нь 3-10 ppm болоод байгаа гэнэ. хавдрын өвчлөл өсөн нэмэгдсээр байгаа нь нэг талаар үүнтэй холбоотой юм. ялангуяа хотын гэр хорооллынхон маань ялангуяа багануурын нүүрсийг голдуу хэрэглэдэг. гэтэл еренхий сайдаасаа эхлээд багануурын нvvрсний ченж хийж байгаа нь нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах биш хэний захиалгаар нь мэдэгдэхгуй монголчуудын ирээдуй хойч уеийг хордуулж байна  багануурын нуурсийг гэрийн зууханд тулэхэд маш муухай унэр гардаг гэдгийг гэрт амьдардаг захын хун хэлдэг нь хорт бодисын агууламж бусад нуурснээс асар их байгаа нь ойлгомжтой энэ нүүрс нь шивээ-овоо, налайхын ордуудын нүүрсийг бодвол хамаагүй их диоксин ялгаруулдаг юм байна. үнс нь хотын гэр хорооллын гудамжаар нэг хөглөрч байдаг. иймээс бид хавдрын өвчлөлөөр өвчлөхгүй гээд ч яах билээ.
2013-11-30
zzzz:
sain bna mundag umaa ulam ihiig eh orondoo hiij buteegeerei
2013-11-30
zochin:
sain huu bna baharhaj bna bugded ni sain saihniig husir
2013-11-30
zochin:
saina baina.dargiin hyyhed geed tomrood baihgyi busdiin adil ami orsson yyregt ajild yavsan baina.
2013-11-30
zochin:
sain huu. busdiin huuhduud shig bar hesej hereg tovogt orootsoldoj yavalgui, eh orniihoo toloo uureg bieluulj yavjee. etseg hyn baharhalgui yahav dee.
2013-11-30