Ирэх онд 21 аймаг цэцэрлэгт хүрээлэнтэй болно
2013-11-30

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2013 оны арваннэгдүгээр сарын 25-ны өдөр Засгийн газарт чиглэл өгсөн 178 дугаар зарлиг гаргасан юм. Засгийн газарт чиглэл өгсөн уг зарлигаар Улаанбаатар хотод Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, бусад хот тосгон, аймаг, сумын төвд цэцэрлэгт хүрээлэн байгуулах, тэдгээрийг сэргээн засварлах, тохижуулах, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн болон бусад цэцэрлэгт хүрээлэн байгуулахтай холбогдуулан эрх зүйн орчныг бүрдүүлж, холбогдох хууль, тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулахыг Засгийн газарт чиглэл болгосон аж. Тухайлбал, цэцэрлэгт хүрээлэнгүүдийн үйл ажиллагааны зардлыг жил бүрийн улсын төсөвт тусгах, эрх зүйн орчныг тодорхой болгох, зарлигийн биелэлтийг Монгол Улсын Ерөнхийлөгч болон олон нийтэд жил бүрийн нэгдүгээр улиралд багтаан мэдээлж байхыг Засгийн газарт үүрэг болгосон юм. ТэгвэлуУг зарлигийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Эрхэмбаяр нар Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун, Соёл, спорт, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Алтангэрэл, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирал Б.Саранчимэг нарт гардуулан өглөө.

ч

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан ёслолыг нээж хэлэхдээ “Та бүхний энэ өдрийн амгаланг айлтгая. Монгол Улсын Ерөнхийлөгч зарлигаараа нийслэлд төдийгүй аймаг, сумд, бусад суурин газруудад цэцэрлэгт хүрээлэн байгуулах маш чухал зарлигт гарын үсэг зурсан юм. Зарлигийг хүлээн авах ёслолд ирсэн хүмүүст талархал илэрхийлье” гэлээ. Зарлигийг хүлээн авсан албаны хүмүүс төв, суурин газруудыг цэцэрлэгжүүлэх, өмнө байгуулсан цэцэрлэгт хүрээлэнгүүдийг арчилж тордон сайжруулахаа амласан.

өйы

С.Оюун: Нэг га-г 200-350 мянгаар худалдаж авдаг

өы

Ойжуулалтын ажил эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгжийг татвараас чөлөөлсөн. Мөн таримал ойг ойн санд тооцож иргэн аж ахуйн нэгжээс худалдаж авдаг болсон. Улсын болон орон нутгийн төсөвт ойн санг нэмэгдүүлэх төсөв суулгадаг ч хангалттай биш байдаг. Тиймээс иргэн, аж ахуйн нэгж өөрсдийн санаачлагаар тарьсан 2-3 жил ургасан ойг худалдан авч байна. Гэхдээ ойжуулалтын тариф маш бага буюу нэг га-г 200-350 мянгаар худалдаж авдаг.  Тиймээс энэ тарифийг 2-3 дахин нэмэгдүүлэх саналаа Сангийн яаманд хүргүүлсэн байгаа. Гаднаас мод модон материал  импортоор оруулж ирвэл татвараас чөлөөлж байна. Ерөнхийлөгч мод тарих өдрийг санаачилсан. Одоо аймаг бүрт цэцэрлэгт хүрээлэн бий болгох зарлиг гаргаж байна. Энэ зарлигийг иргэн аж ахуйн нэгжүүд дэмжиж, ажилласнаар ойн хэмжээг нэмэгдүүлэх бүрэн боломжтой.

бы

Э.Бат-Үүл: Ерөнхийлөгчийн зарлигийг 100 хувь биелүүлэхээ амлаж байна

ыб

Ерөнхийлөгчийн зарлигийг Үндсэн хуульд заасан ёсоор бүх нийтээр даган мөрдөх ёстой. Тиймээс зөвхөн энэ зарлигийг хүлээн авсан хүмүүс биш бүх нийтээр үүрэг хэмээн ойлгох хэрэгтэй. Ирэх жилээс цэцэрлэгт хүрээлэнг нэмэгдүүлэх ажлыг хийнэ. Нэг мэдээлэл хэлэхэд Туул, Дунд голын дагуух талбайг иргэд, хуулийн этгээдүүдэд, амралтын газрууд ашиглаж, амралт зугаалгын газар болгон ашиглах ажлыг нийслэлээс хийж байгаа. Уг талбайд дугуйн зам, гүйлтийн зам, зугаалгын бүс болгоно. Ямар ч байсан ерөнхийлөгчийн зарлигийг баяртайгаар хүлээн авч байна. Хэрэгжилтийг 100 хувь биелүүлнэ гэдгээ Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргад амалж байна.

өы

П.Наран

Shuud.mn
Сонин хачин
zochin:
utaagaa sorj avaachee balai durakuudaa
2013-12-03
turiin b.u.u.s:
aaa uur hvrew
2013-12-01
turiin *:
ee tenege mash chuhal chini tseserlegt hvreelen bish hvvhdin tsetserleg bhgui yu maluda ene hedig mal bol alad idehsen
2013-12-01
суулгац үр:
гаднаас тухайлбал манай оронтой төстэй өвөлтэй канадаас үр суулгац оруулж ирэх зөвшөөрөл авах гэж, сэглэгдсэн газар бэлчээрийг ургамалжуулах гэж бүтэн жил хөөцөлдөөд яам дээр нь таг гацсан үрийн шинжилгээ нь бүгд ок гарсан гэсэн ч урагш нэг алхам ч байдгүй хуйхаа маажиж сууна гар хүндрүүлэг хараад байх шиг
2013-12-01
зочин:
гаднаас суулгац мод цэцэгийн үр оруулж ирэхийг дэмжих хэрэгтэй.соц үед кгб хортой гэж хорьдог айлгадаг бсан.гаднаас мод оруулаад хордсон өвчин авсан дэлхийд бхгүй. байвал нэрлэдээ. манайх орос хятад 2 оос хахууль өгч суулгац оруулдаг.оросынх үнэтэй зэрлэгдүү арзгар,үржилд олон ороогүй ургах чадвар сул.хятадынх хямд селекц үржилд маш олон орсон хэлбэр янз гуалиг ургахдаа маш хурдан.харин хүйтэн хянганы давааны арын мужаас авсан бол ямарч мод нь ургана
2013-12-01
зочин оюун гуай:
оюун гуай таны бодол төрийн бодол 2 зөрөөд бна.монголд ой хэрэгтэй бна гэхэд та фанер хэртэй гээд бх юм.гадаадаас суулгац үр оруулаж ойжуулая гэхээр хориоод ногоон байгууламж .мод үржүүэе гэхээр тусгай зөвшөөрөл гээд хахуулиа урдаа барих юм,ямар улсын бодлого явуулаад бна. монголд ой зүлэг хэрэгтэй. юм л бол зөвшөөрөл. өөр байгуулагад шилжүүлнэ гэхийн оронд багасгаач
2013-12-01
зочин-д:
еээ тэнэг мудакаа, бат-үүл шиг ажиллаж байсан хотын дарга нарыг нэг нэрлээдхээ чи, өмнө нь хотод дарга байгаагүй юм шиг л байлаа ш дээ, өнгөрсөн зун нийслэл ямар байсныг чи хараагүй юу, хөдөөний мал вэ
2013-11-30
зочин:
бат-үүлд чи улсын баатар болсон хүн 100 хувь гэхгүй юу гэх юм бэ новшоо
2013-11-30