Малчдад 11 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлнэ
2013-12-02

Дэлхийн банкны Итгэлцлийн сангаас Монголын мал аж ахуйн салбарт 11 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлэхээр болсон гэнэ. Тиймээс УИХ-ын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр тус сангийн хөрөнгөөр Үйлдвэр хөдөө аж ахуйн яаманд хэрэгжүүлэх "Хөдөө аж ахуй, мал аж ахуйн маркетингийн төсөл"-ийн гэрээнд өнгөрсөн баасан гаригт гарын үсэг зурсан гэж эх сурвалж мэдээллээ.

Уг төслийн хүрээнд Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Хөвсгөл аймгуудын 15 сумдын мал аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэлд хөрөнгө оруулалт хийх, хөдөөгийн хүн амын амьжиргаа, бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх, малчдыг зах зээлд холбох, хүнсний аюулгүй байдлыг хангахад анхаарч зарцуулах зэрэг ажил хийгдэх ажээ.

Б.Одон

Shuud.mn
Сонин хачин
irgen:
pee naad 11 say dollariig mal iddeggui sh de teneguudee. naad munguuruu cecerleg syrgyyli bariachee
2013-12-03
hulguu.:
uu za za ingeed baiwal naad heden malchid geed baigaa nohduud yaj hadlan tejeelee beldeh yaj otor hiih yaj maliinhaa vilder ugsaag saijiruulah gedeg ajilaa tag martaad uursdiin huwiin umch bolson mal svrgee busdiin tatwar iin munguur tejeeh yum baina l duu ene dawarsan malchidiig yah we.
2013-12-02
ахаа:
даварсан малчид
2013-12-02
zochin:
darga nariin eeljit belen hool irjee...
2013-12-02