Б.Батцэцэг: Дотоод аудит нь байгууллагын хяналтын цөм
2013-12-02

Сангийн яамны Төсвийн хяналт, удирдлагын газрын дарга Б.Батцэцэгтэй дотоод аудитын хөгжлийн тухай ярилцлаа.

5

-Аудитын тухай төсөөлөл манайд муу л даа. Сүүлийн жилүүдэд л яригдаж эхэллээ. Манайд хөгжлийн туршлага нь ямар байна вэ?

-Аудитын анхны үүсэл хөгжил нь МЭ 14-15-р зуунаар яригддаг. Манайд бол Төрийн аудитын хууль батлагдсанаар тогтолцоо бүрдэж эхэлсэн. Аудит хөндлөнгийн, дотоод гэж хоёр бий. Хөндлөнгийн аудит манайд 10-аад жилийн түүхтэй. Сүүлийн хэдэн жил үр дүнтэйгээр олон улсын стандартыг хэрэгжүүлээд биелэлээ олж, төрийн байгууллага болон хувийн хэвшлийн салбарт тогтолцоо бүрдэж байна. Хөндлөнгийн аудитын үйл ажиллагааг чанаржуулах талаас нэлээдгүй ажил хийгдэж ёстой. Одоо бол зөвхөн санхүүгийн тайланг жилийн эцэст юмуу хагас жилд нэг удаа хийдэг. Хөндлөнгийн аудитын хувьд цаашдаа аудитын чанарыг хянаж байдаг, үнэн зөв эсэхэд дүгнэлт өгдөг сүүлийн процетур дутуу л байна.

5

-Дотоод аудит хэр хөгжиж байна?

-Дотоод аудитын асуудлыг сүүлийн хоёр жилийн хугацаанд идэвхтэй ярьж байна. 2013 онд “Төсвийн тухай хууль” батлагдсанаар төрийн байгууллага дотоод аудитын нэгжтэй байхаар заагдсан. Төсвийн байгуллага дотоод аудитын алба байгуулаад, тэр нь хараат бусаар төсвийн ерөнхийлөн захирагчдаа тайлагнаж байх үүрэг өгөгдсөн байгаа. Ингэснээр төрийн байгууллагуудын хувьд дотоод аудитын тогтолцоо бүрдэж эхэлсэн. Харин хувийн хэвшлийн хувьд Компанийн тухай хууль, Банкны тухай хуулийн хүрээнд сүүлийн 2-3 жил дотоод аудитын тогтолцоо харьцангуй жигдэрсэн.

5

-Яамны зүгээс ямар дотоод аудитын тогтоолцоог бий болгоход ямар ажил хийж байна?

-Энэ оны давхардсан тоогоор 2500 орчим төсвийн байгууллагын албан хаагч, ажилтан, удирдлагуудад дотоод аудитын ерөнхий ойлголт өгөх сургалт зохион байгуулсан. Мөн Засгийн газар бүх яаманд Хяналт шинжилгээ, дотоод аудитын газар байгуулсан. Энэ газрын хүмүүсийг сургах, арга зүйгээр хангах, зөвлөмж өгөх ажлуудыг энэ онд эрчимтэй хийлээ. Одоогийн байдлаар 16 яам дотоод аудитын албаа байгуулсан. 2014 оноос тогтоолцоог өргөжүүлэх, орон нутаг аймгийн түвшинд дотоод аудитын албыг бий болгохоор явж байна.

6

-Олон улсын стандартыг яг махчилж оруулах нь төдийлөн зохимжгүйг аудиторууд хэлж байсан. Манай хөрсөнд тухайн стандарт, дүрэм журам хэр буудаг вэ?

-Бүх л улс хүлээн зөвшөөрч, бөмбөрцөг даяараа хэрэглээд явж байгаа юм чинь аливаа стантартыг заавал хөрсөнд буулгах  албагүй. Хамгийн гол нь тэр стандартыг дагаад гарын авлага тайлбар, тодруулга, нэр томъёог монгол хүнд ойлгогдохуйц хөрвүүлэх хэрэгтэй. Олон улсаас зөрөөд зөвхөн монголын стандарт гэж гаргаад явалтай биш. Байгаа юмыг байгаагаар нь орчуулаад хэрэглэх хэрэгтэй.

Үг хэллэгийг хэрхэн орчуулах тухай ярилцаж байна. Сая дотоод аудитын нэр томъёоны хэлэлцүүлгийг МУИС, СЭЗДС, ХААИС-ын дотоод аудитын чиглэлээр ажиллаж байгаа багш нартай хэлэлцүүлэг хийлээ. Сургуулиудыг нэгдсэн нэр томъёотой болгохгүй бол оюутнууд ойлголтын зөрүүтэй болно. Олон нийтэд зориулсан дотоод аудит, эрсдлийн удирдлагын тайлбар гаргахаар ажиллаж байна. Шинэ зүйлийн эхлэлийг зөв тавихаар явж байна.

5

-Дотоод аудит сайн байсан бол ХЗХ болоод банкуудын дампуурал гарахгүй байх магадлалтай байсан гэдэг?

-Дэлхийд дотоод аудитын тогтолцоог хөгжүүлэх шаардлага таны хэлсэн асуудалтай холбогдон үүссэн л дээ. Өөрөөр хэлбэл, компани томрох тусам л хяналт алдагддаг. Тиймээс тэр хяналтыг дотооддоо эзэнд нь буюу хувьцаа эзэмшигчдэд тайлагнах хэрэгтэй. Тухайн байгууллагын гүйцэтгэх захирлын үйл ажиллагаа зөв байна уу, үгүй бол ямар асуудал байна түүнийг гаргаж ирдэг хүн нь дотоод аудитор. Дотоод аудитор ТУЗ-ийн түвшинд үнэн зөв мэдээллээр хангадаг. Төрийн албаны түвшинд бол сайдад төрийн нарийн бичгийн даргын хийж байгаа ажил үүрэг яамны зорилттой холбогдож байгаа эсэх, төрийн нарийн бичгийн дор байгаа газар, хэлтсийн уялдаа зохион байгуулалт, чиг үүрэг нь давхардсан эсэх, төсвийн тухай хууль болон холбогдох дүрэм журмаа зөрчиж байгаа эсэхэд сайддаа баталгаат мэдээллээр хангадаг гол үүрэгтэй газар нь Дотоод аудитын алба. Энэ бол дэлхийн жишигт тогтсон сонгодог стандарт. Дотоод аудит нь байгууллагын хяналтын цөм. Тиймээс тэдгээр байгууллагуудад дотоод аудитын албатай байсан бол дампуурахгүй байсан.

6

Зүгээр алба байгуулчихаад орхиж болохгүй. Тэнд байгаа хүмүүс нь чин сэтгэлээсээ үнэч, шударга ажиллах хэрэгтэй. Хүн л юм чинь тэнд бас сонирхлын зөрчил байна. Гэхдээ хэнд хараат бусаар тайлагнаж, ямар өнцгөөс хяналтыг хэрэгжүүлэх нь чухал.

5

-Дотоод аудитын албанд ямар бүрэлдэхүүнтэй байхаар заагдсан байдаг вэ. Заавал мэргэжлийн хүн байх ёстой юу?

-Заавал мэргэжлийн хүн байх албагүй. Дотоод аудитын стандартаар аудитор гэдэг хүн тухайн байгуулагаа, салбараа сайн мэддэг байх хэрэгтэй. Заавал мэргэжлийн аудитор, мэргэшсэн нягтлан бодогч байх албагүй. Хувийн салбарт бол мэргэшсэн нягтлан бодогч ч юм уу, тухайн бизнесийн чиглэлээр дотоод аудитор нь бэлтгэгдсэн байдаг. Харин төрийн байгууллага онцлогтой. Байгаль орчны салбарыг сангийн яамнаас очоод аудитор хийж чадахгүй. Яагаад гэвэл байгаль орчны стандарт гэж бий.

Дотоод аудитын дүрмээр бол тухайн байгууллагадаа 5-аас дээш ажилласан, санхүүгийн мэдлэгтэй, хууль эдийн засгийн чиглэлээр мэргэшсэн хүн байх ёстой. Нэг хүн нь тухайн салбараа сайн мэддэг, нөгөөх нь санхүү талаа барьж багийн ажиллагаанд орох хэрэгтэй. Ингэж байж тухайн асуудлын гогцоог олж, гарах алга замыг мэргэжлийн түвшинд олдог.

6

-Хууль эрх зүйн орчин бүрэлдээд эхэлсэн байна. Өө ямар асуудал энэ салбарын тулгамдсан асуудал болж байна?

-“Төсвийн тухай хууль”-ийн төсвийн хэсэгт л дотоод аудит гээд орсон байгаа. Цаашдаа тогтолцоо жинхэнэ утгаараа хөгжүүлнэ гэвэл хуультай болох ёстой. Бид “Дотоод аудитын гурван жилийн стратеги план” гаргаж байгаа. Энэ төлөвлөгөөнд дотоод аудитын хуультай болохоор заасан. Хувийн хэвшлээ ч, төрийн байгууллагаа ч зохицуулна. Өөрөөр хэлбэл дотоод аудиторыг хэн томилох, мэргэшсэн дотоод аудитор гэж хэн байх ёстой, ямар хөтөлбөрийг хүрэгжүүлсний дараа цолоо авах ёстой, яаж баг бүрдүүлэх, хэнд тайлагнах гээд байгууллагын түвшинд дотоод аудитор яаж ажиллах ёстой талаар бие даасан хууль боловсруулахаар ажиллаж байна.

6

-Дотоод аудитын алба байгуулаад явахад өдөр тутмын ажилд ямар хүндрэл гарч байна?

-Мэдээж дотоод аудит гэхээр л хяналт шалгалт гээд зайгаа барьдаг. Тийм асуудал өдөр тутам тулгарна. Түүнийг зөвөөр ойлгуулж, хяналт шалгалт хийх биш асуудлыг чинь судлаад ямар шийдвэрлэх боломж гарц байгаа тухайд зөвлөмж өгөөд, ажилд чинь дэмжлэг үзүүлнэ гэхээр ойлгож байгаа.

6

Ц.Зол

Shuud.mn
Сонин хачин
nansaa:
naizdaa amjilt hvsie.
2013-12-02