Орон сууцны конторуудын эрх мэдлийг нэмэгдүүлнэ
2013-12-03

Барилгын зөвшөөрлийг цөөлөх, нэг цэгийн үйлчилгээнд шилжүүлэх ажлыг одоогоос яг жилийн өмнө эхлүүлж байсан. Уг ажлын үр дүнг дүгнэх, цаашдаа хэрхэн ажиллах талаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газар/НЗДТГ/-аас уг салбарын бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй “Барилгын зөвшөөрөл-2014 онд” уулзалт хэлэлцүүлгийг өчигдөр зохион байгууллаа. Тус уулзалтад барилгын салбарт үйл ажиллагаа явуулж буй 22 компанийн төлөөллийг урьсан боловч үүнээс 50 хувь нь л салбарынхаа талаар ирээдүйд хийгдэх ажилд өөрсдийн санаа бодлоо тусгахаар ирсэн юм. Үүнд хотын дарга шүүмжлэлтэй хандаж байв. Тэрбээр “Бидний хэрэгжүүлсэн ажлын дүнд өмнө нь жилдээ 200-300 зөвшөөрөл олгодог байсныг огцом нэмэгдүүлж, энэ онд л гэхэд 1000 гаруй барилга барих зөвшөөрөл олгосон. Үүний дүнд жилийн дотор Дэлхийн банкны гаргасан судалгаагаар энэ чиглэлийн өрсөлдөх чадвар маань 25 байраар урагшиллаа. Гэхдээ дулаан, цахилгаан, усны зөвшөөрөл олгодог техникийн нөхцөл олгох үйл явц нь маш хүнд сурталтай байгаагаас бидний хийсэн ажлыг араас нь чангааж байна” хэмээв. Иймээс Э.Бат-Үүл дарга барилгын техникийн нөхцлийн зөвшөөрлийг тухайн харъяалагдах нутаг дэвсгэрийх нь орон сууц нийтийн аж ахуйн контор нь олгодог болж, ирэх оноос хэрэгжүүлж ажиллах талаар уг хурлын үеэр мэдэгдсэн юм. Хэдийгээр дээрх газруудад одоогоор боловсон хүчний чадавхи сул байгаа ч эрх мэдэл хаашаа явна, тийшээ боловсон хүчин дагаж явдаг тул уг шийдвэрийг дагаад дээрх газруудад мэргэжлийн инженерүүд очиж ажиллахыг хотын дарга хэлж байсан юм.

5 Харин ийм боломж байгаа эсэхийг УБОСНААУГ-ын дарга Ч.Бямбажаваас тодруулахад “Мэргэжлийн байгууллагын хувьд бид үүнийг хариуцаж ажиллах нь зүй ёсны ажил. Бид Улаанбаатар хотын иргэдийг ус, дулаанаар тасралтгүй хангадгийн хувьд энэ ажлыг хийх бүрэн боломжтой” гэлээ. УБОСНААУГ-ын харъяанд өнөөдрийн байдлаар 21 төрийн өмчит үйлдвэрийн газар үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр газрууд нь нийслэлийн өрхүүдийг ус, дулаанаар 24 цагийн турш тасралтгүй хангадаг аж.

5 17 хоногт, 4 гарын үсэг цуглуулахад хангалттай

6 НЗДТГ-аас “Иргэд хүлээн авах төв”-ийг 2012 оны 12 дугаар сард байгуулж, уг төвөөр дамжуулан 9 төрлийн үйлчилгээг үзүүлэн, 6674 иргэний хүсэлтийг шийдвэрлэжээ. Үүнд, барилга байгууламж барих, барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох, барилга байгууламжийг ашиглалтад өгөх зэрэг үйлчилгээг үзүүлсэн тоо нь 2012 онтой харьцуулахад 40 хувиар өссөн үзүүлэлттэй гарсан байна. Мөн Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар, Өмчийн харилцааны газрын хамтарсан техникийн зөвлөлийн хурал 2012 онд 11 удаа хийгдэж байсан бол энэ оны эхний 11 сарын байдлаар 20 удаа хуралдаж, шийдвэр гаргажээ. Үүнийгээ дагаад барилгын компаниудын хууль зөрчиж, зөвшөөрөлгүй барилга барих үзэгдэл энэ онд эрс буурсан талаар Улаанбаатар хотын ерөнхий архитектор бөгөөд Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Д.Нацагдорж ярьж байв. Учир нь дээрх нэг цэгийн үйлчилгээг үзүүлэхээс өмнө барилга барих зөвшөөрөл авахад мэргэжлийн комиссын хуралдаанд 30 хоног, эскиз батлуулахад 14 хоног, барилга угсралтын ажил эхлүүлэхэд 14 хоног гэх мэтээр нийтдээ компаниуд 107 өдөр, 61 албан ёсны гарын үсэг цуглуулдаг байжээ. Гэтэл барилга барих нь улирлын чанартай, цөөн сард хийгддэг тул барилгын компаниуд ихэнхидээ хууль зөрчихөд хүрдэг байв.

6 Харин одоо 17 хоног, 4 гарын үсэг цуглуулахад барилга барих зөвшөөрөлтэй болсноор, хууль зөрчих үзэгдэл буурч, энэ онд 9 компани л зөрчил гаргажээ. Түүнчлэн, “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол”-ыг энэ онд батласан байна. Ингэснээр өмнө нь газар авсан хүн тухайн газар дээр ямар чиглэлийн барилга байгууламж барихаа өөрөө шийддэг байсан жишгийг халсан байна. Учир нь үүнээс үүдэж хоорондоо зохицолдолгоогүй үйлчилгээний газрууд баригдах зэрэг хүндрэл учирдаг байжээ. Иймд дээрх шийдвэрээр цаанаас нь аль нутаг дэвсгэрт, ямар чиглэлийн барилга байгууламж барихыг ангилж, чиглүүлж өгсөн байна. Ингэснээр газар авсан иргэн тухайн заагдсан чиглэлээр нь л барилга барих болжээ. Мөн өмнө нь шинээр баригдсан барилгуудад замыг орхигдуулснаас түгжрэл үүсэх нэг шалтгааныг бий болдог байсан бол замын сүлжээг мөн шинээр хуульчилж өгсөн байна.

6 Бусдын өмч хөрөнгөний үнэ цэнийг унагавал хатуу тэмцэнэ гэв

6 “Барилгын зөвшөөрөл-2014 онд” хэлэлцүүлгийн үеэр нийслэлд ирэх онд баригдах болон одоо баригдаж буй барилгуудын талаарх мэдээллийг ил тод болгох чиглэлээр ажиллахаа НЗДТГ-аас мэдэгдлээ. Өнгөрсөн жил барилга барих зөвшөөрлийг түргэн шуурхай болгоход түлхүү чиглэж байснаа ч ирэх онд мөн үргэлжлүүлэх юм байна.

5 “Цаашдаа барилга барих зөвшөөрлийг илүү хөнгөвчлөх, энэ асуудалд Э.Бат-Үүл барилга бариулах гэж байгаа юм шигээр хандана” хэмээн хотын дарга хэлсэн. Гэхдээ аливаа барилга барихад ойр орчмын хөршүүдийн зөвшөөрөл маш чухал гэдгийг тэрбээр анхааруулж байв. Хэрвээ бусдын эрхийг зөрчиж, өмч хөрөнгөнийх нь үнэ цэнийг алдагдуулах барилгыг шинээр байгуулах юм бол тийм этгээдүүдтэй хатуу тэмцэхээ хотын дарга анхааруулсан. Гадны оронд барилгынхаа гадна фасадны өнгийг өөрчлөхдөө хүртэл хөршүүдээсээ асуудаг аж. Манайд харин эсрэгээрээ шинээр барилга барьж буй компаниуд айлын нар халхлах, орж гарах гарцыг хаах гэх мэтээр өмнө нь байсан айлуудын өмч хөрөнгийн үнэ цэнийг унагах үзэгдэл их гаргадаг. Үүнийгээ болих цаг болсныг тэрбээр барилгын компаниудад хатуу сануулав.

6

А.Энхжаргал

Shuud.mn
Сонин хачин
zochin:
chingeltei duurgiin "bat dulaan urguu" kontor durtai uyedee tooluurin zaaltaas iluu mungu avdag shuu. ehleed uuniig juramtai bolgochihvol zugeersen. iluu mungu avah bsan yum bol tooluur tavih yamar heregtei yum
2013-12-03
ганбаа:
бүтэхгүй нөхдүүдэд эрх мэдэл өгнө гэж юу гэсэн үг вэ
2013-12-03
зочин:
баянгол дүүргийн "хүрээ дэнж өргөө" гэж хэцүү контор байдагийшд. ёстой дуртай мөнгөө бичээд л авдаг. хяналтгүй. ийм нөхдүүдийн эрх мэдлийг дээшлүүлбэл хонинд чоно хадгалуулна гэдэг л болно доо.
2013-12-03
атар:
эдний эрх мэдэл багдаагүй, дуртай мөнгөө бичээд л авдагшдээ,суурь хураамж гээд л мөнгө нэмсэн аваад л бгаа
2013-12-03