Жагсаалын үеэр хоёр хүн амиа алджээ
2013-12-03

Тайландын нийслэл Бангкок хотноо “өршөөлийн хууль”-ийг эсэргүүцсэн иргэд Ерөнхий сайд Йинглак Чинаватраг огцрохыг шаардаж цуглаан хийж байгаа билээ. Жагсагчид “эрх мэдлийг ард түмэнд эргүүлэн өгөх” хоёр хоногийн хугацаа өгөөд байгаа юм. Харин Ерөнхий сайд Йнглак Чинаватра жагсагчдын шаардлагыг хүлээж авах боломжгүй гэдгээ мэдэгдлээ. Тэрбээр “Жагсагчдын шаардлага нь Үндсэн хуультай зөрчилдөж байгаа учраас биелүүлэх боломжгүй. Гэхдээ би цаашид жагсагчидтай хийх яриа хэлэлцээрээ үргэлжлүүлэхэд бэлэн байна. Би ард түмнээ тайван, аз жаргалтай болгохын төлөө юу ч хийж чадна. Гэхдээ би Ерөнхий сайдын хувьд бүхий л үйл ажиллагаагаа Үндсэн хуулийн хүрээнд хийх ёстой” гэж хэлжээ.

Ерөнхий сайдын мэдэгдлийн дараа цугласан жагсагчид Засгийн газрын ордны гадна эмх замбараагүй байдал үүсгэж, парламентын ордон руу дайрч орохыг завджээ. Энэ үеэр хоёр хүн амиа алдсан байна.

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
zochin:
tailandiin number one iin duu.alivaa daranguilal ingej duu*g tavillantaidaa
2013-12-03