“Turquoise Hill Resources” нэмэлт хувьцаа гаргана
2013-12-03

“Turquoise Hill Resources” компани өнөөдөр “NASDAQ”, Нью-Йоркийн Хөрөнгийн бирж дээр нэмэлт хувьцаа арилжихаар болсон байна. Хувьцааны арилжаа ирэх оны нэгдүгээр сард дуусгавар болох юм. Нэгж хувьцааны ханшийг 2.40 ам.доллараар тогтоожээ. Харин Торонтогийн Хөрөнгийн бирж дээр маргааш нэмэлт хувьцаа гарах юм байна. Мөн л Торонтогийн Хөрөнгийн биржийн арилжаа хаагдах үед дуусгавар болох нь.

Нэмэлт хувьцааны арилжаатай холбоотой мэдээллийг “Turquoise Hill Resources” компаниас 1арваннэгдүгээр сарын 26-нд нэмэлт хувьцааны тухай мэдээллийг өгсөн. Тус компанийн хувьцаа эзэмшигчид энэхүү нэмэлт хувьцаанаас худалдаж авах эрхтэй аж. Харин арилжаа хаагдах үед хөрөнгө оруулагчдын худалдаж аваагүй хувьцааг “Turquoise Hill Resources”-ийн хувьцааны 51 хувийг эзэмшдэг “Рио Тинто” компани худалдаж авахаар гэрээ байгуулжээ. Тус компани нийт 2.4 тэрбум ам.доллараар үнэлэгдэх, нэг сая ширхэг хувьцааг борлуулахаар болоод байна.

Ц.Зол

Shuud.mn
Сонин хачин