“Гангар хун”-гийн эздийг тодруулна
2013-12-03

Сүхбаатар аймгийн Нутгийн зөвлөлөөс жил бүр Улаанбаатар хотод амьдарч буй нутгийн уугуул иргэдийнхээ дунд шинэ жилийн цэнгүүнийг зохион байгуулдаг уламжлалтай аж. Энэ жилийн цэнгүүнийг энэ сарын 11-ний өдөр “Чингис” зочид буудлын “Тэмүүжин” ресторанд зохион байгуулахаар товлоод байгаа ба энэ үеэр “Гангар хун” цомын эздийг тодруулах үйл ажиллагаа явуулах гэнэ.

аб

Сүхбаатар аймгийн бахархалт шувуугаар нэрлэсэн энэхүү цомыг зургаан номинацийн эздэд гардуулах бөгөөд шалгаруулалтад Сүхбаатар аймгийн уугуул болон суугуул иргэд оролцож, өөрийгөө болон өөр бусдын нэрийг дэвшүүлэх боломжтой гэнэ. Тухайлбал, 2013 онд тухайн салбартаа гаргасан амжилт бүтээл, үлгэр дууриалал үзүүлсэн байдлыг харгалзан “Оны шилдэг бүтээн байгуулагч”, “Оны шилдэг тамирчин”, “Оны шилдэг соёл, урлагийн зүтгэлтэн”, “Оны шилдэг боловсрол, шинжлэх ухааны зүтгэлтэн”, “Оны шилдэг нутгийн төлөө зүтгэлтэн”, “Оны шилдэг сумын нутгийн зөвлөл”-ийн эздийг шалгаруулах аж.

ё

Дэлгэрэнгүй мэдээллийг http://www.sukhbaatar.mn, sb_nutgiinzuvlul@yahoo.com, gangaagangamaa@gmail.com цахим хаягаар тодруулах боломжтой юм байна.

бөы

П.Наран

Shuud.mn
Сонин хачин