Европ дахь монголчууд анх удаа волейболын аваргаа шалгарууллаа
2013-12-03

Европт суралцаж, амьдарч буй монголчуудын волейболын аварга шалгаруулах анхны тэмцээн 11 дүгээр сарын 30-наас 12 дугаар сарын 1-ний өдрүүдэд  Бельгийн Херентал хотод амжилттай болж өндөрлөсан байна. Бельги дэх монголчуудын холбооноос санаачлан, Бельгид суугаа Монгол Улсын ЭСЯ-наас дэмжин зохион байгуулсан энэ тэмцээнд Австри, Англи, Бельги, Герман, Нидерланд, Чех, Франц, Швед улсад амьдарч буй монголчуудын эрэгтэй, эмэгтэй нийт 18 багийн 160 гаруй тамирчин, хэдэн арван хөгжөөн дэмжигч оролцжээ.

Тэмцээний тэргүүн байрыг Бельгийн эрэгтэй, Шведийн эмэгтэй, 2 дугаар байрыг Чехийн эрэгтэй, Бельгийн эмэгтэй, 3 дугаар байрыг Шведийн эрэгтэй, Нидерландын эмэгтэй баг тус тус эзэлсэн байна. Цаашид уламжлал болон зохиогдох энэ тэмцээнийг 2014 онд Австри улсад зохион байгуулахаар тогтжээ.

Д.Цэцэг

Shuud.mn
Сонин хачин