“Монголын их хатдын туульс” бүжгэн жүжгийг тоглоно
2013-12-03

Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлчид Монголын олон зууны тэртээх түүхийн тавцанд тодорсон үлгэр туулсийн Гоо марал болон Алунгоо эхээс эхлээд Өүлэн эх, Бөртэ-Үжин, Дөргөнө, Сорхагтани, Чимбай, Алтан ургийн хэлхээ Самар, Мандухай гэсэн 9 хатны түүхэн амьдралыг бүжгийн жүжгийн хэлээр үзүүлэхээр зэхжээ. Тодруулбал, тус чуулганыхан  “Монголын их хатдын туульс” бүжгэн жүжгийг энэ сарын 14-16-ны өдрүүдэд өөрийн тайзнаа тоглохоор төлөвлөөд байна.

 

Энэхүү бүжгэн жүжгийн Ерөнхий продюсероор Г.Цоггэрэл /ҮДБЭЧ-ын захирал/ ажиллаж байгаа бол бүжгэн жүжгийн цомнолыг Н.Болд /ҮДБЭЧ-ын дэд захирал/, бүжгийг дэглээчээр Д.Баярбаатар /Ерөнхий бүжиг дэглээч/, ерөнхий зураачаар Ц.Энхтуяа, хөгжмийг Төрийн соёрхолт, Б.Мөнхболд, хөгжмийн найруулга М.Бирваа /ҮДБЭЧ-ын хөгжмийн зохиолч/ нар ажиллаж байгаа юм. Жүжгийн гол дүрүүдэд МУСТА С.Цэцгээ, Г.Уянга, Т.Ариунжаргал, Т.Мөнхцацрал, Э.Номин, Сорхагтан хатан-МУСТА М.Бямбаа, Чимбай- Ж.Мандухай, Л.Энхболор нар тоглох юм байна.

Д.Цэцэг

 
Shuud.mn
Сонин хачин