“Соёл-Эрдэнэ” хамтлаг 45 жилийн ойгоо нижгэр тэмдэглэнэ
2013-12-04

Тэртээх 1970 онд Сайд нарын зөвлөлийн тогтоолоор “Соёл-Эрдэнэ” чуулга байгуулагдаж, тухайн үеийн Ардын дуу бүжгийн чуулгаас уран бүтээлийн шангаа татаж байжээ. Тэд 1971 онд анхны тоглолтоо УДЭТ-т хийж монгол залуусын шүтээн болсон энэ чуулга хожим хамтлаг болсон. Тэгвэл ирэх 2015 онд “Соёл-Эрдэнэ” хамтлагийн 45 жилийн ой тохионо.

Монголын хамтлагуудын түүхэнд үе үеийн төлөөлөлөөр дамжуулан уран бүтээлээ хийж яваа хамтлаг болох “Соёл-Эрдэнэ”-ийн үе үеийн төлөөлөл өнөөдөр хэвлэлийн хурал зарлаж, 45 жилийн ойг угтсан үйл ажиллагаа хэдхэн хоногийн дараа угтах 2015 оноос эхэлнэ. Өнөөдөр нээлтийг нь хийж байгаа тухайгаа хэллээ.

 

Бараг хоёр жилийн өмнө нээлтийг нь хийж, бүтэн жилийн өмнөөс бэлтгэж эхлэх тус хамтлагийн үе үеийн гишүүд 45 жилийн ойгоороо олон зүйлийг хийхээр төлөвлөжээ. Тухайлбал, ойн баярын хүрээнд төсөл хэрэгжүүлж, тус төслийнхөө хүрээнд тус хамтлагаар нэрлэгдсэн гудамж, талбай байгуулах, рок попын өдөртэй болох зэрэг ажил байгаа аж.

“Соёл-Эрдэнэ” хамтлаг 20-иод зүйлийн анхдагч болсон байдаг байна. Урын сандаа 1000-гаад дуутайгаараа, “Шалзат баахан шарга”-ыг рок дуурь хэлбэрээр Монголд анх тоглосон, “Зургаа дөчин тав, зургаа дөчин тав” нь манай анхны хип хоп дуу зэрэг урт жагсаалт бий болжээ. Тэдний тухай УГЗ Д.Ухнаа “Англи дуу, амрагийн дуу, эх орны болон намын дуу дуулна. Ийм хамтлаг байдаггүй л байхгүй юу. “Соёл-Эрдэнэ” шиг дөчөөд жил уран бүтээлээ туурвиад явж байгаа хамтлаг байна уу. Лав л “Битлз” тэгээгүй, “Бони М” тэгээгүй, “АББА” ч бас. Зууны манлай “Соёл-Эрдэнэ” хамтлагаас нэг ардын жүжигчин, найман гавъяат төрсөн. Ийм хамтлаг Монголд байхгүй” гэж нэгэнтээ ярьсан байдаг.

Б.Буд

Shuud.mn
Сонин хачин