Монгол уран бичлэгийг ЮНЕСКО-д бүртгэлээ
2013-12-05

 

Соёлын биет бус өвийг хамгаалах ЮНЕСКО-гийн Засгийн газар хоорондын ээлжит VIII хуралдаан Азербайжаны нийслэл Баку хотод энэ сарын 2-нд эхэлсэн байна. Энэ сарын 7 хүртэл үргэлжлэх тус хуралдаанаар ЮНЕСКО-гийн хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад манай улсаас нэр дэвшүүлсэн “Монгол гэрийн уламжлалт урлал, зан үйл” өвийг хэлэлцэнэ.

 

Харин ЮНЕСКО-гийн Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалтад нэр дэвшсэн монгол түмний бичиг үсгийн гайхамшгийг илтгэх “Монгол уран бичлэг”-ийг удирдах хорооны 24 гишүүн орон хүн төрөлхтний соёлын өв хэмээн санал нэгтэйгээр баталж, өчигдөр албан ёсоор ЮНЕСКО-д бүртгэсэн байна.

 

Монголын уран бичлэг манай улсаас тус жагсаалтад бүртгэгдсэн тав дахь өв болж байгаа. Өмнө нь Монгол тууль, Монгол ардын бүжгийн урлаг, бий биелгээ, Монгол цуур хөгжмийн уламжлалт урлаг, Монгол лимбэчдийн уртын дуу хөгжимдөх уламжлалт арга барил битүү амьсгаа зэрэг өв бүртгэгдсэн юм.

Д.Цэцэг  
Shuud.mn
Сонин хачин
saihan bana:
goyul bana yamer saihan setegj gargaasenvee
2013-12-05
монгол бичиг нь яах болж байна?:
монгол бичгээ бүртгүүлж, майкрософт зэрэг онлайн хэрэгсэлд монгол улсын нэр дор бичүүлэх хэрэгтэй дээ
2013-12-05