Хаягдал гялгар уут боловсруулж замын хашлага хийж байна
2013-12-05

 

ИТХ-ын 2012 оны 2/08 дугаар тогтоолоор “Энхтайвны өргөн чөлөөний Офицеруудын ордны тойргоос Таван шар хүртэл авто замын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр зөвхөн нийтийн тээврийн үйлчилгээний их багтаамжийн автобус, троллейбус, хүүхдийн болон ажилчдын автобус, стандартын шаардлага хангасан таксиг явуулах”, мөн хоёр болон түүнээс дээш эгнээтэй автозамын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр дээрх тээврийн хэрэгслүүдийг саадгүй явуулахаар журамласан. Энэ тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах ажлын хэсгээс  3 эгнээтэй авто замын 1 дүгээр эгнээг тусгаарлах хашлага байрлуулж байгаа бөгөөд Чингисийн өргөн чөлөө болон Их тойруу доторх зарим гудамж, замууд, Зүүн дөрвөн зам, Баруун дөрвөн замуудад  шинээр хашлага байрлуулахаар төлөвлөжээ.

Автозамын нэгдүгээр эгнээг тусгаарлах хашлагыг үндэсний үйлдвэрлэгч “ТЧМ” компани гүйцэтгэж байгаа юм. Тус компани нь хаягдал гялгар уутаар сандал, шон, траншейны таг зэргийг үйлдвэрлэдэг. Хоёрдогч түүхий эдийг боловсруулан үйлдвэрлэсэн 1 тн бүтээгдэхүүн нь 3,0 тн-той тэмцэх цемент, арматур, хайрга буюу мод, төмөр зэрэг үнэт баялагийг хэмнэдэг төдийгүй байгаль экологид хамгийн ээлтэй үйлдвэрлэл юм байна.

Д.Цэцэг

Shuud.mn
Сонин хачин
zochin :
1 r egneeg tusgaarlaj nuguu hulhi zamaa nuhelj togtooj bgaa n zamiin evdrel uuseh shaltgaan bolj bgaa ym zaaval hashihgui temdeglelee tod hariutslagaa changa bailgahad l bolmoor ym haygadal uutiig dahin bolovsoruulj bgaa n taalagdaj bna hiisen buteegdehuuniig n uzsen sain bolson bna lee
2013-12-06
irgen:
nice very nice
2013-12-05
ммоо:
улаанбаатар хотын яг дундуур зусэж тавигдсан орос монголын темер замыг хурдны автозам болговол ч ашигаа шууд енге дее
2013-12-05
zochin:
demjej bna yum xiij bga negnee bitgii doosh n tat. undesnii uildver shuu dee tsaashid ushuu iluu saijruulaarai
2013-12-05
hghg:
жирийн ард гэж ёстой балиар хар энергитэй, гутранги үзэлтэй амьтан байна. өөр ажил хийдэггүй хүн бусдын хөдөлмөрийг үнэлдэггүй гэж үнэн юм даа. надад бол таалагдаж байна. хаягдал уут заваараад энд тэндгүй хөглөрч байхаар ингээд хэрэгтэй зүйл хийвэл хичнээн сайхан бэ
2013-12-05
jiriin ard :
butehgui l yum bn da. tolgoigoo ajilluulaach ee
2013-12-05