Энэхүү тэмцээнийг Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF)-оос зохион байгуулдаг ба олимпийн оноо цуглуулах цувралуудын нэг билээ. Өчигдэр нээлтээ хийсэн тус тэмцээний эмэгтэйчүүдийн 52 кг-ийн жинд хүч үзсэн МУГТ М.Бундмаа алтан медалийн төлөөх барилдааныг Солонгос улсын бөх Жун Ен Жунтай хийж, хоёр вазари үнэлгээгээр цэвэр ялсанаар ийнхүү аварга боллоо.
Нийт 33 орны эрэгтэй 121, эмэгтэй 92 жүдоч өрсөлдөж байгаа тус тэмцээн өнөөдөр өндөрлөнө. Энэ өдөр эрэгтэйчүүдийн 81 кг-д Сэлэнгийн Баасандорж, 90 кг-д Хутагийн Цогтгэрэл, -100 кг-ийн жинд МУГТ Найдангийн Түвшинбаяр , +100 кг-д Өлзийбаярын Дүүрэнбаяр нар хүч үзэх бол эмэгтэйчүүдийн +78 кг-ийн жинд Одхүүгийн Жавзмаа, Гармаагийн Гантогос нар зодоглоно.
Б.Буд
Уншиж байна |