Чанарын шаардлага хангахгүй бүтээгдэхүүнүүдийг хураажээ
2013-12-06

Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газраас “Ард түмэн Та-Хаан” форумын үеэр иргэдийн зүгээс ирүүлсэн санал, асуулгад дүгнэлт хийхэд Хүнсний аюулгүй байдлын талаар ирүүлсэн санал хүсэлт, гомдол дийлэнх хувийг эзэлж байсан тул газрын даргын 2013.11.14-ний өдөр удирдамж батлуулан хилийн боомтуудаар оруулж ирсэн хүнсний бүтээгдэхүүний борлуулалт, худалдаалалтын байдалд хамтарсан шалгалт хийжээ.

Шалгалтаар чанар, аюулгүй байдлын шаардлага хангахгүй, шошгын зөрчилтэй / "Qiaoeli" шоколад, зайдас, цэлцэгнүүр, самар, тоглоомтой чихэр, төрөл бүрийн хэлбэр дүрстэй хуванцар савтай ундаа, тамхин гаа, аягатай шоколад/  зэрэг найман нэр төрлийн 1691 ширхэг буюу 138750 төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнийг хураан авч, Аймгийн Засаг даргын дэргэдэх Захиргааны журмаар эд зүйл хураах устгах, улсын орлого болгох орон тооны бус хяналтын зөвлөлд санал оруулан устгах арга хэмжээ авсан байна.

Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин
zochin:
xumuus yag ynen yum l bichsen bna xujaagaas xunsni buteegdxuun oruulaxaa boliochee ugaasa bidniig al*a ustgax bodlogo l yavj bgaash deza xuvtsas n ch yay gexev gexdee l yamar oligtoi materialaar xiixev de xujaa xunsgui bolj l taaraa
2013-12-07
irgen:
ene yostoi zuw asuudal,huwiin delguuruud huuhded zoriulsan hor ih zardag, huuhed 100,200 tugrug tomchuudaas olwol buun bayar delguur guine,tend tenii mungund tohirson hor zunduu
2013-12-07
бат :
энэ хогийн ямар зорилгоор хэн хаанаас оруулж ирсэнийг тогтоогооч. тэгээд хэн гээч этгээд тодрохыг зарлаж хариуцлага тооцооч дээ. монгол улсын хүнсний аюулгуй байдал үнэн алдагдсаны тод жишээ болой. нэгэн хятад эр энэ монголчууд ердөө үхэхгүй юм хамаг байдаг хортой болгоныгоо л харамгүй өгч байхад урамгүй юм гэсэн шүү. үхэхгүйдээ биш сар жилийн дараа гэнэт хорт хавдар тусжээ гээд л дуусна шүү.
2013-12-07
sssss:
naad haraal edsen yumnuudaaa hileer oruulj irehgui bj boldogguinmuuuuu
2013-12-06
zochin:
huuhduud dandaa avch iddeg zuil bn erthen hyanalt tavij huraahad yadag bnaa ene tutsuudiig sain shalgaachee
2013-12-06
irgen:
hurdan shataagaad deerees ni undur torguuli tawi! tulj chadahq g ni horij alaadan ajiluul! hunii ami nas eruul mended shuud nuluuluh bizness erheleh humuust hariutslagiin unduriig ni uhamsuruuliad ug!
2013-12-06