Я.Санжмятав МСҮТ-д ажиллав
2013-12-06

Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав, МБСБХЗГ-ын дарга М.Жадамба нар “Хүүхдийн төлөө- Амьдрах ухаан” төвийн харьяа “Амьдрах ухаан” Мэргэжлийн Сургалт Үйлдвэрлэлийн Төвийн үйл ажиллагаатай танилцаж, суралцагчидтай уулзлаа.  Тус сургууль улс орны эдийн засаг хүнд байсан 1992 оноос эхлэн нийгмийн зорилтод бүлгийн хүүхэд залууст мэргэжил олгож, ажилд зуучлан амьдрах ухааны чиг баримжаа олгож ирсэн түүхтэй сургууль юм.    Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав тус сургуульд сурдаг зорилтод бүлгийн болон бусад суралцагчидтай уулзан сургалтын орчин, суралцагчдын ар гэр амьдралын талаар дотно яриа өрнүүлж, аж байдалтай нь танилцсан юм. Энэ үеэр суралцагчдын зүгээс сургуулийн орчин, багш нарын үйл ажиллагаанд сэтгэл хангалуун, өөрсдийн сонирхсон мэргэжлээр суралцаж байгаагаа өгүүлэхийн зэрэгцээ мэргэжлийн боловсролын салбарын өмнө тулгамдаж буй зарим асуудлаар илэн далангүй яриа өрнүүлсэн байна.  Мөн мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв бол аль ч их дээд сургуулиас илүүтэйгээр материаллаг бааз, түүхий эд шаарддаг онцлогтой. Гэтэл өргөн хэрэглээний барааны үнэ хурдтайгаар өсч байгаа энэ үед нэг сурагчид олгох хувьсах зардал нэмэгдэхгүй байгаа нь суралцагчдын дадлага хичээлээ хангалттай хийхэд хүндрэл учруулж байгааг онцолж байлаа. Түүнчлэн “ТМС” хэмээн гэж нэрлэгдсээр ирсэн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдийг нийгмийн байдал, орчин цагтай нь уялдуулж “Коллеж” –ийн статустай болговол нийгмийн сэтгэлгээ болон сургалтын цар хүрээнд ч өөрчлөлт орох боломжтойг сануулж байсан юм.

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
ene bi*e:
zawhaniihniig hudulmuriin yamaar duurgegch
2013-12-06
санжмяа пиздис:
хогийн лалар байнлээ
2013-12-06