Их Британд хар салхи дэгдэв
2013-12-06

Их Британийн далайн эргийн нутгуудаар хүчтэй шуурга дэгдсэнээс 2000 гаруй иргэнийг түр хорогдох байруудад нүүлгэн шилжүүлжээ. Хүчтэй далайн шуурганы улмаас Английн зүүн эргийн нутгаар сүүлийн 60 жилд тохиолдоогүй далайн давалгаа үүсч, үерийн гамшиг дагуулжээ. Аврах албаныхан үерт өртсөн хойд хэсгийн хотуудаа завьтай баг гарган оршин суугчдыг аврах ажиллагааг явуулж эхэлсэн байна. Харин Шотландад далайн шуурганы улмаас хоёр хүн амь үрэгджээ.

Мөн цахилгааны шугаманд томоохон гэмтэл гарснаас болж Шотландад 64 мянга, Хойд Ирландад 1400, Англид зургаан мянган айл гэрэл цахилгаангүй болжээ. Цаг уурчдын мэдээлж буйгаар далайн шуурганы хүч 96-128 км/цагийн хурдтай салхилж байгаа гэнэ.

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин