М.Чадраабал: Хүхрийн хүчлийг ураны салбарт ашиглах бололцоотой
2013-12-06

Цөмийн энергийн комисс байгуулагдсаны 50, Монгол Улс олон улсын Атомын энергийн агентлагт гишүүнээр элссэний 40 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний бага хурал өчигдөр  боллоо. Эрдэм шинжилгээний бага хурлаар Цөмийн энергийн комисс байгуулагдсан цагаас хойш өнөөг хүртэлх үр дүн, алдаа оноо, амжилтыг дүгнэн хэлэлцэж, цаашид хэрэгжих  зорилтуудаа хэлэлцлээ. Энэ үеэр Цөмийн энергийн газрын Цөмийн технологийн газрын дарга М.Чадраабалаас зарим зүйлийг тодрууллаа.  

 _

-Цөмийн энергийн газар чиглэлд үйл ажиллагаагаа чиглүүлэн ажилладаг вэ?

-Манай салбар ураны ашиглалт, хайгуултай холбоотой асуудалд хяналт тавьж ажилладаг. Манай улсын хэмжээнд 14 аж ахуйн нэгжийн 70 гаруй тусгай зөвшөөрөл байдаг. Үүний 69 нь хайгуулын, нэг нь ашигт малтмалын тусгай зөвшөөрөл юм.  Орон нутагт байгаль орчныг хамгаалах чиглэлээр тухайн орон нутгийн  байцаагч нар ажилладаг. Цөмийн, цацрагийн талаасаа манай мэргэжлийн хяналтын байцаагч нар хяналт тавьдаг. Бид Цөмийн энергийн тухай, Олон улсын атомын энергийн газраас гаргасан цацрагийн аюулгүй байдлыг хангахтай холбоотой заавар зөвлөгөөг мөрдөж ажилладаг.

_

-Цацрагийн байх ёстой элемент нь ямар хэмжээтэй вэ?

-Манай улсын хэмжээнд ураны хайгуулалтын ажил явагдаж байгаа. Хайгуулалттай холбоотойгоор хүн, малд хохирол учруулах нөхцөл байхгүй.  Дэлхийн аль  ч улс оронд цацрагийн төвшингийн байх ёстой хэмжээ харилцан адилгүй. Энэ нь тухайн нутаг орны газарзүйн байрлал, цаг агаар, өндөр нам маш олон зүйлээс хамаардаг.  Дэлхий дахинд цацрагийн байх ёстой ердийн үзүүлэлт нь 0,2 хувь гэж тогтоодог. Зарим улс оронд 0,6-1 хүртэл хувийн түвшинд байдаг. Байгалийн төвшингийн стандартаас шалтгаална.

_

-Хоёр толгойтой хурга гаргалаа, хордлоо гэж байгаа нь ураны цацрагтай холбоотой юу?

-Дэлхий дээр 16 улс уранаа олборлож байна. Манайх мэргэжлийн талаас нь судалж, шинжлэх ухааны үндэслэлтэй дүгнэлт өгөх,  төрийн бодлогыг хэрэгжүүлэх үүрэгтэй байгууллага. Энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулж байгаа Олон улсын атомын энергийн 156 орон гээд олон байгууллагатай хамтын ажиллагаатай. Өнөөдөр амьдрал дээр харахад мал амьтан нь үхсэн зэргээр асуудал үүсч байгаа тухайн газар орон нутгийн цацрагийн төвшин өндөр болсон зүйлгүй. Магадгүй цаг агаарын дулаарал бусад янз бүрийн хүчин зүйлээс үүссэн байхыг үгүйсгэхгүй. Юм болгоныг урантай холбох нь зохимжгүй. 

_

-Ураныг олборлон ашиглаад эхлэхээр хаягдал усыг хаях зайлуулах асуудал манайд хуулийн зохицуулалтгүй байгаа гэсэн. Ураныг ашиглаад эхлэх үед  хууль эрхзүйн ямар зохицуулалт шаардагдах бол?

-Манай улсад ураны олборлолт явуулж байгаа нэг ч аж ахуйн нэгж байхгүй. Одоогийн байдлаар цацраг идэвхтэй ус, хаягдал одоогоор үүсээгүй  байна. Хайгуулын явцад өрөмдлөгөөс гарч байгаа шавар газрын гадаргуу дээр бага хэмжээний цацрагтай байдаг. Мэргэжлийн байгууллагын зүгээс үүнд  хяналт тавьж ажилладаг.  Хүн, малын эрүүл мэндэд хор хохирол учруулахаар зүйл бол байхгүй. Уран олборлоод эхлэхэд хаягдал шингэнийг хэрхэн зохицуулах, яаж хүн, мал, байгаль орчны эрүүл мэндийг сахин хамгаалах талаас стандарт, дүрэм журмыг мөрдүүлнэ. Мөрдөх журам нь Цөмийн энергийн тухай хууль, Олон улсын атомын энергийн газраас гаргасан заавартай уялдах ёстой. Манай улс одоогоор ураны олборлолт эхлээгүй байгаа.  Нөгөө талаас хяналтын цогц системийг бий болгох талаас өөрийн улсын стандартыг шинэчлэх, олон улсын стандартуудыг Монголдоо нутагшуулах зохицуулалтыг хийнэ. Энэ бүх зохицуулалт бий болсны дараа ураны олборлолт эхэлнэ.

_

-Ураныг олборлоход хүхрийн хүчил шаардлагатай. Гэтэл энэ нь газрын доорх хөрсөнд сөрөг нөлөөтэй гэж ярьж байна. Мэргэжлийн хүний хувьд үүнд зөв мэдээлэл өгөхгүй юу?

-Уран олборлох гурван янзын арга байгаа. Эхнийх нь уламжлалт арга. Энэ нь бидний хэлдэг ил ба далд арга. Манай улсад уул уурхай хөгжөөд 90 гаруй жил болж байна. Энэ хугацаанд  ихэвлчлэн ил аргаар олборлолт явуулж байлаа.  Далд уурхай манай улсад хүчтэй хөгжөөгүй. Гэхдээ ураны олборлолт эхлэвэл далд үйлдвэрлэл эхлэх боломжтой. Газар дор уусган олборлох технологийг бид бүхэн яагаад сонирхоод байна вэ гэхээр энэ нь хэд хэдэн онцлогтой. Байгаль экологидоо нөлөөлөл багатай.  Ил, далд арга шиг бэлтгэл ажил явагдахгүй. Цацрагийн аюулгүй байдал талаасаа өндөр шаардлага хангаж байгаа.  Ил, далд аргаар олборлолт явуулахад газрын хөндийг их хэмжээний тоосжилт үүсдэг.   Газар дор уусган олборлох технологиор явснаар шороо тоосжилт явагдахгүй, газрын хэвлий хөндөгдөхгүй, хүн, малын эрүүл мэндийг хамгаалах юм. Энэ нь байгаль орчин талаасаа чухал. Гэхдээ хөрсний усыг хэрхэн хамгаалах вэ? Цаашлаад хүн малын ундаа, булаг шандыг бохирдуулах нөхцөл үүсэх нь үү гэдэг дээр биологийн талаасаа иж бүрэн судалгаа явуулна. Зэргэлдээ байгаа хот суурин газар, мал амьтанд нөлөөлөхгүй байх бүх шаардлагыг хамгаална. Газар дор уусган олборлох аргыг элсэн ордуудад хэрэглэдэг.  Дээр нь эдийн засагт маш өндөр ач холбогдолтой. Тийм учраас энэ аргыг хэрэглэх сонирхол олон улсад байдаг. Өнгөрсөн онд энэ технологиор дэлхийн уран олборлолтын 46 хувь нь явагдсан. Үлдсэн 27 хувь нь далд, 20 хувь нь ил аргаар явагдсан. Газар дор уусган олборлох арга нь байгаль орчинд ээлтэй, гэхдээ орд бүрт тохирохгүй.  Байгалийн тогтцоос хамаарна.

_

-Хүхрийн хүчлийг импортоор оруулж ирсэн нь зөв үү, дотооддоо үйлдвэрлэх нь ашигтай юу?

-Энэ талын судалгааг бид хийж байна. Манай улсад Эрдэнэт, Цагаан суварга, Оюутолгой гэсэн гурван том үйлдвэр дээр зэсийн баяжмалын эцсийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн гаргадаг. Эндээс хүхрийн хүчил ялгарна. Хүхрийн хүчлийг дотооддоо ашиглах, тэр дундаа ураны салбарт ашиглах бололцоо байна гэж бид үзэж байгаа. Иймээс холбогдох тооцоо, судалгаа шинжилгээг сайн явуулах шаардлагатай. Жилдээ бид 40 мянган тонн хүхрийн хүчлийг ураны салбарт хэрэглэх боломжтой. Хамгийн ихээр тооцоход 400 мянган тонныг ураны салбарт хэрэглэх боломжтой.

.

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
маяа:
бугд эсэргууцсэн сэтгэгдэл байна. болж байна. хэлэх гэснээ хэлж байх хэрэгтэй. эхэлдэг л юм бол жагсана шуу.
2013-12-07
фашист:
өмхий алаа худлаа шаагаад бай. та нарыг олборлолт эхэлдэг юм бол бүгдийг чинь гэр бүлээр чинь устгана шүү. наад ажлаасаа * минь гараарай.
2013-12-07
yah be odoo?!:
ene shar nuntag ,uran ,atomin tsahilgaan stants,mastants geed baigaa chini etsiin etsest zugeer l busdin tsomiin *r ,shavhruug avchirch mongold bulj oorsdoon ih hemjeenii mongo olj ,mongoloos zugtaan garah gesen mongonii toloo eh oron,elgen sadnaa ch ogohoos butsahaa bolison shunalin tulamnuudin l ulaan tsagaandaa garsan ajil! ene heden ter bum jileer ch hor holbogdol ni arildaggui ayulig dallaad duudaad baigaa ene ulsuudad eh ornoo hudaldah gesen uravsan gesen yal ogch tsaazalsan ch bolno suu! shudarga niigemd ingej bodoj ,sanaagaa ilerhiilsniih ni toloo l yal ogno !getel manaid eniig yamarch hogui,aiulgui geed rdio ,tv,sonin setguuleer ard olnig munhruulaad,end tend ochij nuuts geree heltsel hiigeed baihad ogt haraagui ,sonsoogui dur esgej ulam davraaj tolgoig ni ileed harin ene yavdlig eserguutsej ,eh oron ,baigalia hamgaalan bosson zorigt aavin huu,jinhenemongol ulsin baatruudaa ochij ochij terrorist gej yallan shorond tsoojilj baigaa tor zasagt yaj itgeh ve?!bid bid nuraasan muu heldeg nogoo muu ner ogdog sotsializmoosaa ch hargis burangui ,anarhist, yamarch hariutslagagui,udirdlagagui zarim ni mongo olj bayjih,zarim ni honogin hooloo olohin tuld biee unelsen,alj hyadaj huurch hulhidsan huuli juramgui boon ulsuudin chiglel ,gartsgui boognorol-g l baiguulaad baigaa bishuu?!eniig yamar niigem gej ner ogch boloh be?!....
2013-12-07
gutarch baina bi!!!:
za za boli doo naad chinii horgui geed baigaa argaar olborlohig chin delhiid horiglood udaj baina .naadah chini harin ch hamgiin ayultai hortoi,gunii usig tsatsrag idevht bodis,huher,himiin mash hortoi bodisoor horduulj hyanaltgui ih ayuld hurgedeg boloh ni zarim ulsin gashuun turshilgaar batlagsan daa! naad areva chini nigeriig ingej horduulaad tendees hoogdoj garaad manaid neree solij ireed nogoo l horiotoi argaaraa olborloj ehleed baina shuu dee! niger ,mongol metiin ezengui ulsuudad hen durtai ni iu hussenee hiih ium daa!!!ingej uls,ger bolj togloj baihaar chadaltai yapon, angli,ch iumuu amerikiin muj bolchihvol deer dee! ene tsaraigaaraa baival tun udahgui hyatadin neg muj bolj hyatadchilagdaj duusah baih daa hedhen mongolchuud mini yamar uil lai hiichihsen uls ium bol doo bid!
2013-12-06
eh oronch:
uranaa olborlood bas bulshlaad uzsen bgarai ta nar uund oroltsson buh hunii tolgoig ta*j hayna shuu ard tumnii umnu erunhiilugch geed bgaa hun iig hurtel
2013-12-06
muhul:
belcheeriin aj ahuitai manai ornii huvid baij bolomgui yavdal gazriin hurs undnii us bugd hordvol yah vee
2013-12-06
sons novsh mini!!!:
chadraabal guai chi eh oron ,ard olondoo tustai um hiij chadaggui um bol bitgii yadarsan olondoo gai bolj uz!!!
2013-12-06
moron deerhi booronhii chini ...:
odoo iim ium yarij busdig doromjilohoo bolioch ee!!!!zahin neg surguuliin suragch l ta naraas iluu medej, unen zov medeeleliig avchbolj baina!! huuchin setgelgeeneesee salaach! yamar hoid solongost baigaa bish dee! ulaandaa garchihsan ium ta nart gej helehed onoodriin avilgald avsan heden bor ium chini monhiin ium bish ! ene ur huuhed chini heden yieree amidaraad uldeh eh oron chini horduulchihalgui,hudaldchihalgui baival monh ium shuu!!! uul ni bid henees ch iluu saihan eh nutagtai l uls shuu!!!
2013-12-06
onts notstoi asuudal!!:
ene manai tsomiin energiinhen c geh shig yalanguya ene ,chadraa,ene chadraabal geh nohduudiin yarij ,bichij baigaagaas harhad ed er ni uneheer ingej um medeggui ulsuu? esvel sanaataigaar ingej hudal uhuulga hiigeed baina uu?! gej bodoh um sanaatai ingej yariad baigaa bol edend hariutslaga tootsoj, eruu uusgen shalgah mash notstoi uls eh oron ,buhel buten ard niitiin eruul saruul ,amidrah erh ashigt zanalhiilsen uhuulga surtalchilgaa hiigeed baihad duugui baigaad baidag!!! uul ni shudarga est ulsad bol yi olnoor ni aimaglan ustgah bodlogo yavuulsan hergeer tsaaz ogoh bailgui ...
2013-12-06
haranga!:
uran olborlood shar nuntagaa gargaad ehelbel ,erguuleed *r hogig ni butsaan avchirch mongoldoo bulshillah uuregtei geed baigaa iim nohtsoltoigoor bid ene ajliig hiih duursen teneg ulsuud uu?!
2013-12-06
зочин:
энэ нөхөр чинь цөмийн энергийн газарт ажилд орохоосоо өмнө арева компанид ажиллаж байсан гэсэн,яаж яваад ямар замаар гэнэт ийм чухал өндөр албан тушаалд оччихов,их сонин санагдаад байгаа юм даа,тэгээд бас болоогүй ээ асуудалд холбогдоод байгаа нөгөө гайхал арева компанийг хамгаалж өмгөөлдөг гэж гадуур яригдаад байгаа,энэ ажилд ороод шинэ байртай болсон сураг байсан,ер нь энэ нөхөрийг шалгах хэрэгтэй дээ,эх оронч үзэл монгол хүн бүрт байх хэрэгтэй шүү,чадраа
2013-12-06
окоо:
туршилтын олборлолт хийсэн гэсэн мэдээнүүд зөндөө гарсан. гүний усанд нөлөөлөх эсэхийг судална гэнэ үү. судлаагүй байж, олборлох зөвшөөрлөө өгчихдөг юм уу...
2013-12-06
dorj:
haiguulaltiin ajil gene uu yamar heleer tegteg yum bol ene odoo mongol mun uu mun bol mohoo heltei mondi baina
2013-12-06
зочин:
жинхэнэ алуулах юм байна л даа.хүхрийн хүчлээр уусгаха аргаас дэлхийн хөгжилтэй орнууд татгалзаад байхад л ашиглана гэнэ.эргүү энэ дагз чинь байгалль орчинд хоргүй гэнэ үү.тэр хөгжилтэй.улсууд маш их хортой болохоор татгалзаж байхад энэ даг з чинь хоргүй гэнэ үү.
2013-12-06