Д.Энхбат: Хүхрийн хүчлийг технологийн дагуу ашиглавал газрын хөрсөнд хоргүй
2013-12-06

Цөмийн технологи бидний амьдралд хэр ойр байдаг вэ? Үүнийг өдөр тутмын амьдралдаа хэрэглэдэг үү, эсвэл биднээс алслагдсан зүйл үү. Манай улс ураны нөөцөөрөө дэлхийд 10 дугаарт орсон. Ураны олборлолт одоогоор явагдаагүй байгаа ч ураны нөөц тогтоогдсон газруудал мал хордон үхэж байгаа талаар мэдээлэл цацагдах болсон. Энэ талаар Цөмийн энергийн газрын экс дарга Д.Энхбатаас зарим зүйлийг тодрууллаа.

_

-Ураны нөөцөө олборлоод эхэлвэл манай аюултай гэсэн мэдээлэл хүн бүрийг эмзэглүүлж байна. Цөмийн энергийн газрыг удирдаж явсны хувьд та энэ талаар байр сууриа хэлэхгүй юу?

-Монгол улс уранаа олборлоогүй байгаа. Өөрөөр хэлбэл бид уранаа ашиглаагүй байна. Ашиглана гэдэг чинь шар нунтгаа гаргаад, уранаа олборлоод, цаашлаад олон жилийн дараа шинэ технологитой болохоороо баяжуулсан ч болно. Түүнээс бус бид эрчим хүчний станцгүйгээр цөмийн эрчим хүчийг ашиглана гэж ярих нь утгагүй л дээ. Цөмийн технологийг бол ашиглаж байгаа. Бид алхам тутамдаа цөмийн технологи ашиглаж байна. Галын мэдрэгч бол цацрагийн үүсгэвэртэй. Эмнэлэгт үзүүлэхэд тоног төхөөрөмж нь бүгд цөмийн тоног төхөөрөмж тавьсан байгаа.  Зам тавихад замын байрлалыг шалгахад цөмийн технологи хэрэглэдэг. Бидний амьдралын бүх салбарт цөмийн технологи хэрэглэж байна. Харин цөмийн эрчим хүчийг хэрэглээгүй байна.

.

-Уран байгальд, хүний биед хэр хор  нөлөөтэй вэ?

-Шар нунтаг гэдэг чинь  ураны  байгальд байгаа нэг хэлбэр. Шар нунтаг гаргаж ирнэ гэдэг нь уранаа гаргаж ирээд, шороог нь угаагаад арилгаж байгаа юм. Манайд цацраг идэвхгүй, урангүй нүүрс гэж байхгүй. Хүнд байх тунгаас хэтэрвэл аюултай.  Рентген зургийг өдөр бүр авахуулдаггүй биз дээ.

.

-Уран олборлоход хүхрийн хүчлийг хэрэглэнэ. Энэ нь байгальд ямар нөлөөтэй бол?

-Уусган баяжуулахдаа ямар аргаа уусгаж байна гэдэг л асуудал юм.  Хүхрийн хүчлийг технологийн горимын дагуу ашиглаад, газрын хөрсөнд үлдэхгүй бол хоргүй. Ураныг нь аваад хоосон шороо болгож байгаа учир хоргүй. Ураныг нь авчихсан шүү дээ. Шороо нь цацраг идэвх багатай.

.

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
çî÷èí:
ìàíàé ýðäýìòýä ñ¿¿ëèéí ¿åä õàðèóöëàãã¿é óóë óóðõàéä èë¿¿ ¿éë÷èëäýã áîëæýý. áè óóë óóðõàéãààñ õºðñíèé õèìè ñóäàëäàã õ¿íáîëîõîîð ñàíàà èõ çîâîõ þì. õ¿õðèéí õ¿÷èë ãýäýã ÿìàð áîäèñ áèëýý. ò¿¿íèéã ãàçðûí ã¿í ð¿¿ øàõíà ãýæ áîäîõîîñ õºðñò ýõ äýëõèéäýý ñàíàà çîâîõ þì
2013-12-07
zochin:
gazryn gunii hii olborlohod himiin bodis bas gazryn gun ruu shahdag. tuuniig france-d huuliar horison sh dee. manai uls turchid nutagtaa hairgui bolohoor ted shahaj, bid shahuulj baigaa sh dee. gazryn gun ruu himiin bodis shahuulaad gunii us ni hordson gazar olon baigaa sh dee...mongolchuud muuhai humuus yumaa.
2013-12-06