Урд шөнө Налайх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Баялагийн хонхор”-ын хогийн цэгийн дэргэд эзэнгүй уурхайн аманд 32 настай Б гэгч эрэгтэй шороонд дарагдаж нас баржээ. Хэргийг Налайх дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байна.
Мөн цагдаагийн байгуулагад “Сонгинохайрхан дүүрэгт хүн нас барсан байна” гэсэн мэдээлэл ирсний дагуу бүрэлдэхүүн очиж шалгахад ОХУ-ын иргэн 47 настай эмэгтэй ил харагдах гэмтэл шархгүй нас барсан байжээ. Тус хэргийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.
Үүнээс гадна БГД-ийн тавдугаар хороонд үдшийн 21 цагийн орчимд 55 настай эмэгтэй Б-ийн нилээд хэмжээний бэлэн мөнгөтэй цүнх, банкны виза карт бичиг баримт зэргийг үл таних хоёр залуу булааж зугтаасныг тус дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байгаа.
Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороонд хэд хэдэн иргэний байрны гадаах зогсоол тавьсан атомашины хучлага алдагдсан хэргийг мөн СХДЦХ-2 шалгаж байна.
Б.Буд
Уншиж байна |