Шуурганы улмаас арван хүн амь үрэгджээ
2013-12-08

Европын орнуудыг дайран өнгөрч буй “Ксавьер” хэмээх хар шуурганы улмаас Их Британи, Польш, Дани улсад 10 хүн амиа алджээ. Хар шуургыг дагалдсан хүчтэй салхи цахилгааны шугамыг гэмтээсний улмаас Польшийн 400 мянган өрх цахилгааны сааталд орсон байна. Германд 4000 өрхийн гэрэл цахилгаан тасарсан хэмээн “ВВС” агентлаг мэдээллээ.

Төв ба баруун Европт агаарын тээврийн ажиллагаа тасалдсан бөгөөд олон тооны нислэг хойшлогдов. Шотландад төмөр замын тээвэр саатсан байна. Германд зам дээр нь мод унасны улмаас галт тэрэг замаасаа гарсан осол ч гарчээ. Шведэд бүрэн хаагдаад байсан төмөр замын тээвэр өчигдрөөс хэвийн хуваарьт шилжиж ажиллаж эхэлсэн байна. Хар шуурга өнгөрөгч баасан гаригт Төв Европоор дайран Оросыг чиглэжээ.

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
зочин:
орос ,дараа нь монголруу чиглэнэ дээ яанаа
2013-12-08