МУГЖ Б.Сарантуяа VIP тоглолт хийнэ
2013-12-09

Өөрийн гайхамшигт хоолойны цар хүрээгээрээ ард түмний хайр хүндлэлийг хүлээж чадсан МУГЖ Б.Сарантуяа энэ сарын 15-нд VIP тоглолт зохион байгуулахаар болжээ. Түүний “Мөнгөн шөнө” хэмээх энэхүү тоглолтод “Цагаан шөнө”, “Шинэ жил манайд ирлээ”, “Хайрын бурхан”, “Би жаргалтай” зэрэг үзэгч сонсогчдын хүртээл болсон арав гарай дуу дуулагдах аж. Тоглолт “Central Tower”-ийн “Мonet” ресторанд болох бөгөөд  тоглолтын тасалбар аль  хэдийн дууссан гэнэ.

Дашрамд дуулгахад, дуучин бүсгүй маань саяхан Сэлэнгэ, Сүхбаатар, Дархан, Эрдэнэт хотуудад хуучны дуунуудаараа тоглолт хийгээд ирсэн гэнэ шүү.

Б.Одон
Shuud.mn
Сонин хачин
uraldagch:
vip gene uu, ichij uheh n umnuus n
2013-12-10
bolor:
amidral yrlagt ni ilvv ih amjilt sain saihan bvhniig hvsie
2013-12-09
olloo:
tetgevertee garaach ee..
2013-12-09
holoos:
saihan duuchin shuu.
2013-12-09