АНУ-д онц байдал зарлалаа
2013-12-09

Цасан шуурганы улмаас АНУ-д онц байдал зарласан хэмээн “ВВС” агентлаг мэдээллээ. Өнгөрсөн амралтын өдрүүдэд АНУ-ын умард болон хойд зүгт хүчтэй цасан шуурга шуурсны улмаас Оклахома, Арканзас болон Теннесси мужуудад онцгой байдал зарласан тухай “Los Angeles Times” сонин мэдээлж  байна.

Шуурганы улмаас дээрх мужуудад 2000 гаруй нислэг хойшлогджээ. АНУ-д хасах 30 градус хүртэл хүйтэрч, арав гаруй хүн амиа алджээ. Хүчтэй цасан шуурганы улмаас өчигдөр Пенсильвани мужид 50 гаруй машиныг хамарсан томоохон осол болсон байна. Авто замын осол хоёр дахин нэмэгдсэнтэй холбогдуулан эрх баригчид ард иргэдийг хувийн машинаа жолоодохоос татгалзаж нийтийн унаанд суухийг зөвлөсөн байна. Цаг уурын мэргэжилтнүүдийн мэдээлж буйгаар цасан шуурга ойрын хэд хоног үргэлжлэх гэнэ.

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
bold:
delgertsetsegee amerikiin medeeg angliin medeelliin saitnaas avdag ni yamar uchirtai? ter cnn -s n avch boldgui yumuu ? mongoliin medeeg hyatadaas sonsono geed boddoo!!!!!
2013-12-10
nasa:
умард болон хойд зүг гэж адил биш үү. бичгийн алдааг сурвалжлагч нэгэн нь хүртэл ичэхгүй хийх юм.
2013-12-09