21 настай 4 хүүхдийн ээж мөнгөө хулхидуулсан уу
2013-12-10

“Нөгөө 21 настай 4 хүүхдийн ээж мөнгөө хулхидуулчихсан гэнэ, асууж тодруулаач хө” гэсэн мэдээллийг танил маань дуулгав. Хандив тусламж болж байсан цаг бараг өчигдөрхөн учраас хулхидуулсан гэх мэдээлэл ч сонин бас хачирхалтай байв. Тиймээс 4 хүүхдийн ээж Э.Эрдэнэсүрэнтэй утсаар холбогдож, Голомт банкны зээлийн төв дээр уулзахаар тохиролцов. Э.Эрдэнэсүрэнд ч тэр салбараас асууж тодруулах зүйл байгаа гэнэ. Ингээд намайг товлосон газраа очиход Э.Эрдэнэсүрэн эгчтэйгээ ирчихсэн, теллертэй ярилцаж байв. Шууд ярианд оролцох боломжгүй учраас хөндлөнгөөс ажиглавал Голомт банкны дансандаа хийсэн 700000 төгрөг нь алга болчихсон бололтой.

.

Э.Эрдэнэсүрэнгийн нэр дээрх банкны дансны хуулга

7

Харин теллер “Зээлийн эргэн төлөлт” гээд өөр данс руу орчихсон байна гэсэн тайлбарыг хэлж байна. Ингээд бүх зүйлийг эхнээс нь тайлбарлах шаардлага гарав. “Би 4 хүүхэдтэйгээ амьдардаг юм. Та телевизээр харсан байх. Надад маш олон хүн тусалсан. Бат-Эрдэнэ гэдэг хүн нэг өрөө байрандаа 5 жил үнэгүй суулгана гэсэн. Тэгээд дүү Батхуяг нь Голомт банкинд данс нээх шаардлагатай байна гэсэн” гэх мэтээр тайлбарласны эцэст теллер учрыг ойлгож бүгдийг эхнээс нь шалгаж өгөхөөр болов. Э.Эрдэнэсүрэнгийн нэр дээр анх данс нээсэн банкны ажилтан түүний бөглөсөн хуудсыг авчирч шалгав. Батхуягтай хамт ирж данс нээлгэснээ ч бас өөрөө гарын үсгээ зурснаа ч Эрдэнэсүрэн баталж байна. Мөн тэр дансаа мобайл банкны үйлчилгээнд холбуулснаа ч тэр. Харин данс нээх хуудсыг Эрдэнэсүрэн биш Батхуяг бөглөсөн гэнэ. Хамгийн гол нь Батхуяг хуудсыг бөглөхдөө мобайл банкны утасны дугаарт Эрдэнсүрэнгийн 8813.... биш өөрийнхөө 9401... гэсэн дугаарыг бичсэнийг тэр анзаараагүй аж. Ингэхээр мобайл банкаар гүйлгээ хийх эрх Эрдэнэсүрэнд биш Батхуягт нээгдэнэ гэсэн үг.

6

Ингэж  11 дүгээр сарын 30-ны өдөр Голомт банкин дээр Эрдэнэсүрэнтэй хамт ирж данс нээлгэсэн Батхуяг “Данс руу чинь 15 сая төгрөг орох гээд байна. Чи данс руугаа 700000 төгрөг яаралтай хийгээдэх” гэсэн аж. Яагаад мөнгө хийх ёстойг ойлгоогүй ч Эрдэнэсүрэн Хаан банкны данснаасаа 700000 төгрөг авч Голомтын дансандаа хийсэн байна. Гэтэл хийсэн 700 мянган төгрөг нь байхгүй болсноор банкинд хандах шалтгаан болжээ. Ингээд бид Эрдэнэсүрэнгийн дансандаа хийсэн мөнгө яагаад өөр данс руу “Зээлийн эргэн төлөлт” гэсэн утгаар орсныг тодруулахыг хүсэв. Хэдийгээр бусдын мэдээллийг өгөх эрхгүй ч банкны ажилтан бидэнд тусалж, дансыг шалгасан юм. Гэтэл Мягмаржавын Нармандах гэсэн хүний данс руу мөнгө орсон нь тодорхой болов. Хамгийн чухал нь Мягмаржавын Нармандах гэх огт танил бус нэртэн хамт ирж данс нээлгэсэн Батхуяг мөн болохыг Эрдэнэсүрэн зурагнаас нь хараад танив. Эрдэнэсүрэн зөв танисан бол сайхан сэтгэл гарган дагуулж яваад байсан хүн Батхуяг биш М.Нармандах болж таарах нь. Ингэж банкнаас бага сага мэдээлэл олж авав. Харин надад Эрдэнэсүрэнгээс асууж тодруулах зүйл цөөнгүй байсан учраас бид богино хугацаанд ярилцав.

6

-Чиний мөнгө юм уу, ард түмний мөнгө гэж загнаад байгаа-

.

-Батхуяг гэдэг хүнийг сайн таних уу. Яаж танилцсан юм?

-Та санаж байгаа байх. Хүмүүс надад хандив тусламж өгч байхад Бат-Эрдэнэ гэдэг хүн биднийг нэг өрөө байрандаа үнэгүй суулгахаар болсон гэдгийг. Тэр хүний дүү нь гэсэн. Өөр ямар ч холбоо байхгүй.

:

-Тэгээд яагаад таньдаггүй хүнтэй явж данс нээлгэсэн юм бэ?

-Манайд ирээд “чамд 15 сая төгрөг орж ирэх гээд байна. Голомтын данс нээлгэмээр байна” гээд намайг аваад явсан. Тэгээд Голомт дээр ирж данс нээлгээд миний Хаан банкны данснаас 700 мянган төгрөг авч, тэр дансанд хийсэн. Тэгэхдээ энэ дансыг мобайлд холбуулчихсан, энэ дугаар нь гээд нэг дугаар өгсөн юм. Тэгээд би тэр дугаарыг утсандаа хийж, дансаа шалгах гэтэл тэр нь сүлжээгүй, ямар ч хэрэгцээгүй дугаар байсан. Надад сэжигтэй санагдаад банкин дээр очоод дансаа шалгуултал 4800 төгрөг байна гэсэн. Би 700 мянган төгрөг хийсэн баримтаа үзүүлж, яагаад гэдгийг асуусан чинь “9401... гэсэн дугаарыг холбуулсан байна. Энэ дугаараас гүйлгээ хийсэн байна” гэсэн юм. Тэгээд би Батхуяг руу залгаж “та миний Голомтын дансанд байсан 700 мянган төгрөгийг авчихсан юм уу” гэж асуусан чинь юу яриад байгаа юм гээд намайг тэнэг мангараар дуудсан.

 

-Батхуяг гэдэг хүнтэй хамгийн сүүлд хэзээ ярьсан бэ?

-Саяхан ярьсан. Яагаад 4 нялх хүүхдийг минь бодохгүй байгаа юм гэсэн чинь “чамтай нэг хүн хамт явуулж байгаад тэр мөнгийг 4 хүүхдийн чинь нэр дээр хийнэ” гэнэ ээ. Тэгэхээр нь би өөрөө хийнэ, би ээж нь юм байгаа биз дээ гэж уурласан. Заавал нэг хүн явуулдаг нь ямар учиртай юм. Би ялтан биш.

.

-Бат-Эрдэнийн амалсан нэг өрөө байранд нь одоо та хэд амьдарч байгаа юу?

-Үгүй ээ. Би тэр байранд орохгүй гэсэн. Анхнаасаа надад сэжигтэй санагдаад байсан юм. Нэг өдөр намайг алчихаад хүүхдүүдийг минь аваад явчих ч юм билүү, би яаж мэдэх юм. Тийм учраас би тэр байранд орохгүй гэсэн.

_

-Та хэдийг суулгана гээд байсан нэг өрөө байр нь хаана байдгийг мэдэх үү?

-Нэг болохоор Амгаланд. Эсвэл Баянмонгол хороололд. Дахиад нэг хэлэхдээ 21-р хороололд гээд байгаа юм.

.

-Яг тэнд гэж байрлал хэлээгүй юм уу. Одоо та хэд хаана амьдарч байгаа вэ?

-Хэлээгүй, тэнд энд гээд байсан. Бид хэд гэртээ ч орж чадахгүй айл айлаар хоноод явж байна.

.

-Яагаад гэртээ хонохгүй байгаа юм?

-Маш их айдастай байгаа. Гэртээ байхаар миний 4 хүүхэд уйлаад, шөнө ч унтаж чадахгүй байна. Нэг өдөр ирээд үр хүүхэдтэй минь шатаачих вий гэж айгаад гэрээ цоожилчихоод айлаар явж байна.

_

-Чиний Хаан банкны данснаас бас мөнгө авчихсан байна гэсэн үү?

-Миний Хаан банкны данснаас эхлээд 500 мянган төгрөг хулгайгаар авчихсан байна. Би түүнийг нь мэдээгүй байсан. Тэгээд дараа нь “750 000 төгрөг энэ данс руу хийчих, манай нягтлангийн данс байгаа юм” гэсэн. Тэгэхээр нь би тэр мөнгийг хийсэн.

_

-Яагаад хулгайлсан гэж?

-Би дансаа мобайлд холбуулсан юм. Гэтэл миний утас танихгүй байсан. Тэгээд Батхуяг янзлаад өгье гэхээр нь би пин кодоо хэлчихсэн юм. Тэгж байхдаа 500 мянган төгрөг авчихсан байсан. 750 мянган төгрөг хий гэж ярьсан яг тэр данс руу 500 000 төгрөг  явуулчихсан байгаа юм.

_

-Яагаад мөнгө шилжүүл гэснийг асуусан уу?

-Чиний дансыг интернетээр цацна гээд байна гэсэн учир битүүлэг зүйл ярьсан.

_

-Нягтлангийн данс гэдэг нь ямар учиртай юм бол. Байгууллага юм уу?

-Компанитай юм гэсэн.             

_

-Ямар нэртэй компани юм?

-Мэдэхгүй. NBS телевизийнхэн л холбож өгсөн.

_

-Тэгэхээр чамаас нийтдээ 1.950.000 төгрөг авчихсан юм байна. Мөнгөө нэхэж утсаар ярихаар ямар тайлбар хэлдэг вэ?

-Би өнгөрсөн тав дахь өдрөөс хойш гуйгаад шилжүүлэхгүй байгаа. “Хүүхэд өвдчихлөө, би хүүгээ үзүүлмээр байна, та над руу мөнгө шилжүүлээч” гэсэн чинь “чи худлаа хэлж мөнгө авах гэлээ, ах дүү нартаа мөнгө өгөх гээ юу” гэж загнасан. Бас “чиний мөнгө юм уу, ард түмний мөнгө” гэж загнаад байгаа.

_

-Тэгэхээр  Батхуяг нь чиний мөнгийг авчихсан юм байна. Тэгвэл ах Бат-Эрдэнэтэй нь ярьсан уу?

-Ерөөсөө яриагүй.

_

-Голомтод данс нээхдээ 15 сая төгрөг орж ирнэ гэсэн гэж байсан. Тэр мөнгө хаанаас орж ирэхийг хэлсэн үү?

-Нэг компаниас гэсэн. Ямар компани гэхээр хэлж болохгүй гээд байсан. Яагаад хэлж болдоггүйг нь асуусан чинь “авгай хүүхдээсээ нууж чамд 10 сая өгч байгаа юм” гэсэн. Харин 5 сая төгрөгийг нь 100 айлынхан өгч байгаа гэсэн.

_

-Тэгээд энэ мөнгө чиний данс руу орж ирээгүй байна ш дээ?

-Орж ирсэн гэсэн. Гэхдээ минийх рүү биш. Нягтлангийнх нь данс руу 10 сая төгрөг нь орчихсон. 5 сая төгрөг нь одоохондоо орж ирээгүй байна гэсэн.

_

-Нягтлантай нь ярьж үзсэн үү?

-Үгүй. Нягтлангийнхаа дугаарыг надад өгөхгүй байгаа. Компаниа ч хэлэхгүй байгаа.

_

-Хандив тусламжаар нийт хичнээн төгрөг цугласан вэ?

-Нийт 4 сая гаруй төгрөг дансанд орсон.

_

-Хандив тусламжийн мөнгөнөөс гэр бүлдээ зарцуулж чадсан уу?

-Гэртээ тавилга авсан. Гэрээ аятайхан тохижуулсан.Тавилга авах гээд данснаасаа мөнгө авсан чинь Батхуяг “яах гэж мөнгө аваад байгаа юм, данснаас мөнгө авч болохгүй” гээд уурлаад байсан.

Бидний хооронд ийм яриа өрнөсөн юм. Эрдэнэсүрэн өнөөдөр эгчийнхээ хашаа руу нүүж байгаа аж. Харин нүүх мөнгийг Батхуяг өгнө гэсэн гэх боловч оройн 19:00 цагийн үед Эрдэнэсүрэнгийн дансанд мөнгө ороогүй байв. Хандив тусламж ид өрнөж байхад Бат-Эрдэнэ гэх хүн нэг өрөө байрандаа 5 жил үнэгүй суулгах гэнэ гэсэн мэдээлэл тархаж, буянтай сайхныг нь гайхацгааж байсан. Гэтэл өнөөдөр түүний дүү Батхуяг гэх хүн мөнгийг авчихсан гэнэ. Ямар сэдэл санаатайг нь Эрдэнэсүрэн ч мэдэхгүй. Мэдээллийн тэнцвэртэй байх ёстой учраас бид Батхуягийн 9401..., Бат-Эрдэнийн 9192... гэсэн дугаарууд руу залгасан боловч холбогдох боломжгүй байсан юм.

_

В.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин
x men :
dadah chin nohortei ishde nohor in ichese
2014-05-21
zochin:
zaluugaaraa yunch olon huuhedtei yum de. orlogo bhgui bj yaj ene olon huuhdiig tejeene gej bodsiin boloo. iim hunees eregtei hun zugatahgui yahav de.
2013-12-20
zochin:
mongold iimerhuu tuslamjiin arga hemjee hugjtloo udna. bugdeeree yaduu yum chin
2013-12-20
иргэн:
nbs телевизийнхэн хуулийн байгууллагад хандан хөөцөлдөж мөнгө төгрөгийг нь олж өгч залилагч нараас телевизийнхээ нэр хүндийг унагаасны төлбөр нэхэмжлэх хэрэгтэй. nbs-ийн телевизийнхэн хурдлаачээ....
2013-12-13
oyunaa:
ene saihan setgeltei eejiig yagaad muulaad bnaa yaaaaaaaaaag nuguu hayad yvsan nuhur shig humuus l muulaad bna daa,tsagdaa shuuhiinhen uuniig zugeer unguruuhgui bhoo.ter saihan setgeliin handiv bolhoor ergeed irj l taaraa
2013-12-12
zochin:
ene ydarsan amitang muulaad ynz bvreer helle gd yahiin ta nar yachij chadku artsaagvi bnu teneg bnu genen bnu ta nart ogt hamagvi 5tsaasni nemer ogj chadagvi yumnuud l iim yum bichij suudag bh hvn davku gsen davaagaara 7davdag yumshvvvv amaa medej hutsatsgaa za....4hvhed gargad haychaagvi alchaagvi usguh gd l ydarch yvaa negen ydarsan gants bie emegteil bna iim hvnees mungiig ni hulhidaj avdag ter 2 vhliin muugaar vheesei
2013-12-12
tseegii:
huulindaa oorchlolt oruulaach iim teneg yumnuudaas emegteichuudiin erhiig hamgaalaach. 4 huuhdiin etseg haana yu bodoj yavnaa esvel ooroo jijeg taviad bnuu?etseg guya
2013-12-11
tseegii:
4 huuhdiin aaviig olj ajil hiilgej tsaling shuud huuhed ar gert ni hool avch ogoh heregtei
2013-12-11
belenchlegch huuhend:
chi uhvel naad 4-iin chn zaya tu*ed sain hun boloh magadlal bn. asramjiin tuvuuded hurgeed ugchuud uhej dald orvol l sain bn. sex hiij jargahaas uur yum medehgui mal. mongol orond ajilsag hun l heregtei bn
2013-12-11
teneg hunii chihend alt hiisen ch segserdeg, us hiisen ch segserdeg gej unen yumaa. :
teneg hunii chihend alt hiisen ch segserdeg, us hiisen ch segserdeg gej unen yumaa. huuhed gargah tiim ih durtai, hobbi chn yum bol gargaad asramjiin gazart uguud bai! teneg avgai ingej bantagnuulj baisnaas arai l deer usnu, gaigui hun urguj avaad uslaad tordood baival tsetseg urgah ch yum biluu, chi ene baidlaar naad durviiguu uuruusuu doloon dor usguh ni bn. aav ni gj bas neg manguu aalz bj taarj bgam.
2013-12-11
ta nar ene huhenii teneg mangar geed baihn ta nar bvr teneg bn za:
teneg manar gej bicheed bga humuus bol bvr malnaas dor novoshnuud bn hun heden nasandaa huuhed gargan chamad hamaagui za chi bol mal za
2013-12-11
soliotoi yum:
oopoo yamap teneg huuhen be odoo chin tsag muudsan uy tegj bhad tmerhuu yumnuudad itgeel yawjiidag odoo yahawdee oopo owsgooguitej mongoo aldjihsan yum bishuu
2013-12-11
zochin:
oo humuusee oorsdoo 5 tsaasnii haylagagui bj bas ene huuhniig muulha boliochee. huuhed osgoj uzsen hun bol oilgono 4 nyalh huuhed osgono gedeg tosoolj bgaashig chine amar bish. tegeed tiim nohtsold bol bur hetsu. ene huhniig bas luivar hisen ged hutsad bga humusd helehed luivar hihgej bga hun ooriihoo nuur tsaraig ta nart inged harulad bna gej bhgu. ur huuhdinhe toloo iim zorig gargaj ard tumnii ogson mungig aldchihgui gesendee dahiad l inged suj bna.humuusch gesen saihan setgeleer tusalj bgaa ni bodit. harin naad bairand oruulna geed bsan nohor chine bol oldono bhoo. oldohoor ni harin ter zurag horgii ni taviarai ichij uhtel ni share hiiy. tegeed ter huhnig muulaad yaahnavdee archaagui l gene itgemtgii l gene. iim bdald orson hun bol iim yumand amarhan ortono ta nar yalgaagui nusaa hatsartaa naana. ta nart iim zorig ch bhgui comnii araas tom hutsjil chadna bh. tuslalj chadku bol yadarsan negniigee muulha bolichih.
2013-12-11
миний нэр уг нь 3н үсэгтэй шдээ.ням:
тэр батэрдэнэ нь ярилцлага өгөхдөө :би ямар нэр алдар хөөсөн биш.зураг мураг гаргаад хэрэггүй ээ :гээд байсан юм ийм учиртай байжээ.анхнаасаа л зохион байгуулттай байж.ямар балиар хүн сүгнүүд вэ.халхын хавтгайгаас та нар ер нь хаашаа зайлах вэ дээ.:манай дүү нүүлгэх суулгах бүгдийг зохицуулж байгаа.нээх олон данс нээгээд яах вэ.юу ч гарч мэднэ.зөвхөн ганц л дансаар хандивтусламж авий:энэ тэр гээд их хуцсан юмаа.нүдэн дээр нь залилуулчихаад байхад манай цагдаа нар:өргөдөл гомдол ирээгүй ээ:гээд л сууж байх байх даа
2013-12-11
tegj l taaraa:
ene huuhen chini zovhon huuhduudiinhee mongoor odor honogiig ongoruuldeg gej bsan sanagdaj bna, aldart ehiin barag 2- r odontoi bmaar um, ter odong dagaldaj bas heden togrog irdeg sanagdahiin, sar bolgon biluu, teriigee meddeg bolov uu zailuul, meddeggui bol oir toirniih ni medmeer um, nohor ni ajilgui bol albadan ajil hiilguuleed ch bolov sar bolgon huuhduuddee ogoh estoi mongon tetgemjiig ni oguulvel zohino, gologdson ajluud bdag l bizdee,
2013-12-11
wwww:
muu nowshiig hurdan tsagdaad ug. muu humuus yamar ih ym be.
2013-12-11
эмэгтэй :
өөртэй арчаагүй ийм хүүхнүүдийг харахаар хэлэх үг олдохоо байчихын. энэ мөнгө нь олддогийн бол хамгийн түрүүн энэ хүүхэн жирэмслэлтээс хамгаалах хэрэгсэл өөртэй тавиулаасай. тэгээд нэг тогтсон газар ажил хийгээсэй гэж боджийн. тэр луйварчид угаасаа учир нь олдоно.
2013-12-11
mmmm:
uuruu uhaantai bh heregtei shd manai mongolchuul setgel zoolontei bolhoor bagagui tus nemer bolson. iluu ihiig awah geed 15 say orj irne genguut hend ch hamaagui itgeed tegeed gonshigonood bdag uruwdmuur l um denduu umand amar hyalbar nugu oloh gej zutgeh demii. bagagui mungutei bolson um chin teriigee ergelduuleh arga haij belenchleh setgelgeeneesee hagatsmaar um daa
2013-12-11
aaash:
ene neg ydarsan hvvhniig bvr doosh ni hiigeed bga garuud zgr boli tehv
2013-12-11
9192dugaariin google deer haigaad uzyee:
dugaarn hed yum bol tsagdaa tuslahgui uuren telfoniihon tuslahgui yum bol odoo yahiin bolj baina internet orchind zar medeelel oruulsan bol google deer garch ireh yostoi 9192 dugaarn hed yum bol
2013-12-11
tsagdaa tusalaachee:
utasniihan dugaar baihad olood ugchuuch tsagdaa uuren telfonii heden operataruud yugaa hiigeed baidgiin utasniihan dugaaraar googlerr hailt hiilee ene medeel garch irj baina unen hulhinii garuud bololtoi
2013-12-11
zochin :
chi 4 hvvhediigni harad ugchih tgvl ajilj boloh blgvide hvn heregtei bga yuma l avna bizde ergvi yum yriad bhiin chi bsan bol tavih tavilagagvi hvhde usguhvv zarim neg huldvvv garuud yum bichih yumaa
2013-12-11
zochin :
odoo mung betgii ug uguud ch nemer alga eswel uuruu shal hereggvi zvil tawilag metiin zvild zarchihan eswel hvnd aldchihan iim hvniig odoo yahiin uuruur n ajil hiilgvvleh l arag baina da
2013-12-11
иргэн:
ойлгомжтой одоо цагдаа, шүүх, прокурорын байгууллагын ажил эртхэн эхлүүлэх хэрэгтэй
2013-12-11
hm..:
za ter mungu nuus iluu ter hujaa nar bnshdee yadarsan amitan ged ehig tsemerhen tsash ni harulad huhdudin awad zarj medher humus eswel ehteng awchij magad shu!! sonor seremjtei bgarai uur yuch helhew odo turshlaga suutsan dahij biti hulhiduularai gehesde
2013-12-11
turiin tsagdaa baina uu:
ene met yadarsan humuusiig ashiglaad handiv avah nereer busines hiideg ulsuud ih garch bn. tegeed ogson handiv n yag ezendee hurehgui. iim luivar gazar avaad baihad turiin tsagdaa yu hiij bn aa? ter tv-iinhentei l holbootoi doo.
2013-12-11
hanna:
яахав дээ зайлуул ядарсан нэг эмэгтэй л байна зовсны эцэст жаргана гэж амьдралын алтан дүрэм байна хүүхдүүд чинь өсөж том болно үргэлж энэ чигээрээ улаан нялзрай байхгүй өөдрөг амьдрана шүү найзаа
2013-12-11
zagd:
ene huuhen eruul saruul hun bj hunees mungun tuslamj awahguigeeer ed baraa materialiin tuslaltsaa awch bildoggui l yum bh daa tegeed ard tumnii mongoor tawilga awsan gene uu tawilga hend heregtri yum be uwliin huiten bolj bhad 4huuhedee dulaan blgahaa bodohgui dee
2013-12-11
8888:
хандав тусламж гуйдагаан болмоор юмхүн амьдарлаа өөрөөл авч авах ёстой хүний өмнөөс амьдарч байгаа биш улс хүүхэдийн мөнгийг нэмэх хэрэгтэй мөн хүүхэдээн орхисон эцэгээс заавал хүүхэд тэжээх мөнгө гаргуулдаг байх үүний тулд заавал хөдөлмөр эрхлүүлэх хэрэтэй ажил хөдөлмөр эрхлэхгүй бол албадан хөдөлмөрлүүлэх хэрэгтэй
2013-12-11
7777:
арайчдээ хүн биш чөтгөр байна хууоийхан мйм хулгайч нартай сайн тэмцэж бүх хөрөнгийг нь хурааж насаар нь хорих ял өгөх хэрэгтэйэзэн нь тодорхой барихад амархан хэрэг байна
2013-12-11