Инженер Н.Нацагнямд Төрийн соёрхол хүртээв
2013-12-10

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гарган Намхайн Нацагнямд төрийн соёрхол хүртээлээ. Инженер Н.Нацагнямын “Синхрон генераторын реактив чадлын автомат тохируулга болох NaNyam-AX12 болон түүний виртаул лаборатори” бүтээлд нь ийнхүү Төрийн дээд шагналыг олгож байгаа юм. Тэрээр уг бүтээлийг бүх станц, дэд станцуудад суурилуулж, реактив чадлын асуудлаа шийдсэнээр эрчим хүчний систем ОХУ-аас салж бие дааж найдвартай тогтвортой ажиллах боломж нээгдэнэ, эрчим хүчний систем янз бүрийн доргилт аваарын үед найдвартай ажиллаж, олон тэрбум төгрөгийн хэмнэлт хийх боломжтой болох юм.
Энэ бүтээл нь БНХАУ-ын ижил төрлийн бүтээлээс 10 дахин хямд. Учир нь өндөр үнэтэй импортын техник, програм хангамж ашиглаагүй, зөвхөн өөрөө зохион бүтээжээ. Техник хангамж дээр өөрийн програм хангамжийг хослуулж 600 сая төгрөгийн импортыг орлуулсан бүтээл хийсэн байна. Зөвхөн эрчим хүч бус бусад инженерийн салбаруудад өргөнөөр хэрэглэгдэх боломжтой.
Н.Нацагнямын бүтээл нь олон тэрбум долларын инновацийн импортыг дотооддоо хямд өртгөөр зохион бүтээх боломжийг бататгасны дээр Монголын өнөөгийн зарим зардал ихтэй импортын эдийн засгийн тогтолцоог өөрчилж, үйлдвэрлэгч экспортлогч эдийн засгийн тогтолцоо бий болоход түлхэц үзүүлнэ хэмээн дүгнэж байна.
Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин
solongo:
bayar hurgii tsaashdiin ajil uilsed ni undr amjilt husii
2013-12-10
tymnii_neg:
shavi maani toriin soyorhold hurtsend baina. torolh erchim huchnii surguuliin niit bagsh nariin omnoos bolon huviasaa bayar hurgej ulam ihiig hiij buteehiig husen erooe!
2013-12-10
зочин:
мэдлэгтэй, чадварлаг залуучуудыг төр засаг дэмжих нь зөв. ийм залуучуудийг зөв чиглүүлж, залж яваасай гэж төр засгаас хүснэм.
2013-12-10
hune:
sain sain iim humuusiin nuruun deer uls oron togtdog um
2013-12-10
д.батсүх:
баяр хүргэе! эрүүл энх, аз жаргал, сайн сайхныг хүсье! монголд олон сайхан эрдэмтэй, чадварлаг залуучууд бий шүү. төр засаг эрдэмтэн мэргэд, чадварлаг боловсон хүчээ сайн дэмжиж ажиллавал монгол улс арабын эмират шиг амьдарах цаг холгүй бий.
2013-12-10
zochin:
bayar xurgie. saixan zaluu bn daa. mongol ulsiin tuluu mun ch ix um xiinedee. baxarxmaar umaa. eruul menddee sain anxaaraarai. amjilt xusie
2013-12-10