Баянзүрх дүүрэгт хог боловсруулах үйлдвэр баригдана
2013-12-10

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар  Японы  Кокүсай Когёог /Kokusai Kogyo/ компанитай хамтран ажиллах гэрээг өнөөдөр үзэглэлээ. Гэрээ үзэглэх арга хэмжээнд дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа, Орлогч дарга Т.Батцогт, С.Гантулга, Тамгын газрын дарга Б.Амартүвшин, Кокүсай Когёог компанийн Гадаад үйл ажиллагааны газрын Хотын орчны хэлтсийн дарга Коно Ичиро, мэргэжилтэн Кикүчи Коосүкэ болон албаны бусад хүмүүс оролцов.

Уг гэрээг үзэглэснээр Баянзүрх дүүрэгт анхны хог боловсруулах, шатаах үйлдвэр бий болох боломж той бүрдэж байгаа юм. Хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи бүхий уг үйлдвэрийг ашиглалтад оруулснаар  орчны бохирдол, хог ангилан ялгалт зэрэг олон асуудлыг шийдэх юм байна. Түүнчлэн цахилгаан эрчим хүч нийлүүлэх, иргэдийг ажлын байраар хангах нөхцөл бүрдэж байгааг албаны эх сурвалж онцолсон.

Дашрамд дурдахад, Япон улсад шафт хэлбэрийн хийжүүлэлт бүхий шууд хайлуулах зуухтай үйлдвэр 40 байдаг бөгөөд сүүлийн 20 гаруй жил үйл ажиллагаагаа явуулж байгаа юм байна.  Харин Кокүсай Когёог  компани нь 2005 оноос хойш Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр ажиллаж байгаа юм .

В.Бат

Shuud.mn
Сонин хачин
jingle:
ярих нэг хэрэг, хийж эхэлнэ, эхлүүлнэ гэдэг л хамгийн гол нь байдаг. эхэлсэн зүйл үр дүнгээ өгөх нь тодорхой. ярисан зүйл хэзээ биелэгдэх нь тодорхойгүй байдаг. хог хаягдалын үйлдвэр ашиглалтанд орж, иргэдэд үр дүнгээ өгөх сайхан ажлын эхлэл гэж ойлгож байна. хэн ярисан нь чухал ч, хэн эхэлүүлэн хийж байна гэдэг л хамгийн чухал шүү дээ. хэлдэг гурав, хийдэг ганц. амжилт залуусаа!!!
2013-12-11
энхзаяа:
хогоо ялгаж хаяад , дахин боловсруулж ашиглавал зугээр юм .хог ялгаж хаяхад амархан . цэвэр орчинд амьдрах хэрэгтэй .халдварт овчин багасна шуу дээ.
2013-12-10
пүрэвдаваагийн гавъяа биш:
цагаан толгойн үсгийн дарааллаар а байхгүй учир б үсгээр эхэлж байгаа болохоос пүрэвдаваагийн гавъяа биш.харьцаагаа сайжруулж,өөрөө юм хий.хүний юмаар хүүдэгнээд яахав.
2013-12-10