Хорт хавдраас хэрхэн сэргийлэх вэ” хэлэлцүүлэгтэй
2013-12-11

“Хорт хавдраас хэрхэн сэргийлэх вэ?” сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр “Өдрийн сонин”-ы асуух эрхийн танхимд маргааш 11.00 цагт болно.

Тус хэлэлцүүлэгт Эрүүл мэндийн дэд сайд Ж. Амарсанаа, ХСҮТ-ийн дэд захирал, АУ-ны доктор Д.Пүрэвсүрэн болон “Оточ Манрамба” дээд сургуулийн захирал, “Манба дацан” хийдийн хамба Д.Нацагдорж, “Ач” дээд сургуулийн Уламжлалт анагаах ухааны салбарын эрхлэгч, шинжлэх ухааны доктор, профессор, академич Ш.Болд зэрэг хүмүүс оролцоно. Мөн уламжлалт анагаах ухааны эмчилгээгээр хорт хавдартай өвчтнүүдийг хэрхэн эмчилсэн талаар сонирхолтой мэдээлэл өгөх юм.

Д.Цэцэг

Shuud.mn
Сонин хачин