Эрмитаж руу судлаачид илгээх боломж бүрдэнэ
2011-12-02

БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр ОХУ-ын Соёлын сайд Авдеевтэй уулзаж “Монгол Улсын БСШУЯ болон ОХУ-ын Соёлын яам хооронд 2012-2014 онуудад хамтран ажиллах тухай хөтөлбөр”-т гарын үсэг зурлаа. Энэхүү баримт бичгийн хүрээнд ОХУ-ын соёл, урлагийн их дээд сургуулиудад мэргэжилтэн бэлтгэх, номын сан музей хоорондын шууд хамтын ажиллагааг дэмжин Эрмитажид хадгалагдаж буй монголын түүх соёлтой холбоотой бүтээлүүдийг судлах зорилгоор судлаачдыг илгээх болон монголын соёл, урлагийн сургуулиудад ОХУ-ын мэргэжилтэн багш нарыг богино хугацаагаар урьж ажиллуулах боломж бүрдэж байна. Түүнчлэн ОХУ-ын Бага театрт ирэх оноос уран бүтээлчдийг мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулах асуудлыг харилцагч талтай ярьж тохирчээ.
Shuud.mn
Сонин хачин