Шатахууны үнэ нэмэгдэхгүй
2011-12-02

Шинэ он гарахаас өмнө шатахууны үнийг нэмэх нь гэсэн яриа газар авч зарим жолооч шинэ он гарахаас өмнө шатахууны саваа дүүргэх асуудалтай тулгараад байгаа аж. Тэгвэл энэ онд ч ирэх оны эхээр ч шатахууны үнийг нэмэхгүй хэмээн албаны эх сурвалж хэлжээ. Гэхдээ цаашид шатахууны үнэ нэмэгдэх эсэхийг валютын ханш “мэдэх” аж. Тодруулбал, валютын ханш чангарч эхэлбэл шатахууны үнэ ч нэмэгдэж магадгүй гэнэ.
Shuud.mn
Сонин хачин