Гишүүд хурууны хээгээр ирцээ бүртгүүлнэ
2013-12-12

УИХ-ын гишүүд хуралдаандаа цагтаа ирдэггүйгээс ирц бүрдэхгүй, улмаар хэлэлцэх асуудал хойшилдог. Эсвэл гишүүд чуулганы нэгдсэн хуралдаандаа ирээгүй ч  карт нь ажиллаж, ирцэнд бүртгүүлчихдэг. Тиймээс УИХ-ын дарга  З.Энхболд "цаг барьдаггүй", дүрсгүй ангийнхнаа журамлахаар шийдсэн байна.  Тэрбээр ирэх долоо хоногоос гишүүдийн ирцийг хурууны хээгээр авдаг болох ажээ. Гишүүд хуралдаандаа суухдаа хурууны хээгээ бүртгүүлээд спикерээс картаа авч байх аж.   Дээр нь асуулт тавих, санал хэлэх гишүүд хэн түрүүлж кноп дарснаараа нэрсийн дараалалд ордог. Энэ байдлыг ч мөн халахаар шийджээ. Тэрбээр хуралдаандаа ирсэн дарааллаар нь гишүүдийг санал хэлэх дарааллыг тогтоох гэнэ шүү.

Н.Нягт

Shuud.mn
Сонин хачин
1111:
yostoi mundag, iim l speaker heregtei bsan ym
2013-12-12