Эрүүл мэндийн салбартай холбоотой санал түлхүү иржээ
2013-12-13

 

Ховд аймгийн бүсийн оношлогооны төв болон Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын эмнэлгийн үйлчилгээ муу, эрүүл мэндийн үйлчилгээ авахад хүндрэлтэй байгаа тухай гомдолд Эрүүл мэндийн яамнаас эмнэлгийн тусламжийн хэлтэст мэдэгдэн анхаарч ажиллах болсон тухай хариу өгчээ.  Цус сэлбэлт судлалын үндэсний төвийнхөн  төрөлхийн цусны бүлэгнэлтгүй гемофели өвчтэй хүүхдүүдэд шаардлагатай эм тариагаар цаг тухайд  нь хангаж,  өвчтнүүдийн сэтгэл санааг дэмжих зорилгоор төрөл бүрийн арга хэмжээ, өдөрлөг зохион байгуулж байгаад эцэг эхчүүд, өвчтөнүүд талархсан байна энэ мэт санал хүсэлт, гомдол талархал болон хариу тайлбарыг Эрүүл мэндийн яамны албан ёсны цахим хуудсанд байршуулжээ.

 

Тэтгэвэр тэтгэмж, халамж үйлчилгээний чиглэлээр   олон асуулт ирснээс цалин, тэтгэвэр тэтгэмжийг хэзээнээс, ямар үе шатлалаар нэмэх зэрэг асуудлаар  түлхүү хандсан байна.   2012 оны 03 дугаар сарын 09-ний өдөр баталсан Нийгмийн даатгалын  хуульд нэмэлт оруулах тухай хуулиар тэтгэвэр болон цалингийн итгэлцүүрийг Засгийн газар жил бүр шинэчлэн тогтоохоор заасны дагуу цалингийн шинэчилсэн хувилбар, холбогдох тооцоог боловсруулж, төсвийн орлогын боломжтой уялдуулан Монгол Улсын 2014 оны Төсвийн тухай хуульд шаардагдах хөрөнгийг тусгахаар саналаа Сангийн яаманд хүргүүлсэн. 2014 онд тэтгэврийг нэмэгдүүлнэ. Харин тэтгэврийг зөв зохистой хэмжээгээр нэмэгдүүлэх асуудал яригдаж байгаагэсэн хариуг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас  ирүүлжээ.

 

Ирэх жилээс бүх телевизүүд тоон ситемд шилжинэ. Гэтэл худалдааны төвүүд тоон системд шилжих үед ашиглаж болохгүй зурагтуудыг хямдруулж зараад байна. Тоон системд шилжих үед хэрэглэх боломжтой цахилгаан хэрэгслийг яаж ялгах вэ гэсэн асуулт цөөнгүй ирж байна.

2014 оны 7 сарын 31-ээс тоон телевизэд шилжих болно. Та тоон телевизийн нэвтрүүлгийг хүлээн авахын тулд заавал зурагтаа солих шаардлагагүй. Эфирийн тоон телевизийн нэвтрүүлгийг хүлээн авахад хэрэглэгч  DVB-T2/MPEG-4 стандарт, multiple PLP горимыг дэмждэг тоон тюнертэй зурагт эсвэл DVB-T2 тюнертэй тоон хүлээн авах төхөөрөмж (set-top box), түүнд холбогдож ажиллах энгийн аналоги зурагттай байна гэдгийгХарилцаа холбооны зохицуулах хорооноос өгсөн байна.

Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин
иргэн:
дундговьд ганц эрдэнэдалай биш луус сумын эрүүл мэндийн төвийн эмч нар туйлын хүнд сурталтай мэдлэг чадвар муу тэтгэврийн бага эмчид мэдлээ өгсөн охин нь төвийн эрхлэгч учир мэдэл ихтэй болоод байна аймгийн эрүүл мэндийн газрын дарга луус дээр анхаарах цаг болсон ер тэтгэврийн хүмүүсийг гаргаач
2013-12-14