Хамгийн баян алдартнаар Мадонна тодров
2013-12-13

“Форбс” сэтгүүлээс гаргасан хамгийн өндөр ашиг орлоготой дуучин эмэгтэйчүүдийн чансааг Мадонна тэргүүллээ. Өнгөрсөн оны зургадугаар сараас энэ жилийн зургадугаар сар хүртлэх нэг жилийн дотор Мадонна 125 сая ам.долларын ашиг олсон хэмээн тус сэтгүүл мэдээлжээ. “MDNA” гэсэн дэлхийн тойрсон аялан тоглолт нь орлогын ихэнхийг нь бүрдүүлсэн гэнэ. Мөн “Material Girl” нэртэй хувцасны цуглуулга болон үнэртний бизнесүүд нь орлогын 20 хувийг нь олоход тусалжээ. Өнгөрсөн 2012 онд Мадонна 11 дүгээр байрт жагсч байсан билээ.

1

Харин хоёрдугаар байранд дуучин Леди Гага  бичигджээ. Тэрбээр нэг жилийн хугацаанд  80 сая ам.доллар олжээ. Дуучны 2012 онд хэвлэлтэд гаргасан “Born This Way Ball” цомог нь орлогын ихэнхийг бүрдүүлсэн аж. Харин түүний энэ оны тавдугаар сард гаргасан “ARTPOP” цомгийн орлого энэ удаад ороогүй байна.

1

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин