Анхны тусламж үзүүлэх мэдлэг олгов
2013-12-14

“Эрүүл мэнд ба өсвөрийн улаан загалмайчид уулзалт өдөрлөг” Монгол-Японы төвд өнгөрөгч мягмар гаригт болсон аж. Уулзалт өдөрлөгийг Монголын Улаан Загалмай Нийгэмлэг, Замын Цагдаагийн Газар, Баянзүрх дүүргийн Засаг Даргын Тамгын газар, Оюуны дархлаа төрийн бус байгууллагаас зохион байгуулж, нийслэлийн Чингэлтэй, Сонгинохайрхан, Баянзүрх дүүргүүдийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, өсвөрийн улаан загалмайчдын төлөөлөл оролцсон байна.

ө

Уулзалтын үеэр МУЗН-ийн Эрүүл мэнд, анхны тусламжийн хөтөлбөрийн зохицуулагч Э.Оюунчимэг “Эрүүл мэнд ба анхны тусламж үйлчилгээ” болон түүний ач холбогдлын талаар мэдээлэл хийсэн байна. Хүний эрхийн түгээмэл тунхаглалд “Хүн бүр өөрийн эрүүл мэнддээ тогтмол анхаарч, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй” гэж заасан байдаг. Иймд Олон улсын хүний эрхийн өдрийг тохиолдуулан МУЗН-ээс уг уулзалт, өдөрлөгийг зохион байгуулсан аж.

өйыб

Мөн Замын Цагдаагийн газрын ажилтан н.Энхбат сурагчдад замын хөдөлгөөнд хэрхэн аюулгүй оролцох болон замын хөдөлгөөний талаар тайлбарлан ярьлаа. Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын арга зүйч С.Намсрай сурагчдад өвлийн хүйтний улиралд хальтиргаа гулгаа үүсч, осгох, гэмтэх, хөлдөх тохиолдол нэмэгддэг учраас энэ үед гарын доорхи материал ашиглан анхны тусламжийг хэрхэн яаж үзүүлэх талаар зааж сургалаа. Өдөрлөгийн үеэр Өсвөрийн улаан загалмайчид үе тэнгийнхэндээ өөрсдийн үзүүлэх тоглолтоор мэндчилгээ дэвшүүллээ.

бй

Уулзалт өдөрлөгөөр сурагчид анхны тусламж авч чадалгүйгээр шууд түргэн тусламжийн үйлчилгээ авсан хүний шарх болон эдгэрэлт удаан байдгаас гадна хэн нэгэн хүн гудамж талбайд унасан байвал иргэн хүнийхээ үүргийн дагуу холбогдох байгууллагад мэдэгдэх нь анхны тусламж үйлчилгээ болох талаар мэдлэгтэй болсон байна.

бй

П.Наран

Shuud.mn
Сонин хачин