Төрийн албан хаагчийн тангараг өргөв
2013-12-14

Эдийн засгийн хөгжлийн яамны нэр бүхий 38 ажилтан өчигдөр Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөжээ. Монгол Улсын төрийн захиргааны байгууллагад эзэмшсэн мэргэжил, ур чадвар, сэтгэл зүтгэлээ зориулан ажиллаж, эх орныхоо хөгжил дэмшилд өөрийн хувь нэмрийг оруулахаа андгайлсан тэд Эдийн засгийн хөгжлийн яамны Төрийн захиргаа удирдлагын газар, Гадаадын хөрөнгө оруулалтын зохицуулалт бүртгэлийн газар, Эдийн засгийн хамтын ажиллагаа, зээл тусламжийн бодлогын газар, Хөрөнгийн бодлого, стратеги төлөвлөлт зохицуулалтын газар, Хяналт-шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын газар, Инноваци, төр-хувийн хэвшлийн түншлэлийн газар болон “Чойр”, “Алтанбулаг”-ийн эдийн засаг, худалдааны чөлөөт бүсүүдэд үүрэг гүйцэтгэх юм байна.

ө

Төрийн албан хаагчийн тангараг өргөх ёслолыг Монгол Улсын “Төрийн албаны тухай хууль”-ийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэг, “Яамны эрх зүйн байдлын тухай хууль”-ийн 9.6.9 дэх заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1995 оны 109 дүгээр зарлигаар баталсан “Төрийн захиргааны тангараг өргөх ёслолын журам”-ыг үндэслэн зохион байгуулдаг аж.

б

П.Наран

Shuud.mn
Сонин хачин
батаа:
төрийн байгууллагууд бүгд л арын хаалганы боловсролтой, бас боловсролгүй ч улсуудаар дүүрч байна. эдгээрийн нэг хэсэг нь тангараг өргөө байлгүй дээ. чадварлаг үнэнч сэтгэлтэй нь л олонхи байгаасай даа....
2013-12-15
zochin:
turiim albanii tangarag urguh chini tegeed soninoor zarlaad bayarlaad suid bolood bdag ed mun uu.argagui l gudamjind yavsan an-iin nuhduud l bayarlaad reclamdaad baih asuudal baih daa.turiin alba ch uul ni tsalin bagatai, tom darga l bish bol guitsetgeh mayagtaio ajilldag, manever, hurd bagatai, tiim ch huseed, bayarlaad reclamduulaad baih sh um bish dee.naizuud aa.
2013-12-14
энхээ:
энэ хэрээр л төрийн буюу төрлийн алба данхайж ард бидний нуруун дээрхи ачаа дааж давшгүй хүнд болж байна даа. за яахав нэг сэгсэрнэ дээ цаг нь болог
2013-12-14