Төв талбайн сүлд модыг өнөөдөр асаана
2013-12-15

Нийслэлийн иргэдэд зориулсан шинэ жилийн үйл ажиллагааг Их эзэн Чингис хааны талбайд шинэлэг хэлбэрээр зохион байгуулахаар Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэлээр ахлуулсан ажлын хэсэг бэлтгэл ажлаа хангаж буй. Энэ жилийн баярын үйл ажиллагааг албан ёсоор нээж төв талбайн сүлд модны гэрэл асаах ёслол өнөөдөр 17.00 цагаас Их эзэн Чингис хааны талбайд болох юм.

ж

Төв талбайн сүлд модны гэрлийг “Гэрэлтүүлэг чимэглэл” ХХК бүхэлд нь шар гэрлээр чимэглэж  байгаа аж. Ёслолын үеэр Монголын хүүхдийн ордны Magic хамтлаг, Квартет хамтлаг  зэрэг авъяаслаг багачууд ая дуугаа өргөх юм байна.

өб

Дашрамд дуулгахад, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас стандартын шаардлагад нийцсэн, хүүхэд залуучуудын чөлөөт цагаа өнгөрүүлэх, биеийн тамир спортоор хичээллэх зориулалт бүхий мөсөн гулгуурын 2 байгууламжийг Их эзэн Чингис хааны талбайд буй. Уг мөсөн гулгуурын талбайг төв талбайн урд хэсэг дэх тохижилт хийгдээгүй 195*35 метрийн харьцаатай хатуу хучилттай талбайд 20*40 метрийн харьцаатай байгуулж байгаа бөгөөд хувцас солих байр, гэрэлтүүлэг, түргэн хоолны цэг, үзэгчдийн суудал, хогийн савыг цогцоор нь шийдсэн аж. Тус талбайд хүүхэд, залуус чөлөөт цагаа зөв, боловсон өнгөрөөхөөс гадна тэмцээн уралдаан зохион байгуулдаг байхаар төлөвлөсөн бөгөөд өнөөдөр мөн ашиглалтад орох юм.

б

Түүнчлэн энэ сарын 15-наас 31-ийг дуустал төв талбайд баярын цогц арга хэмжээ буюу урлаг соёлын тоглолт зохион байгуулж, худалдаа үйлчилгээ эрхлэх зэрэг нийгмийн олон талт арга хэмжээнүүдийг зохион байгуулагдах юм байна.

ө

П.Наран

Shuud.mn
Сонин хачин