Төв талбайн сүлд модыг гэрэлтүүллээ
2013-12-16

Нийслэлийн иргэдэд зориулсан шинэ жилийн үйл ажиллагааг албан ёсоор нээж Их эзэн Чингис хааны талбайд сүлд модны гэрэл асаах ёслол өчигдөр боллоо. Ёслолын ажиллагааг 17.00 цагаас товлосон ч цагтаа эхлэхгүй удсан тул эцэг эхчүүд хүүхэд багачуудтайгаа “Их Майдар” цогцолборын танилцуулга хийгдэж буй музейд орж дулаацан ёслолын ажиллагааг эхлэхийг хүлээж байв.

f

Харин зарим нь талбайн өмнө байршсан мөсөн гулгуурын талбайд үзүүлэх тоглолт хийж буй хоккейчидын тоглолтыг сонирхож байсан юм. Тус талбайд хувцас солих байр, гэрэлтүүлэг, түргэн хоолны цэг, үзэгчдийн суудал, хогийн савыг цогцоор нь шийднэ хэмээн зохион байгуулагчид мэдэгдсэн. Өчигдрийн байдлаар хоёр мөсөн гулгуурын нэг нь ашиглагдаж, хашааны дагууд сандлуудыг байршуулсан байв.

dsa

Харин хүйтэн жаварт жиндэн цагтаа эхэлдэггүй арга хэмжээг хүлээсэн хүүхэд багачууд тайзан дээр ээлжлэн гарч, “Jingle Bells” дууны аянд бүжиглэн өөрсдийгөө зугаацуулж байлаа. Удтал хүлээлгэж нийслэлчүүдийн тэвчээрийг шалгасан ёслол 18.00 цагт эхэлж, нээлтийг НИТХ-ын дарга Д.Баттулга хийсэн. Тэрбээр “Халаагаа өгөх гэж буй 2013 онд  Улаанбаатар хотод олон бүтээн байгуулалт өрнөсөн жил байлаа. Шинэ он, шинэ жилийг хүн бүхэн сайн сайхнаар төсөөлж, гэр бүлийнхэнтэйгээ, найз нөхөдтэйгээ, хамт олонтойгоо хамтдаа угтдаг. Өнөөдөр нийслэлийн иргэд та бүхэнтэйгээ хамт шинэ жилийн хамгийн гол чимэг болсон сүлд модны гэрлийг асаах гэж байгаадаа баяртай байна. Та бүхэндээ хамгийн сайн сайхан бүхний хүсэн ерөөе” гэв.

dfs

НИТХ-ын дарга Д.Баттулга үг хэлсний дараа тэрээр цугласан олонтой 5, 4, 3, 2, 1 хэмээн хамтдаа тоолж, нийслэлийн төв талбайн сүлд модны гэрлийг асаасан. Ёслолын арга хэмжээнд хүрэлцэн ирсэн нийслэлчүүдэд шинэ оны мэндийг дэвшүүлэн Монголын хүүхдийн ордоны  авьяаслаг хүүхэд багачууд дуугаараа бэлэг барьсан юм.

Айлчлан ирж буй шинэ оноо угтан Их эзэн Чингис хааны талбайн сүлд модны гэрлийг асаах ёслол ийнхүү албан ёсоор зохион байгуулагдсан ч товлосон цагаасаа хоцорч эхэлдэг зуршил энэ удаад ч мөн адил давтагдлаа. Шинэ жилийн баяр гэдэг гэр бүлийн баяр. Тэр ч утгаараа эцэг эхчүүд үр хүүхэдтэйгээ гэрэл анивчих сүлд модыг харж, баяр хөөртэйгээр шинэ жилийн баярт оролцдог тул зохион байгуулагчид товлосон цагтаа үйл ажиллагаагаа эхлүүлж, иргэдийг чирэгдүүлдэггүй байгаасай даа.

у

Shuud.mn
Сонин хачин
123456:
/103.23.51.4/ bichsen nohort helehed mongoor ul hemjigdeh yum gej baidag yum. ene bol humuusiin bayar hoor.
2013-12-17
zochin:
ih sxan ajil boljeee
2013-12-17
zochin :
hiih yumaa olj zuhbuu
2013-12-16
zochin :
ymar goe ym be onoos omno ochij uzne ee
2013-12-16
oogii:
goy bna ok
2013-12-16
irgen:
mongolchuudaa eh orondoo ataarhaj amidrahgui shuu? eh orondoo hairgui mongol irgen baihgui baihaa.
2013-12-16
зочин:
зөвхөн гэрэл асаахын тулд хичнээн сая төгрөг зарцуулсан бол оо. энэ чинь тэгж их мөнгө зараад зарцуулаад байх ажил биш биз дээ хотын удирдлагууд аа
2013-12-16
usa-a:
hairt torolh hot mini.
2013-12-16
zaya:
goyo yumaa
2013-12-16