Орон нутагт ажилгүйчүүдийн тоо өсчээ
2011-12-02

Баян- Өлгий аймаг 100 мянган  хүн амтай, 20 мянга гаруй айл өрхтэй. Гэвч энэ аймагт өнөөдрийн байдлаар 10 мянга гаруй ажилгүй иргэд байгаа гэсэн судалгаа байна. Эдгээр хүмүүсийн 80 гаруй хувь нь ямар ч мэргэжил эзэмшээгүй бол үлдсэн хувь нь дээд боловсролтой ажилгүйчүүд байгаа юм. Баян- Өлгий аймгийн ЗДТГ аймгийнхаа МСҮТ - тэй хамтран өнгөрсөн жил 100 гаруй ажилгүй иргэнд  мэргэжил эзэмшүүлж ажлын байранд зуучилжээ. Дундговь аймгийн хувьд “Мерси кор”олон улсын байгууллагтай хамтран “Хөдөлмөрийн яармаг”-ийг гурван  ч удаа  зохион байгуулж 160 гаруй хүнийг ажлын байртай болгосон байна. Мэргэжилгүй ажилгүйчүүдээ мөн олон улсын байгууллагыг түшиглэн төрөл бүрийн сургалт дамжаанд хамруулж байгаа аж.
Shuud.mn
Сонин хачин