ТББ-ын нэрээр үйл ажиллагаа явуулдаг сүм, хийдүүдийг хаана
2013-12-16

Энэ сарын эхээр Дархан-Уул аймгийн ЗДТГ-аас Ажлын хэсэг томилон, аймгийн төвд үйл ажиллагаа явуулдаг сүм, хийдүүдийг шалгажээ. Учир нь тус аймагт 45 сүм, хийд байдаг аж. Харин шалгалтын явцад Төрийн бус байгууллагын халхавчин дор шашны үйл ажиллагаа явуулдаг сүм, хийдүүд цөөнгүй байсныг илрүүлсэн байна. Иймд тус шашины сүмүүдийн үйл ажиллагааг зогсоохоор болсон байна.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар тус аймагт үйл ажиллагаа явуулдаг сүм хийдийн 31 нь христийн, найм нь буддын, хоёр нь мусульманы, нэг нь бөөгийнх гэнэ.

Б.Одон

Shuud.mn
Сонин хачин
......:
маш зов байна. улсын маань нийслэлд ч бас хаах хэрэгтэй байна.
2013-12-16