Нийтийн тээврийг хөгжүүлэх сантай болжээ
2013-12-16

Өнгөрсөн долоо хоногт болсон Нийслэлийн ИТХ-ын ээлжит хуралдаанаар Нийслэлийн нийтийн тээврийг 2020 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр, сангийн журам батлах тухай асуудлыг хэлэлцэж, нийслэлийн иргэдэд тандартын шаардлага хангасан шинэ тээврийн хэрэгслээр үйлчлэх нөхцөлийг бүрдүүлэх  зорилгоор “Нийслэлийн нийтийн тээврийн салбарыг хөгжүүлэх сан” байгуулжээ. Уг сангийн даргаар Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл ажиллах болсон байна.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар өнгөрсөн долдугаар сард НИТХ-аар чуулганаар төсөвт өөрчлөлт оруулах тухай тогтоолын дагуу нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх парк шинэчлэх сангийн 20 тэрбум төгрөгийг энэ оны төсөвт суулгасан байна. Өнөөдрийн байдлаар 600 гаруй он хуучирсан том оврын автобус иргэдэд үйлчилж байгаа гэнэ.

Б.Одон 

Shuud.mn
Сонин хачин
zochin:
bus:-)nii buudal deer tsagiin hubaari , chigleliig bichij bairluulaachee! ugluu ajil ehleh oroi tarah achaalaltai ued ni abtobusaa nemj yabuulah geh met hiih ajil ih l bhiin ....mongol shig huiten ubul ....hezee ireh ni medegdehgui ...huleej huleej neg ym irne duuren hun chiheed, hulgaich nar ni karman tsunh uhna.....hetsuu shuu niitiin teeber !
2013-12-17