Хорих ангиуд шинэ удирдлагатай боллоо
2013-12-16

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга нарын зөвлөлийн ээлжит хуралдаан энэ сарын 9-нд болж, дугаар хорих ангийн дарга нарыг шинээр томилжээ.

Тодруулбал, ШШГЕГ-ын харъяа хорих 429 дүгээр ангийн дарга, хурандаа Д.Ганхуягийг албан тушаалаас чөлөөлж  хорих 407 дугаар ангийн даргаар томилсон байна. Мөн Барилга ашиглалтын өмнөх захиргааны дарга хурандаа Б.Лхагвасүрэнг ШШГЕГ-ын харъяа хорих 429 дүгээр ангийн даргаар, Төв аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албаны дарга, хурандаа Ц.Болдыг ШШГЕГ-ын харъяа хорих 407 дугаар ангийн үйлдвэр эрхэлсэн дэд даргаар тус тус томилжээ.

Түүнчлэн, тогтоол гүйцэтгэх газрын тоо бүртгэлийн тасгийн дарга, ахмад Н.Түвшинжаргалыг  албан тушаалаас нь чөлөөлж, Төв аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албаны даргаар томилсон байна.

Б.Одон

Shuud.mn
Сонин хачин
aaaa:
chimedtserengiintvwshinjargal gedeg zaluu yu bish vv anduuraad ba uu
2013-12-17
батаар:
хадааг хааш нь явуулаав
2013-12-16
solo:
yamar yalgaa bnaa.negees ni nuguud l shiljuulsen yum bishuu.
2013-12-16