Хэвлэлийн эрх чөлөө бол бүхэлдээ тэмцэл
2013-12-16

Монголын чөлөөт хэвлэл үүссэний 25, сонины холбоо байгуулагдсаны 15 жилийн ой тохиож байна. Ойн баярын арга хэмжээ Төрийн ордны их танхимд боллоо. Ойн арга хэмжээг нээж, Монголын сонины холбооны Ерөнхийлөгч Р.Хадбаатар тавьсан илтгэлдээ, "Монгол Улсад чөлөөт хэвлэл үүсч хөгжөөд 25 жил өнгөрч. Одоо бид хагас эрх чөлөөт байдлаас ангижрах цаг нь болсон. Өнгөрсөн 25 жилийн хугацаанд бид ард түмнийг бодит мэдээллээр хангаж, өдөр шөнөгүй ажиллаж байсан болохоос өөрсдийн салбарт анхаарал бага хандуулж байж. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл улстөрчдөөс хараат бус байж, ард түмэнд үнэн бодит мэдээллийг түгээх гол зорилготой. Тиймээс цаашид сонин, сайт, телевиз гэж хувь, хувийн салбараа бодох бус хамтран нэгдэж ажиллах нь чухал байна. Мөн хэвлэл мэдээллийн байгууллагын хойч үеийг бэлтгэх сургалтын арга барилыг өөрчилж, хэвлэл мэдээллийн байгууллагад ажиллаж буй сэтгүүлчдийн нийгмийн асуудлыг цогцоор нь анхаарч, санхүүгийн хараат бус байдалд шилжиж, төр засгаас эдийн засаг болоод, татварын хөнгөлөлт эдлүүлэх зэрэгт хамтран ажиллах шаардлагатай байна" гэлээ.

:

Ойн баяр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд нар илгээлт ирүүлсэн байв. Ерөнхийлөгч илгээлтдээ “Монгол Улс чөлөөт нийгэмд шилжсэн ардчилсан хувьсгалтай зэрэгцэн “чөлөөт хэвлэл”-ийн түүх ч эхэлсэн. Цагаан морин жилийн хувьсгал үг хэлэх эрх, үнэт зүйлээ өмгөөлөх зориг, үзэл бодлоо илэрхийлэх олон ургалч боломжийг нээж өгсөн шиг чөлөөт хэвлэлийн үүсэн хөгжих түүхийг эхлүүлсэн. Өнгөрсөн 25 жилийн ололт амжилт, алдаа онооны халуун баримт,  амьд гэрч нь Монголын чөлөөт хэвлэлийнхэн. Тийм ч учраас Монголын чөлөөт хэвлэлийн хөгжил бол Монголын ардчиллын хэмжүүр, бодит тусгал гэж би боддог хэмээсэн бол УИХ-ын дарга “Дөрөв дэх засаглалын хувьд хэвлэл мэдээллийн салбар манай нийгмийг соён гэгээрүүлэх хамгийн хүчирхэг зэвсэг байсаар ирсэн. Нийгмийг эрүүлжүүлэх, шударга бус зүйлээс хамгаалах, ирээдүйдээ итгэх иргэдийн итгэл, урмыг сэргээхэд та бүхний оролцоо, санаачилга цаашид  ус агаар мэт хэрэгтэй байх болно” гэжээ. Монгол Улсын Ерөнхий сайд баярын арга хэмжээнд оролцон хэлсэн үгэндээ:

:

-Хэвлэл мэдээлэл бол худал хуурмагийн эсрэг чөлөөтэй, ил тод тэмцэхэд зориулсан  хамгийн том боломж бөгөөд гагцхүү үнэн гэдэг бол түүний хамгаас хүчтэй байр суурь байдаг. Тиймээс нийгмийн амьдралд оролцогч бүр, энэ салбарт ажиллаж амьдардаг хэн бүхэн үнэний дэнсний хязгаар болсон сэтгүүлзүйг эрхэмлэдэг. Хэвлэлийн эрх чөлөө дууссан газар хүний эрх чөлөө дуусах билээ. Тиймээс эрх чөлөөний харуул болсон сэтгүүлчдийн өөрсдийнх нь эрх ашиг зөрчилдөж болохгүй юм гэлээ. Баярын арга хэмжээний үеэр чөлөөт хэвлэлийн 25 анхдагчийг тодруулан өргөмжлөл олгосон юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Н.Алтанхуяг, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт, СГЗ, АУЗ, доктор профессор Л.Түдэв, СГЗ, ШУА-ийн хэл зохиолын хүрээлэнгийн хүндэт доктор, МСНЭ-ийн хүндэт Ерөнхийлөгч Ц.Дашдондов "Глоб интернэшнл" ТББ-ын тэргүүн Х.Наранжаргал,  СГЗ, ахмад сэтгүүлч Б.Чантуу, СГЗ, ахмад сэтгүүлч А.Баярмагнай, УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, СГЗ Т.Баасансүрэн, "Хөх толбо" сонины эрхлэгч Б.Эрдэнэбаатар, Үндэсний номын сангийн захирал  Х.Чилаажав, СГЗ Ц.Энхбат, "Өдрийн сонины" ерөнхий эрхлэгч Ж.Мягмарсүрэн, "Монголын дуу хоолой" сонинг үүсгэн байгуулагч Л.Ганзориг, Р.Даваажав, ОБЕГ-ын дэд дарга Д.Сүхбаатар, "Шинэ бодлого" хүрээлэнгийн захирал Д.Энхбат, Гавьяат холбоочин Д.Гарам-Очир, "Өнөөдөр" сонины ерөнхий эрхлэгч Б.Нандинтүшиг, ахмад сэтгүүлч Т.Екетбай, ФМ 102.5-ыг үүсгэн байгуулагч Ч.Чадраабал, "Ийгл" телевизийг үүсгэн байгуулагч Д.Баясгалан нарын 25 хүнийг  “Чөлөөт хэвлэлийн анхдагч”-аар тодруулан өргөмжлөв.

.

МСЭ-ийн Ерөнхийлөгч Б.Галаарид:

-Монголд чөлөөт хэвлэл үүсэн байгуулагдаад 25 жил болж байна. Хамгийн гол нь бид нэг намын бус олон ургалч үзлийг төлөвшүүлэх ёстой. Бид нэгдэх зүйл дээрээ нэгдэж, хамтарч ажиллах нь зөв. Монголын сонины холбооны байр суурийг дэмжиж байна.

.

.

...

.

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл:

Монголын төр ард түмнээ мэдээллээр хангах үүрэгтэй. Төрийн энэ үүргийг хуваалцаж байгаа Монголын чухал салбар бол яах аргагүй сэтгүүлзүй.  Сэтгүүлзүйг махны үйлдвэр, нарийн боовны цех, хувцасны үйлдвэртэй зүйрлэх аргагүй. Яагаад гэвэл бид нийгмийн сэтгэлзүйг хөтөлдөг. Бидний үүрэг чухал ач холбогдолтой.

_

.

.

МСЭ-ийн хүндэт Ерөнхийлөгч Ц.Дашдондов:

-Чөлөөт хэвлэл бол галзуу нохой биш хоточ нохой байх ёстой. Юм юм руу үсчээд, урж тасдаад байж болохгүй. Хоточ нохойн үүргээ сайн биелүүлэх ёстой. Хэвлэлийн эрх чөлөө бол бүхэлдээ тэмцэл. Хүн чанар шаардсан тэмцэлдээ их амжилт олохыг хүсэн ерөөе. Хэвлэлийнхэн нөхрөө одоо соль гэж Ц.Элбэгдорж хэлсэн. Энэ үгийг хэрэгжүүлээрэй.

Ийнхүү Монгол Улсад чөлөөт хэвлэл үүссэний 25, Монголын сонины холбоо үүсч хөгжсөний 15 жилийн ой хүрээнд архив, үнэт дурсгал болон энэ салбарт өөрсдийн үүргээ гүйцэтгэж байсан төрийн болон хувь хүмүүсийн эрхлэн гаргаж байсан сонинуудаар үзэсгэлэн гаргасан байлаа.

_

Н.Энхлэн 

Shuud.mn
Сонин хачин
ene sarangerel yanhan:
uuruu nariin boov hiideg stimo yildvertei . jinhene setgyyl zyig boov bolgoson avgai sh dee. dashyondon,, alimaa batbyrtai yavaldaj irsen. alimaagaas olon gazar avsan daa buzar avgai. setgyylchded bayrlaj yavah yostoi. setgyyl zyin baiguullagiin darga bolj baij gishyyn bolson. setgyylchdiig boolchilj ene hyrsen. sanaj yavah heregtei hugshin yanka mini
2014-03-08
монгол сэхээтэн:
яг одоо монголдоо данстай бух сэтгуулчдээр енеегийн монгол орны байдал ба тухайн сэтгуулч цаашид эх орныхоо хегжлийг хун ардынхаа амьдралыг яаж сайжруулах талаар хэдэн ч хуудас хамаагуй бичуулж нэг есны шалгалт авах ажил зохиохыг уриалж байна. энэ бол асар чухал ажил бегеед естой " тавхан угэндээ танигдах" гое ажил болно. санаачлагч нь би байлаа шуу!!!!! тэгж байж л сэтгуулчдийнхээ болон нийтлэлч нараа нэг сайхан " дугаарлаяа" мен энэ сэдвээр бичих хусэлтэй хумуусийг ч оролцуулья! харин шуугч гараад хэрэггуй. нэг хоер жилийн дотор тэр бух материал намын, шашны, монгол, гадаадыг шууд хуулбарлагч г. мэтээр ангилагдаж олон тумэн харчихна. менгений телее захиалгаар бичдэг эсвэл узэл суртал тулгагчид ч ялгарна. естой гое ажил болно шуу!!! сэтгуулч нараа ялангуяа заавал оролцуулах ажлыг галаарид гуай хийж " жинхэнэ гавъяа " байгуулаарай!!!!!! дун нь урьдчилж нудэнд харагдаад инээд хурээд байна!!! яагаад гэвэл манайд аймшгийн хамгийн гол нь хар тамхи лугаа хордуулдаг оюун ухааны тэнэг дайн хэвлэлээр яваад учрыг нь олж байгаа ч хун алга!!!! амжилт хусье
2013-12-16
зочин:
үхсэнийх нь чөлөөт хэвлэл вэ.бүх ард түмний өмчийн хэвлэлийн оронд олигархийн өмчийн хэвлэл үүссэний л ой шүү дээ.жинхэнэ тархи угаалт
2013-12-16