Д.Эрдэнэбат баруун аймгуудаар ажиллана
2013-12-16

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат баруун аймгуудад ажиллахаар болжээ. Тэрээр УИХ-ын гишүүдийн хууль тогтоох үйл ажиллагааны оролцоо хууль тогтоомж, бусад бодлого шийдвэрийн талаархи холбогдох мэдээллийг иргэдэд мэдээлж, санал бодлыг нь сонсох аж Төсвийн хуульд зааснаар аймаг, орон нутаг төсвөө захиран зарцуулах эрх мэдэлтэй болсон. Энэ бодлого шийдвэр бодит хөрсөн дээр хэрхэн хэрэгжиж байгаатай Ардчилсан намын бүлгийн дарга танилцах юм байна.

өбй

Үүний зэрэгцээ УИХ 2014 оны Төсвийн тухай хуулийг батлахдаа олон жил дамжин хэрэгжиж байгаа төсөвт өртөг нь нэмэгдсэн, гүйцэтгэх хугацаа нь удааширсан барилга байгууламжуудыг төсвөөс хасч, царцаасан. Тэгвэл уг царцаасан обьектууд газар дээрээ ямар байдалтай байгаатай Ардчилсан намын бүлгийн дарга танилцахаар төлөвлөсөн байна.

бый

П.Наран

Shuud.mn
Сонин хачин
тариалан:
увсын тариаланд очих гэж өнгөн далдлалт хийж яваа юм түүнээс баганууртаа очиж нүүрсний амаа эргэсэн нь дээр баймаар
2013-12-16
zochin:
ene uy medej shiidex be aan. hoorhii
2013-12-16