М.Энхболд: Засгийн газартай хамтрах асуудал яригдаагүй
2013-12-16

УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд Засгийн газрын зарим сайд нарыг огцруулахаар гарын үсэг зурж, УИХ-ын даргад өргөн барилаа. Сангийн сайд Ч.Улаан, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нарыг  огцруулах хүсэлтийг УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболд, бүлгийн дарга Ц.Бямбацогт нар өргөн барьсан юм. Үүнтэй холбогдуулан МАН-ын дарга М.Энхболдоос зарим зүйлийг тодрууллаа.

D

-Хоёр сайдыг ямар үндэслэлээр огцруулах хүсэлт гаргаж байна вэ?

-УИХ-ын нэр бүхий 23 гишүүн улс орны нийгэм, эдийн засагт үүссэн нөхцөлд байдалд дүгнэлт хийсэн. Цаашид Засгийн газрын үйл ажиллагааны алдаатай талыг нь засч залруулж, зөв зүйтэй хянаж ажиллах ёстой гэдэг байр суурины үүднээс Эдийн засгийн хөгжлийн сайд, Сангийн сайд нарыг огцруулах танилцуулга, төслийг УИХ-ын даргад дэгийн тухай хуулийн дагуу өргөн барилаа. Ер нь бид өнгөрсөн  хугацаанд 21  аймаг, нийслэлийн дүүрэгт очиж, ард түмэнтэй уулзаж, тэдний санал бодол, амьдрал ахуйн талаар судалсан. Иргэд өнөөдрийн Засгийн газрын хэрэгжүүлж байгаа бодлого, үйл ажиллагаанд сэтгэл тааламжгүй байгаагаа илэрхийлж, сөрөг хүчний хувьд үүнийг засч залруулж, хариуцлага тооцож ажиллах ёстой гэсэн байр суурийг хэлсэн. Нөгөө талаасаа бид  2014 оны төсвийг өргөн барьсанаас хойш эрх баригчдад нийтдээ гурван удаа “өөрсдөдөө хариуцлага тооцож ажиллаач, алдаатай гаргаж байгаа шийдвэрүүдээ засч ажиллаач гэдэг сануулга хүсэлтийг өгч байсан. Гэтэл үүнд тодорхой арга хэмжээ авалгүйгээр өнөөдрийг хүргэсэн. Нөгөөтэйгүүр өнөөдрийн УИХ, Засгийн газрын үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандаж, тэдний өмнөөс хариуцлага тооцъё гэж гишүүн Р.Амаржаргал бүрэн эрхээсээ чөлөөлөгдөх  хүсэлт гаргасан. Энэ бүгдэд УИХ дахь олонхи хүч хэрэглэн, түрий барьж, хариуцлага тооцохгүй, хариуцлагын тогтолцоо байхгүй мэт явж байна. Ийм учраас бидний 23  гишүүн санаа оноогоо нэгтгэж, 2014 оны улсын төсвийг хэрэгжүүлэхэд  гол хоёр сайдыг огцруулах  ёстой гэдэг үүднээс энэ асуудлыг өргөн барьсан.

DSA

-Энэ огцруулах асуудлыг тавьсан  нь МАН-ын бүлгийн дарга Засгийн газартай хамтран ажиллахаар зорилгоо эхлүүлж байна гэсэн хардлага нийгэмд байна. Та үүнд ямар тайлбар хийх бол?

-Манай намын их хурал дээр болон УИХ дахь бүлгийн хүрээнд албан ёсоор Засгийн газартай хамтрах асуудал яригдсан зүйл байхгүй. Энэ хариуцлагыг бид өнөөдөр үүссэн нөхцөл байдалтай холбогдуулж тавьж байгаа юм. Энэ оны эцсээр эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, амаргүй болно гэдгийг мэдэж, мэдэрч Ерөнхий сайдад хариуцлага тооцох ёстой гэсэн асуудлыг бид өмнө нь тавьж байсан. Харамсалтай нь тэр үед УИХ-ын гишүүд олонхиороо аваад үлдсэн. Гэхдээ энэ нь  сургамж байсан. Одоо тэд үүнээсээ сургамж аваад,  өөрсдийн ажилдаа тодорхой дүгнэлт хийх хэрэгтэй. Наад зах нь Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд гаргаж байгаа ихээхэн хэмжээний хөрөнгө, мөн бондын оруулж ирсэн хөрөнгийг  2014 оны төсвийг  төсвийн бүрэлдэхүүн хэсэг болгоод, төлөвлөгөө биелүүлэх тал дээр, алдаа оноогоо засч, бараа бүтээгдэхүүний үнийг өсөхгүй байх тал дээр тодорхой санаачлага гаргаж чадсангүй. Валютын  үнэ 20-30 хувиар өссөн байгаа. Энэ бүх зүйл дээр шинэ сайд нар гарч ирж байж энэ хоёр салбарыг удирдан авч явах юм  байна гэж үзсэний үүднээс хоёр сайдад хариуцлага тооцохоор  өргөн барилаа.

EDA

-Огцруулахгүйгээр Засгийн газарт хамтарсан улс төрийн хүчинтэй нийлж байгаад аваад үлдвэл яах вэ? Магадлал өндөр байгаа шүү дээ.

-Хариуцлага тооц гэдэг асуудлыг тавилаа. Энэ бол зөвхөн бидний тавьж байгаа асуудал биш. Бид 21 аймаг, нийслэлийн есөн дүүрэгт иргэд олон түмний бодлыг сонссон. Засгийн газрыг чадваржуулах, улс орныг удирдаж байгаа хүмүүс туршлагатай байх, өмнө нь хийж байсан ажлуудыг залгамж шинж чанарыг хадгалах, хууль дүрэм зөрчигдсөн асуудлуудыг засч залруулах, энэ тал дээр хариуцлага тооцож ажиллах нь юу юунаас чухал байна гэдгийг олон түмэн тавьж байгаа.

dA

-Хүсэлт өргөн барьсанаас хэдий хугацаанд хэлэлцэн шийдвэрлэдэг бол?

-Долоо хоногийн дотор байнгын хороогоор хэлэлцэх ёстой. Үүнийг УИХ-ын Дэгийн тухай хуулинд заасан байдаг. Ийм учраас энэ долоо хоногоос хэлэлцэж эхлэх байх.

dsa

Н.Энхлэн

Shuud.mn
Сонин хачин
zochin:
zob ard tvmen bid tuildlaa vniin ocolt xetcvv bna
2013-12-17
zochin:
uls turiin hiirhel tussan mongol ulsaa gej . zugeer ch setgegdel bichihgui yum. dandaa neg negnee muulah yum ene setgegdeluud. 8 nastai balchiraas 80 nastan hurtel uls turuur uvchilchihsun. bugd 2 huvaagdaad neg neg namaa oroi deeree shutchihsen kommunistuud. neg nam neg huniig tahin shuteh uzel bol kommunist uzel. uuniig medehgui baij. man an gene.
2013-12-17
zochin:
tv5 iin targan dariimaa ch geluu avgai hurelsuhduulsen melree uher 2iin yariltslag jinhene hoshin shog
2013-12-17
haha :
hezee ali zasgin gazar bid nariig setgel hangaluun blgaj baisiin.* nar danda hh ym oldku
2013-12-16
zochin:
byr zasgiin gazriig ogtsoruulakh kheregtei
2013-12-16
zochin:
demjij baina.
2013-12-16
l.gankhuyg:
m.enhboldoo har gert ybchihgvi baihaa bod doo.
2013-12-16
mng suld urshuu:
hi.minii mongolchuudaa.mongol xun,tur ix yarch bgaa.gadnii xurungu oruulagchid yardaggui.bid uyn deer aldav gedgee odoo boltol zorigtoi massiig xamarsan oilgolt uguxgui bna.uix eeljit bus chuulgan r oilgoson xed n neg tsaas gargasan.eruusuu turiin terguuneesee avaxuulaad 1.am n xuuli xeveeree bnaa,murdunuuu,2025 on xurgenee.2.xaiguuliin litsenz daxin 2025 on xurtel olgoxguiee,olgox bolbol uix 4/3 aa,ard tumnii 3/2 oo,turiin terguun n ugui gevel 100%uigeee.3.xuviin xurunguur am xaisan bol strateg no ch gedgiin um uu,gex baij dee.mongold altand durgui xeden xun bgaa um uudaa.tagnuul shalgamaar um.turiin mini suld urshuu
2013-12-16
zochin :
za ta nar dutaa, ta narguigeer mongol uls odoo hegjliin zamdaa orchihson, ta nariin *iig tseverlej laitaj baigaa bolohoos bish bitgii hudlaa dur esge, heter deeree ta nar jinhene ard tumniig shoroo umhuulsen humuus shuu dee
2013-12-16
зочин:
шившигтэй * чамд өөр чадах ажил байх биш ингээд хороо хутгаад явахаас өөр яахав хурдхан хойт солонгосруу явж тэр төрсөн дүү дээрээ очиж цаазлуул бүдүүн мэлрээ минь чамд монголд газар олдохгүй
2013-12-16